Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Ангуучийг вэбээр ашиглая
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Зөвлөгөө arrow Flash
 
Flash
Бичсэн Ò.Æàðãàë   
Wednesday, 2008 оны 08 сарын 27
Flash нь Macromedia компанийн нэрийн хуудас шахуу алдартай технологи байсан гэдгийг эрхэм та мэдэх биз ээ. Тэгвэл Macro­media фирмийг аварга Adobe маань худалдаж авсан шїї дээ. Ингэснээр Adobe фирм Microsoft-той єрсєлдєхїйц хэмжээнд дєхєж очсон юм.
Гэрэлбадрах хэмээх уншигч маань Flash програмын хичээлээс тавьж єгнє її гэж хїсэлт гаргасны дагуу алдарт Flash програмын хичээлийг толилуулж байна. Бїх хичээлїїдийн эх файл (source) болон зарим їр дїн нь сэтгїїлийн CD дээр байгаа гэдгийг дуулгая.
Flash програмыг сайн эзэмшиж чадвал маш гоё гоё зїйлїїдийг саадгїй хийх чадвартай болно. Жишээ нь Flash вэб сайт, flash баннер, телевизийн шторк (богино хэмжээний анимаци), реклам зэргийг дурдаж болох юм. Єнєєдєр flash дээр сайн юм хийж чаддаг мэргэжилтнїїд ихээхэн хэрэгцээтэй байгаа бєгєєд тэдэнд хамгийн сайн цалин хєлсийг амлаж байгаа гэж ойлгож болно. Та болон таны хїїхэд flash дээр амжилт гаргах ч юм билїї хэн мэдлээ.

Flash-д анхны алхмаа хийх нь..

Шинэ програм сурна гэдэг їргэлж хэцїї байдаг. Тэр тусмаа иймэрхїї мэргэжлийн болон хагас мэргэжлийн програмуудыг зїгээр ганц нэг оролдоод сурна гэдэг бол їлгэр. Анхлан сурч байгаа хїмїїсийг харж байхад нїдэндээ харагдсан товчнуудыг нь дарж їзээд л, ганц нэг юм хийгээд л байдаг юм. Харамсалтай нь энэ бїхний эцэст ихэнх хїмїїс зїгээр л орхичихдог. Яагаад гэвэл утгагїй эсвэл маш хэцїї санагддаг болохоор тэр юм. Аргагїй л дээ, мэргэжлийн програмууд дээр бїх багажуудыг нь сайн мэддэг хїн л юм хийдэг юм. Тэгээд бас туршлагатай байх хэрэгтэй байдаг.

Ийм їед та хэсэг хугацааг (хэдэн єдєр/хэдэн долоо хоног/хэдэн сар) тусгай дасгал эсвэл хичээлїїд хийвэл маш їр дїнтэй бас хэмнэлттэй байдаг юм. Бїх юмыг нь єєрєє оролдон сурахад хэдийгээр их сайн хїлээж авч барагтай мартахааргїй тогтоож авах сайн талтай ч зарим гоё функцїїд, боломжуудыг огт мэдэхгїй їлдчихдэг юм. Тэгээд ч мэргэжлийн програмууд дээр тухайн нэгэн даалгавар, ажлыг маш гоё уран аргаар гїйцэтгэх нь тїгээмэл. Эдгээрийг хїн бие дааж сурахад их хэцїї байдаг. Харин єєртєє таарсан хичээлїїдийг олж їзэж, судалбал их їр дїнтэй байдаг нь ийм учиртай юм. Ер нь анхлан їзэж байгаа бол бэлэн хичээлїїдийг дагаж хийх, судлахыг зєвлєж байна. Ингэснээр та олон цагийг хий дэмий єнгєрїїлэх улмаар програмыг тэр чигт нь хаях эрсдэлээс ангижирна.

Юуны ємнє програмынхаа багажууд, боломжууд бас хэрэглэгчийн интерфэйсийг ойлгож авах нь програмыг гартаа оруулах эхний бєгєєд маш чухал алхам юм. Flash програм дээр 5-н їндсэн судлахуун бий. Эдгээр нь panels/хавтан, tools/багажууд, timeline/цагийн хуваарь, top menu/дээд цэс, main stage/гол тайз зэрэг юм. Яг энэ хичээлээр ямар ч мэргэжлийн зїйл їзэхгїй. Харин хамгийн энгийн бєгєєд анхан шатны ойлголтуудыг авах болно. Хэрвээ та Flash програмын талаар тодорхой мэдлэгтэй бол энэ хичээлийг алгасаж болох юм. Гэхдээ л уншаад їзэхэд таны одоо ч хїртэл мэдээгїй зїйл байгаа ч юм билїї. Энэ хичээлийн гол агуулга нь “хаана юу байгаа вэ?” гэсэн хамгийн хїнд асуултад хариулах юм. Эдгээрийг сурагч єєрєє судлах гэвэл ихээхэн цагийг їр дїнгїй єнгєрїїлэх нь гарцаагїй.

Эхэлцгээе.

Зургийг ажиглаарай. Ємнє єгїїлсэн 5- хэсэг маань байгаа биз. Доор бїгдийг нь тайлбарлах болно. Зурган дээр 5 биш 6-н хэсэг зїйл байна уу? Нэг хэсгийг нь 2 задалсан юм. Яагаад гэвэл нэг зїйл боловч 2 салгаж тайлбарлахгїй бол болохгїй юм л даа.
1. Гол тайз
Энэ дєрвєлжин бол Гол Тайз юм. Чиний хийж байгаа ажил чинь энд харагдах учиртай. Гол тайзныхаа єнгє, хэмжээ болон бусад шинж чанаруудыг Properties гэсэн тавцан руу орж єєрчилж болно.
2. Цэс
Мэдээж дээд цэс бол бїхий л їйлдлїїдийг агуулж байдаг гол цэс шїї дээ. Тэгэхээр Flash-ыг сайн эзэмшиж сайн бїтээл гаргая гэвэл энэ цэсэн дэх бїх командуудыг мэдэж авах хэрэгтэй болно. Бид багц багцаар нь ерєнхийд нь тайлбарлая.
File
Файл гэсэн утгатай эхний цэс бол бараг бїх програм дээр байдаг стандарт цэс юм. Хийсэн бїтээлээ экспорт хийх, эцсийн кино болгох, бїтээлийнхээ эх файлыг хадгалах, нээх, бусад файлуудыг Импортлох їйлдлїїд энд бий. Хэрвээ та бусад програмууд дээр амжилттай ажилладаг бол энэ цэс таны хувьд танил гэдэг нь ойлгомжтой.
Edit 
Засварлах гэсэн утгатай энэ цэс бол энгийн засварлах їйлдлїїдийг агуулдаг шїї дээ. Бас л програм болгонд байдаг стандарт цэс юм. Copy, Cut, Paste, Undo, Redo гэх мэт їйлдлїїд бий.
View
Энд зарим чухал функцїїд бий. Гайхалтай нь зарим Flash хєгжїїлэгчид энэ цэсийг мартчихдаг юм. Энэ цэсийг ашиглаж чадвал ажлаа хєнгєвчлєх нь гарцаагїй. Жишээ нь View.Snapping гэсэн харагдацыг єєрчилдєг цэсийг ашиглаж бїтээлээ илїї нарийн харах боломж бїрдїїлнэ. Бас preview горимоос “Fast” буюу Хурдан гэсэн сонголтыг хийж муухан шиг компьютер дээр амжилттай ажиллаж болдог. Эсвэл бїтээл чинь хэт томроод эхэлбэл Fast дээр тавьж компьютерийнхаа нєєцийг гамнах учиртай.
Insert
Энэ цэс нь маш хялбархан ажиллагаатай. Бїтээлдээ ямар нэг юм нэммээр байвал энэ цэсийг ашиглах нь гарцаагїй. Гэхдээ энэ цэсийг ашиглахгїйгээр илїї хялбар аргаар энэ їйлдлїїдийг хийж болдог. Жишээ нь Цагийн хуваарь дээр хулганын солгой товчийг дарахад дэд цэс дээр эдгээр їйлдлїїд байдаг.
Modify
Энэ цэс бол маш чухал їїрэгтэй цэс юм. Цаашаа хэд хэд задрах дэд цэснїїдийг агуулна. Энд Swap Symbol, Convert Lines to Fills, Bring Forward/Backward, Flip Vertical/Horizontal гэх мэт хамгийн их хэрэгцээтэй функцїїд байдаг. Эдгээр їйлдлїїдийн hotkey буюу гарын товчилборыг цээжилж аваад ашиглаж сурахыг зєвлєж байна.
Text
Тексттэй холбоотой їйлдлїїд энд бий. Энд байгаа їйлдлїїдийг Properties хавтангаас хялбархан гїйцэтгэж болдог. Хавтан дээр “Check Spelling” командаас нь бусад нь бий.
Commands
Хэрвээ та команд гэсэн нэмэлт боломжийг суулгасан бол тэдгээр командуудыг ажиллуулж болно. Мэргэжлийн тєвшинд очсон бол ашиглах хэрэгтэй юм.
Удирдлага
Бїтээлийнхээ хэсгїїд, нэгжїїдийг удирдах гэсэн. Киногоо туршиж їзэх, алдааг нь олох, дууг нь хаах гэх мэт їйлдлїїд бий.
Windows
Энэ бол аль аль хавтангуудыг харуулах/харуулахгїй байхыг заадаг цэс.
Help

Тусламж бол мэдээж стандарт цэс шїї дээ. Бїх програм дээр л энэ цэс байж байдаг. Тусламжгїй нэг ч програм байх боломжгїй юм. Та энд бичсэнээс ч илїї зїйлийг энэ цэснээс олох боломжтой.

3 ба 4. Хавтангууд
Хэрвээ хавтангуудыг нээх аваас тїїнийг байрлуулах 2 газар байгааг та ойлгоно. Эхнийх нь 3-т заасан газар бєгєєд энд ихэвчлэн Properties буюу шинж чанарыг заах хавтан байрладаг. Харин баруун талдаа аль ч хавтанг байрлуулж болох юм. Windows.Аль нэг хавтан. Жишээ нь Color Mixer, Library болон бусад. Эдгээр хавтангуудыг хаана ч байрлуулж болох боловч хїмїїс ихэвчлэн баруун талдаа эвтэйхэн байрлуулж заншсан байдаг.
5. Багаж
Flash дээр хамгийн их хэрэглэгддэг хэсэг бол мэдээж Багажууд юм. Тэгэхээр энэ хавтан дээрх бїх багажуудын їїрэг зориулалтыг сайн мэдэж авах нь чухал. Аль нэг багажин дээр хулганаа аваачихад тїїний Товчилборыг харуулдаг. Тїїнийг нь цээжлээд авахыг хичээнгїйлэн зєвлєж байна. Товчилбор ашигласнаар цагийг маш их хэмнэдэг.
6. Цагийн хуваарь
Хамгийн сїїлд таны анхаарлаа хандуулах гол цэг бол Timeline юм. Би цагийн хуваарь л гэж орчууллаа. Анх харахад ганц давхаргатай байх бєгєєд та єєрєє давхарга нэмж болно. Давхарга болгон нь frame буюу нїднїїдээс тогтсон урт мєртэй. Key­Frame, Blank keyframe гэх мэт ойлголтууд бий. Frame нь бїтээлийн чинь гол гол цэгїїд, цаг хугацааг харуулдаг, зааж єгдєг чухал ойлголт юм. Бас Keyframe нь actionScript кодыг агуулж чадна. Їїний тулд keyframe дээр солгой товч дарах эсвэл F9 дарж ActionScript-ийн хавтанг гаргах хэрэгтэй. ActionScript хавтан нь зурагт їзїїлсэн шиг харагддаг.


Symbol гэж юу вэ?

Flash дээр ажиллаж байгаа бол Symbol гэдэг ойлголтыг заавал мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь “convert it to a (Movieclip/Button/Graphic) Symbol” гэсэн хэллэг танд байнга тааралдах болно. Энэ бол “Эдгээрийг Symbol руу хєрвїїлэх” гэсэн утгатай. Sym­bol гэдэг їгийг орчуулбал “тэмдэг, бэлэгдэл” юм.
Тэгэхээр Symbol-ын тухай тусгай хичээл гаргахаар шийдлээ. Анхлан суралцагсад энэ Symbol-ыг огт ойлгохгїй, тєєрч будилах нь бий.

Хэрхэн Symbol бїтээх вэ?

Symbol бїтээх тогтсон аргачлал байхгїй. Янз бїрийн арга байж болно. Жишээ нь зїгээр л ямар нэгэн дїрс зураад тїїнийгээ сонгон F8 дарахад “Symbol болгож хувиргах” гэсэн харилцах цонх гарч ирнэ. Тїїндээ “my_symbol” ч юмуу нэр єгєєд хадгалах хэрэгтэй. Мэдээж тєрлїїдээс аль нэгийг нь сонгоно. Тєрлїїд нь хоорондоо ихээхэн ялгаатай тул эдгээрийн учрыг олох хэрэгтэй.
Ямар давуу талтай вэ?
Тийм ээ, Symbol болгох ямар нэгэн чухал шаардлага байгаа болоод л бїх зїйлсийг Symbol болгож хувиргаж байгаа юм. Тэгэхээр чи яаж ийгээд Symbol болгочихлоо гэж бодъё. Тэгвэл Symbol-оо ашиглах дараах давуу талууд їїснэ.
  1. Symbol-ууд нь Tweened хийж чадна. (Tweened гэдэг нь хєдєлгєєн, анимаци зэрэгт хэрэглэгддэг чухал ойлголт)
  2. Symbol-ууд нь холилдохгїй. Энэ бол их чухал юм шїї. Жишээ нь чи гол дїр баатрынхаа бїх эд эрхтнїїдийг Symbol болгочихсон бол бїгдийг нэг давхарга дээр мєртлєє тус тусад нь байлгаж болно гэсэн їг. Symbol-ын ач холбогдлыг харуулах нэгэн жишээг їзїїлье. Хэрвээ дїрсийг Symbol руу хєрвїїлэхгїй бол юу болох вэ? Эхлээд усан хєхєєр бєєрєнхий дїрс зурлаа. Дээрээс нь улбар шараар дєрвєлжин зурав. Гэтэл дєрвєлжинг хєдєлгєхєд бєєрєнхий дїрснээс тайрч байгааг хараач.
  3. Бїх Symbol-ууд нь автоматаар Library буюу Санд хадгалагддаг. (Ctrl+L) Тэгэхээр санд байгаа Symbol-уудаа хэзээ ч, хаана ч хэрэглэж болно гэсэн їг.
  4. Symbol-ыг л хялбархан хєдєлгєх, томруулж жижигрїїлэх, нэгийг нєгєєгєєр нь солих боломжтой. Sym­bol-оо сонгоод Q дарж єєрчилнє.
  5. Button/Товч, MovieClip гэсэн Sym­bol-уудыг ActionScript-ээр удирдаж болдог. Харин Graphic Symbol нь ингэх боломжгїй.

3D/3-н ХЭМЖЭЭСТ ГАРЧИГ БЇТЭЭХ

3-н хэмжээст гарчиг, толгой нь маш сайхан харагддаг. Хэрвээ эвтэйхэн хийж єнгє будгийг нь зєв єгч чадвал 3-н хэмжээст текст нь їзэж байгаа хїнд их гїн сэтгэгдэл тєрїїлж илїї их їнэмшилтэй болдог.
Тэгэхээр хялбархан аргаар ийм гарчиг бїтээх боломжтой юу? Энэ хичээлийг гїйцэтгэхэд Action­script ашиглахгїй болно.
Энэ хичээлээр чиний сурах зїйл:
  1. Free Transform буюу Чєлєєт Хувиргалт багажийг ашиглан 3D эффект оруулах
  2. Гарчиг болон бусад зїйлд Сїїдрийн эффект оруулах
Шинээр flash-ийн баримт нээнэ. Text (A) багаж аван ямар нэгэн зїйл бичнэ. Заавал текст ч гэхгїй, лого, зураг, объект байж болно. Бидний жишээн дээр Toxic:lab гэсэн бичигтэй зураг байна. Хэрвээ текст бичсэн бол Ctrl+B товчилборыг 2 удаа дарж текстээ жижиг хэсгїїдэд эвдэнэ. Эвдсэний дараа дараах байдалтай харагдана. Бїх жижиг хэсгїїд сонголттой байгааг та харж байна. Сонголтоо алдалгїйгээр Free Transform (Q) багаж ашиглах хэрэгтэй. Дараа нь Shift дарсан чигтээ їзїїрээс нь татаж сунгана. Shift дарснаар 2 тал руу нь зэрэг татах боломжтой болж байгаа юм. Дїрс тань сонголтоо (select) алдаагїй гэж найдъя. Харин одоо F8 дарж (Convert to Sym­bol) Movie Clip Symbol болгоно. Одоо Selection (V) багаж буюу сонгодог багаж аваад текст дээрээ нэг дарж сонгоно. Харин одоо бол Properties хавтан (Ctrl+F3) дээрээс Filters хавтсыг сонгоорой. Нэмэх тэмдэгтийг дарж Drop Shadow филтерийг гаргана. Дараах утгуудыг єгєєрэй.
Blur XY:6
Strenght: 80
Quality: High
Color: Black
Ингэсний дараа зурган дээр харуулсан шиг болох ёстой. Илїї їнэмшилтэй гоё болгоё гэвэл дахин нэг эффект єгєхийг санал болгож байна. Symbol-оо сонгоно. Filters хавтаснаас Glow филтерийг сонгоно. Дараах утгуудыг єгєєрэй.
Blur XY: 8
Strenght: 100
Quality: low
Color: #252525
Ингэснээр илїї уян маягтай болно. Ингээд л гїйцээ.

ФОТО ЗУРГИЙН ЄНГИЙГ ЄЄРЧЛЄХ

Энэ хичээлээр фото зурагт тєрєл бїрийн єнгє єгєх эффектийг їзэцгээе. Ингэснээр тухайн объект, зургийн єнгє єєрчлєгдєж байгаа мэт сэтгэгдэл тєрїїлж болно. Эвийг нь олж энэ эффектийг єгвєл їзїїлэн их донжтой болно. Зарим бїтээлїїд хэтэрхий уйтгартай, нэг хэвийн болоод байгаа бол зургууд дээр ийм эффект єгєєрэй. Энэ хичээлд ActionScript хэрэглэгдэхгїй. Юуны ємнє ямар нэгэн фото зураг хэрэгтэй. Манай жишээн дээр їзэсгэлэнт эмэгтэйн зураг байна. Flash-аа ажиллуулсан бол Ctrl+J дарж Document Prop­erties гаргана. Баримт болон зургийнхаа хэмжээг тааруулж єгнє. Тїїнчлэн арын фоны єнгийг сонгоно. Flash киноныхоо frame rate-ийг (кадрын давтамж) 23 дээр тавиарай. File.Import.Import to stage (Ctrl+R) цэснээс ямар нэгэн фото зураг импортолж оруулна. Фотогоо сонгоод F8 дарж Symbol болгож хувиргана. Гэхдээ Movie Clip болгоорой. Frame-ийнхээ 5, 8, 10, 15 кадруудыг тус бїр сонгож F6 дарна. Ингэснээр keyframe болон хувирна. Їїний дараа frame 5 дээр очин Selection багажаар фото зургаа сонгож Properties (Ctrl+F3) хавтан дээрх Filters хавтас руу ороорой. Їїний дараа нэмэх тэмдэг дээр даран Adjust color филтерийг єгнє. Энэ нь єнгийг єєрчлєх боломжийг олгоно. Зурагт єгсєн утгуудыг єгєєрэй.
Frame 8 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє.
Frame 10 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє.
Frame 15 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє. Энэ бїхэн нь тухайн frame дээр єнгє ямар утгатай байхыг зааж єгч байгаа юм.
Давхарга 1-ийг сонгон Properties хавтан дээрээс Tween сонголтоос Motion-ыг сонгоно. Ингээд л болоо. Киногоо туршиж їзэх хэрэгтэй.

ГАЛТ ТЕКСТ БЇТЭЭХ

Энэ хичээлээр хамгийн гол нь Motion Tweens болон Mask ашиглахыг сурч авна. Ер нь анимаци болон хєдєлгєєн дээр ур ухаанаа шавхаж хийдэг. Зарим тохиолдолд юмхнаар юм хийх хэрэг ч гарна. Тэгэхээр Google-ээс эвтэйхэн харагдах галын зургийг ядах юмгїй олно. Энэ зургаа Free Trans­form багаж ашиглан хєдєлгєєнд оруулчхаж байгаа юм. Ингээд Mask бїхий текст нь яг л гал асаж байгаа мэт харагдах болно. Юуны ємнє галын зураг хэрэгтэй. Бидний жишээнд хэрэглэгдэх зураг нь хар фонтой, асаж байгаа галын зураг байна. Дараа нь бид mask їїсгэх хэрэгтэй. Mask гэдэг нь юу ч байж болох бєгєєд манай жишээн дээр текст байна. Шинэ давхарга їїсгээд Text багаж аван текстээ бичээрэй. Ингээд Mask болоод зурагтай болсон бол давхарга дээр солгой товч дараад текст дїрстэй масктай болно.

Хєдєлгєєнд оруулах хэсэг
Энэ хэсэгт хєдєлгєєнд оруулах зїйлсийг хийнэ. Бидний хэрэглэх багаж бол ердєє л Free Transform юм.
  1. Frame rate-ээ 30-аар тавиад єгчих. Галынхаа зургийг янз бїрээр хєдєлгєж болно л доо. Би жишээ болгож хэдэн утга тавьж їзлээ.
  2. Mask-ынхаа дор зургаа байрлуулна. Зургаа сонгоод Free Transform багажаараа зургаа шахаж єгнє.
  3. 15 дахь Frame-ийг сонгоод F6 дарж keyframe болгоно. Зургаа сонгоод Q дарж Free Transform багажаараа 2 дахин єргєн болгоорой.
  4. Дараа нь 25 дахь frame-ээ бас key­frame болгоод зургаа бас л том, єргєн болгоно.
  5. Харин одоо бол зургаа сонгоод Modify. Transform.Flip Vertical дарж зургаа босоо тэнхлэгийн дагуу толин эффектээр эргїїлнэ.Энэ нь галын дєлийг єєдєє асаад дуусаж байгаа мэтээр харагдуулах гэснийх юм.
  6. Одоо бол Motion Tween їїсгэнэ. Энэ нь галын зургийг хєдєлгєєнд оруулах їндэс болно. 45 дахь frame дээр keyframe їїсгэнэ. Энд галынхаа зургийг бїр дээш нь болгож текстээсээ дээш нь гаргаж харагдахгїй болгоно. Дараа нь Motion Tween їїсгэнэ.
  7. Timeline буюу Цагийн хуваарь дараах байдалтай харагдах болно.
Ингээд л кино тань бэлэн болж байгаа юм даа. Галын зургийн эффектийг ямар ч байдлаар єгч болох бєгєєд чиний єєрийн уран сэтгэмж, авьяас мэдэх хэрэг.

ЗАМТАЙ ТЕКСТ БЇТЭЭХ

Текстийг замын дагуу хєдєлгєх нь их амархан боловч ихээхэн хэрэглэгддэг сонирхолтой арга юм. Хэрвээ замыг сайн тооцоолж, уран яруугаар хийж чадвал нийт бїтээл тун сайн болно. Харин замыг муу хийх цаг хугацаатай муу уялдуулбал эсрэгээрээ их муухай, онцгїй харагддаг. Энэ хичээлийг хийхэд Ac­tionScript бичихгїй. Харин хєдєлгєєн оруулахаас гадна Alpha эффект болон бусад боломжуудыг сурах боломжтой. Шинэ flash баримт їїсгэнэ. Ctrl+J дарж Document Prop­erties гаргаад баримтынхаа хэмжээг зааж єгєєрэй. Арын фоны єнгєє сонгоно. Frame rate-ийг 24-ээр зааж єгсєн нь тохиромжтой болов уу. Text (A) багаж аваад тайз дээрээ ямар нэгэн текст бичнэ. Текстээ сонгосон чигээрээ F8 дарж Symbol болгоно. Гэхдээ Movie Clip тєрлєєр хувиргана.
Давхарга дээрээ хос дарж нэрийг нь тексттэйгээ адил болгоё. Текст бїхий давхаргаа сонгож солгой товч даран Add Motion Guide нэмцгээе.

Дараа нь Guide:Text давхаргаа сонгоод Pencil (Y) багаж аван (Smooth тохиргоог чагтална) текст гїйлгэх замаа зурах хэрэгтэй.
75 дахь frame дээр очоод F6 дарж keyframe болго. Дараа нь эхний Frame дээр очоод текстээ зурагт їзїїлсэн байдлаар байрлуулна.
Їїний дараа 75 дээрээ очоод текстийг зурагт їзїїлсэн маягаар байрлуулна. 1-75 хїртэлх Frame-ийн хоорондох саарал талбайн хаа нэгтээ солгой товч даран Create Motion Tween-ийг цэснээс сонгоорой. Эхний frame дээрээ очоод Selection (V) багаж аван текстээ даран сонго. Properties хавтан дээр очин Color хэсгээс Alpha-г сонгон утгыг нь 0% болгоорой. Дахин 75 дахь frame дээрээ очоод Ctrl+C (Copy) дарж Copy хийнэ. Guide:Text-ийнхээ дээр шинэ давхаргаа їїсгэнэ. Тїїнийгээ text2 гээд нэрлэчих.

75 дахь frame дээрээ очин F7 дарж Blank keyframe їїсгэ. 75 дээрээ байж байгаад Ctrl+Shift+V (Paste oin Place) буюу яг байранд нь хуулах їйлдэл хийнэ. Ингэснээр 75 дахь Frame-ийн текстийг яг давхцуулаад хуулж байгаа юм. 85 дахь frame дээр очоод text2 давхарга дээр F6 дарж keyframe болгоно. Дараа нь Free Transform (Q) багаж аван текстээ томруул. 85 дээрээ байж байгаад Selection (V) багаж аван текстээ сонгоод Color-ыг Alpha болгон утгыг нь 0%-ээ єгєєрэй. 75-85-ын хоорондох саарал хэсэгт солгой товч даран Create Motion Tween сонгоно. Ингээд л болоо.

ISOMETRY ГЭЖ ЮУ ВЭ?

Юуны ємнє isometry гэдэг ойлголтыг тайлбарлая. Энэ бол тэнцїї хэмжигдэхїїн гэсэн утгатай Грек їгнээс гаралтай ажээ. Энэ утгыг маш товч тайлбарлавал isometry нь 3-н хэмжээст объектуудыг 2 хэмжээст байдлаар дїрслэх аргачлал юм. Энэ юу гэсэн їг вэ? Їндсэндээ энэ бол Перспективийн талаар санаа зоволгїйгээр 3-н хэмжээст байдлаар дїрслэлийг зурна гэсэн їг юм. Яг амьдрал дээр бїх юм Перспектив буюу алслалтай харагддаг шїї дээ. Харин Isometric маягаар зурсан бол тухайн объектын ирмэг єнцєг нь яг ижил байдлаар зурагдана, ямар ч алслал, том жижиг байх ёсгїй. Isometry-г ашигласны давуу тал юу вэ? Яагаад гэвэл Flash технологид єєрийн 3D хєдєлгїїр огт байдаггїй. Иймээс програм хєгжїїлэгчид 3-н хэмжээст дїрслэлийг перспектив байдлаар дїрслэхийн тулд асар их програмчлал хийх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ бол бараг бїтэшгїй явдал тул Isometry-г хэрэглэхээс єєр аргагїй болно. Ер нь тоглоомын ертєнцєд Isometry-г ашигласан нилээд тоглоомууд бий. (Diablo, Sim city, Age of Empires гэх мэт)

Тїїнчлэн Flash дээр їзїїлэн, хєдєлгєєнт график зэргийг Isometric ашиглан бїтээвэл их сайхан болдог. Ийм бэлэн хєдєлгєєнт їзїїлэнгїїдээр та єєрийн бизнес, їйлчилгээ, бараа зэргийг сурталчилж болох юм. Жишээ нь Isometric ашиглан єрєєний доторх засал чимэглэл, тавилгыг харуулсан байдлыг та харж байна. Энэ бол шинэ байр зарж байгаа эсвэл барьж байгаа компанид их тохиромжтой байгаа биз.
Isometric объект бїтээх
  1. Line багаж авах
  2. "Snap to Objects" функцийг асаах. Багажийн доор Options дотор бий. Энэ нь зураас нь ойролцоох объектод очиж наалдахыг зааж байгаа юм.
  3. Богино шулуун зурна.
  4. Уг зураасаа Copy-Paste хийнэ. Хувилсан зураасаа баруун дээш нь хєдєлгєнє. Яг хэдэн алхам дээшлїїлснээ тогтоогоорой. Хєдєлгєхдєє Сумтай товч ашиглавал илїї зїгээр байж магад. 10 дахин хол харайлгахыг хїсвэл Shift давхар дараарай.
  5. Зураасаа дахин хувилж зїїн дээш нь гїйлгэнэ. Ємнєх баруун талын шугамтай яг нэг тєвшинд байрлах ёстой. Толин тусгалтай мэт..
  6. Line багажаа аваад доод їзїїрїїдийг нийлїїлсэн шугам татна.
  7. 2 шугамуудаа Copy Paste хийнэ. 2 шугамыг зэрэг Se­lect хийхийг хїсвэл Alt товч давхар дараарай.
  8. Хувилсан шугамуудаа дээш нь гїйлгээд дээд їзїїрїїдийг холбоно.
  9. Дээд талд дахиад 2 шугам хэрэгтэй бєгєєд тэднийг татаж холбоорой.
  10. Ингээд бид хоосон боловч аятайхан isometric объекттой боллоо. Харин одоо їїнийгээ будаж биетэй болгоё. Paint Bucket (K) буюу Буддаг хувин багажийг авъя. Color Mixer-ээс єнгєє сонгоод (Shift+F9) объектынхоо нїїр болгоныг будна. Харин будахдаа заль гаргаж заримыг нь гїн заримыг нь бїдэг цайвраар будах хэрэгтэй. Ингэснээр биетэй бєгєєд наана цаана мэт харагдана.
Isometric аргачлалыг ашиглан байшингийн загвар, дотоод засал чимэглэл, єрєєний зохион байгуулалт, жижиг тоглоом зэргийг бїтээхэд ёстой янзтай байдаг.

POWERPOINT ЇЗЇЇЛЭНГ FLASH РУУ ХЄРВЇЇЛЭХ НЬ

Одоо їед байгууллагын ажилтнууд маш гоё харагдах PowerPoint їзїїлэнг бэлтгэж чаддаг болжээ. Pow­erPoint бол хар аяндаа л хийгдчихдэг маш амархан болохоор тэр шїї дээ. Зїтгэл гаргаж хийсэн їзїїлэн, тайлан материалаа вэб дээрээ тавих гэтэл бэрхшээл гарах нь энїїхэнд. Хэдийгээр PowerPoint нь вэб маягаар хадгалдаг боловч тэр нь хэтэрхий бие даасан шинжтэй бєгєєд танай вэб хуудсанд таарахгїй ч юм билїї. Ийм тохиолдолд Flash болгочихвол хичнээн амар байх билээ. Ер нь PowerPoint файлаа Flash болгох талаар бодож їзэж байв уу? Одоо тэгвэл ийм боломж байгаа гэж бодохоор хэр санагдаж байна? Їнэхээр дажгїй биш гэж її? PowerPoint дээр маш сайхан баримт бэлтгэж болдог боловч тїїнийг энд тэнд ажиллуулахын тулд заавал PowerPoint хэрэгтэй болохоос гадна вэб дээр тавих боломж бараг байхгїй. Харин Flash болгочихвол хаана л хаана, тэр тусмаа вэбийнхээ хаа дуртай газраа тавьж болно гэсэн їг шїї дээ. Бас баннер мэтийг ийм аргаар хийчхэж болох л юм. Тэгвэл та Flash сурна гэж зовохгїй боллоо.

PowerPoint-ыг Flash болгох 2 арга байж болох юм. Нэг нь та єєрийн гараар бїгдийг хийх, эсвэл нєгєє нь ийм хєрвїїлдэг тусгай програм ашиглах арга байж болно.

Нэгдїгээрт
Та юуны ємнє PowerPoint материалаа бїрэн гїйцэд сайхан бэлдсэн гэж найдъя. Харин баримтдаа элдэв тєрлийн эффект, Gradient (уусалт єнгє), анимаци (хєдєлгєєн) ашиглах хэрэггїй. Эдгээр нь хєрвїїлэх явцад янз бїр болж алдаа єгєх, баримтыг чинь гажуудуулах магадлалтай. Зарим хєдєлгєєн, эффектїїд Flash болж хєрвєхдєє маш инээдтэй, утгагїй зїйл болох нь бий. Тїїнчлэн зарим хуудасны гадуур объектууд байрлах эсвэл ирмэг хєвєє нь хуудсандаа багтаагїй байх тохиолдол байдаг. Энэ бїхнийг шалгаж бїгдийг хуудсанд нь багтаах хэрэгтэй. Бас ямар ч арны зураг (background image) хэрэггїй. Ингээд болсон бол файлаа Copy хийж нєєцлєєрэй.

Хоёрдугаарт
File.Save As дарж PowerPoint-ын баримтаа Windows Metafile (*.wmf) форматаар хадгална. Энэ нь зургийн формат бєгєєд баримтын чинь хуудас болгоныг тус тусад нь зураг болгодог. WMF нь текстийг тусгайлан барьж байдаг формат юм

Гуравдугаарт
Flash-аа нээж шинээр баримт їїсгэж хэмжээг нь 720х540 гэж єгєєрэй. Дараа нь фоны єнгийг хараар сонгочих. File.Import.Import to Stage дарж эхний WMF зургаа оруулж ирнэ. Хэрвээ бїх зургийг дэс дарааллаар оруулах уу гэж асуувал мэдээж Yes гэнэ. Ингээд slide буюу хуудас зураг болгон чинь Flash-ийн frame болгон дээр ороод ирнэ.

Дєрєвдїгээрт
Slide давхаргынхаа доор шинэ давхарга їїсгэнэ. Энд арны фон зургаа оруулж ирнэ. Хэрвээ эхний нїїр болоод бусад нїїрнїїд чинь єєр єєр фонтой бол тэдгээр 2 зургийг импортолж болно шїї дээ.

Тавдугаарт
Харин одоо бол зарим гар ажлуудыг хийх хэрэгтэй. Frame болгон дээр очиж solid back­ground буюу одоо байгаа арын фон зургийг авч хаяна. Ингэснээр frame болгон дээр жинхэнэ фон зураг нь харагдах учиртай.

Зургаадугаарт
Киноныхоо тєгсгєлд нэг Frame нэмчих. Эндээ “Їзїїлэн дуусав. Гарах бол хаа  нэгтээ дарна уу.” эсвэл “Їзсэнд баярлалаа” гэх мэтийн текст бичиж болно. Яг л PowerPoint дээр байдаг шиг.

Долоодугаарт
Харин одоо зарим нэг ActionScript бичих цаг боллоо. Action бичихийн тулд шинэ давхарга їїсгээрэй. Киногоо бїтэн дэлгэцээр гаргахын тулд fscommand бичнэ.

Уул нь ActionScript бичих нь бага зэргийн програмчлалын мэдлэгтэй хїнд бол их амархан л даа. Гэвч та програмчлалын хїн биш бол бага зэргийн хїндрэлтэй байж болох юм. Хэрвээ энэ бїхэн танд тєвєгтэй, ядаргаатай санагдаж байгаа бол одоо яая гэхэв, бэлэн хєрвїїлэгч програм ашиглаад їзээрэй. Бид сэтгїїлийн CD дээр PPT2Flash хэмээх хєрвїїлдэг мэргэжлийн програм тавьсан байгаа. Энэ програм нь хєдєлгєєн, эффект зэргийг давхар хєрвїїлж чаддаг тул ёстой мэргэжлийн гэгдэх нэрэндээ таарах нь гарцаагїй. Энэхїї хєрвїїлдэг програм нь ашиглахад маш хялбархан тул элдэв бэрхшээл гарахгїй гэдэгт найдаж байна.

УРСДАГ ЦЭС ХИЙХ НЬ

Энэ бол тийм ч амархан дасгал биш гэдгийг анхнаас нь хэлчихье. Дундаж тєвшний хэрэглэгчдэд зориулагдсан гэсэн їг. Энэ дасгалыг хялбархан хийх эсвэл сурч байгаа бол чамд ихээхэн ирээдїй бий.
Энэ дасгалаар хийх бидний гол ажил бол хулгана очингуут автоматаар доошоо урсдаг цэс хийх явдал юм. Харин хулгана явангуут буцаж хумигдах ёстой. Энд бид хамгийн гол Tween Class-ыг тїлхїї ашиглаж сурах болно.
Кинон дахь цэс маань хулгана очих їед урсаж гарч ирэх ба цэс нь арын фон, тексттэй байх ёстой.
Цэс їїсгэх процессыг дараах дэд хэсгїїдэд хувааж болох юм:
  1. Кино болон Цагийн хуваариа тогтоох
  2. Бидний зураг болон агуулгыг агуулах movie clip їїсгэх
  3. Цэснээс доошоо урсаж гарч ирэх нууц товчнуудыг їїсгэх
  4. Цэс болон товчнуудыг їїсгэх
  5. Цэсийг хєдєлгєх болон товчнуудыг тохируулах Action­Script бичих
Зургууд болон цэсэнд ашигласан график дїрслэлийг та єєрєє бїтээж болох боловч энэ хичээлд ашигласан дїрслэлїїдийг та CD дээрээс олох боломжтой.

Кино болон Цагийн хуваариа тогтоох
Шинэ ActionScript 1.0 эсвэл 2.0 бїхий Flash кино їїсгэнэ. Урт єргєнийг нь 500x375px гээд єгчих. 4 ширхэг давхарга їїсгэх хэрэгтэй. Бїгд ганцхан frame-тэй байх хэрэгтэй. Нэрнїїдийг нь харгалзан Actions, Menu, Button, Content гээрэй.

Зураг агуулах Movie Clip їїсгэх нь
Бидний кинонд ашиглагдах агуулга нь зураг хэлбэртэй байна. Бїгдийг нэг Movie Clip-т багтаах учиртай. Харин тухайн товч дарагдсан тохиолдолд энэхїї Symbol маань тохирох зургийг їзїїлэх юм. Шинэ Movie Clip їїсгэхийн тулд Insert.NewSymbol.. (Ctrl+F8) дарна. Нэрийг нь Images Container гээд Movie Clip тєрлийг сонгох нь тодорхой. Энэхїї Images Container хэмээх Symbol-оо Timeline дээрээс олно. Зураг нэмэхийн тулд File.Import.Import to Stage дарж зураг байгаа хавтсаа зааж єгнє. Хэрвээ Image1-ийг сонгосон бол Flash чинь дараачийн зургуудыг нь импортлох уу гэж асууна. Ингээд зургуудыг оруулж ирсэн бол 3-н Frame-тэй болох нь тэр. Яагаад гэвэл бид 3-н зураг оруулж ирсэн шїї дээ. OK, ингээд бид Images Container Symbol-оо бїтээчихлээ. Одоо Scene1 дахь їндсэн Timeline дээрээ очъё. Library (Ctrl+L) нээж Images Container Symbol-ыг олж хараарай. Тїїнийг Content хэмээх давхарга руугаа чирэх хэрэгтэй. Ингэснээр эхний frame дээр буюу їндсэн тайзан дээр Movie clip маань гарч ирэх ёстой. Movie clip-ээс сонгоод Prop­erties хавтан дээрхийг зурагт їзїїлсэн шиг єєрчилнє.

Урсах ёстой нууц товчнуудыг бїтээх
Одоо бїтээх ёстой товчнууд бол нууц товчнууд буюу хулгана очсон тохиолдолд урсаж гарч ирэх ёстой товчнууд юм. Гэхдээ бид нэгийг л бїтээх бєгєєд бусад нь аяндаа тухайн мєчид їїсгэгдэх болно. Бидний бїтээх товч бїхэл тайзыг эзэлж бїрхсэн байвал зохино. Энэ нь найдвартай ажиллах боломжийг олгоно. Hidden Button хэмээх давхаргаа сонгоод Rectangle багажийг авч том дєрвєлжин зурна. Гэхдээ бїхэл талбайгаа бїрэн бїрхэж зураарай. Зурсан бол уг давхарга дээрээ дараад зурсан хайрцгаа сонгон F8 дарж Symbol болгоно. Бид Mobie Clip болгох бєгєєд нэрийг нь Hidden Button гэж єглєє. Movie Clip маань сонгогдсон хэвээрээ байгаа бол Properties Inspertor руу очиж hidden_btn гэсэн нэрийг Instance нэр дээр нь єгнє. Энэ нь ActionScript-д хэрэглэгдэх учиртай.
Бидэнд дахиад энэхїї Hidden Button хэмээх давхарга маань хэрэг болохгїй учир тїїнийг Display as Outlines гэсэн сонголтыг дарж нуучхад гэмгїй. Єєрєєр хэлбэл бидэнд саад болохгїй гэсэн їг.

Ингээд нууц товчоо їїсгэчихсэн тул одоо бид цэсээ хийх хэрэгтэй боллоо. Цэс болгон маань тусдаа Movie Clip агуулах бєгєєд эдгээр clip-їїд нь цэсний арын фон болоод зураг харуулах хэсгийг удирдах юм.

Цэсээ їїсгэх нь
Menu гэсэн давхаргаа сонгоод File.Import.Import to Stage дарж Цэснийхээ зургийг оруулж ирнэ. Тэгэхдээ Single Flattened Bitmap-ыг чагтлах ёстой юм шїї. Оруулж ирсэн цэсээ сонгоод F8 дарж Movie Clip болгоно. Нэрийг нь Menu гээд єгчих. Бас нэг анхаарах зїйл нь Registration цэгийг Зїїн Дээд болгох хэрэгтэй. Энэ нь цэс маань зїїн дээд талаас жигдрэн жагсах ёстой гэдгийг зааж байгаа юм. Дараа нь Prop­erties руу орж Instance нэрийг нь menu_mc болгочих. menu_mc дээрээ хос даралт хийж тїїний Цагийн хуваарийг засварлаж эхэлнэ. Энэ Movie clip-ийн дан давхаргыг харах бєгєєд тэрхїї давхаргыг Menu Background гэж єєрчлєєд бас нэг давхарга їїсгэж тїїнийгээ Buttons гэж нэрлээрэй. Зєвхєн энэ Цагийн Хуваарийн объектыг сонгоод F8 дарж дахин Movie clip Symbol болгоно. Энийгээ Menu Background гэж нэрлэх ба instance нэрийг нь menu_bg_mc гэнэ.

Бид Menu Movie Clip-ийн onRollOver хэмээх event handler (їйл явдлыг баригч) дээр код бичиж чадахгїй. Яагаад гэвэл энэ нь бусад бїх Event Handler-їїдээс давах учир тухайн товчных ажиллах аргагїй болох юм. Одоо бол яг жинхэнэ цэснийхээ товчнуудыг бїтээх цаг болжээ. Їїнийг хялбархан хийхийн тулд график товч хийхийн оронд Button component сонгож авъя. Buttons нэртэй давхаргаа сонгож аваад Window.Component дарж Components (Бїрэлдэхїїн хэсгїїд) хавтанг гаргана. Эндээс Button нэгжийг сонгож Тайз руугаа чирнэ. Properties дээрээс instance нэрийг нь my1_btn гэж єєрчилье. Тїїнчлэн Param­eters хавтсан дахь label параметрийг Image 1 болгох хэрэгтэй.

Яг энэ шиг Image 2, Image 3 гэсэн товчнуудыг бас їїсгэ. Мэдээж instance нэрийг нь my2_btn, my3_btn гэж єгєх нь ойлгомжтой.
Бидний цэс бараг л болчихлоо доо! Їндсэн Time­line руугаа буцаад цэснїїдийг зїїн тийш нь шилжїїлж харин их бие буюу зураг маань тайзны баруун болоод ихэнх хэсгийг эзэлж байхаар байрлуулаарай. Ингээд харагдах хэсэг маань бїрэн дууслаа. Харин одоо бол шаардлагатай Action­Script-їїдийг бичих їлдлээ. Бид їндсэндээ 2 функц бїтээх бєгєєд нэг нь цэсийг урсгах бол нєгєє нь буцааж хумих їїрэгтэй юм. Эдгээр функцээ цэсний товч болгондоо хавсаргаж єгнє.

Цэс ба Товчнуудыг кодлох нь
Їндсэн Timeline руугаа очсон бол Actions давхаргыг сонгож солгой товчийг дарснаар Actions хавтанг гаргана. Бид юуны ємнє Images Container movie clip-ээ автоматаар тоглоод байхыг болиулах хэрэгтэй. Їїнийг stop() бичсэнээр амархан гїйцэтгэнэ. Бас Hidden But­ton-ы Transparency буюу Нэвтрэлт хэмээх тохиргоог 0 болгож харагдуулахгїй болгоё. Харин одоо бол Tween Class-ыг цэсээ урсгахын тулд ашиглах болно. Їїнийг ашиглахын тулд объект руугаа энэ классыг импортолж оруулах хэрэгтэй. Цэсээ хєдєлгєж эхлэхийн ємнє бид зарим хувьсагчуудын анхны утгыг тавьж єгєх шаардлагатай. Жишээ нь rolled_up хэмээх хувьсагч нь цэс маань урссан байна уу, їгїй гэдгийг зааж учиртай. Тэгэхээр анхны утгадаа дэлгэгдээгїй гэдгийг тавьж єгєх ёстой юм. Хэрвээ 0 гэсэн утгатай байвал Їгїй буюу дэлгэгдээгїй, эсрэгээрээ 1 гэсэн утгатай бол Тийм буюу дэлгэгдсэн гэсэн утгыг тус тус агуулна. Харин одоо бол бид цэсийг урсгаж гаргах функцийг бичнэ. Тийм ч хїндрэлтэй биш л дээ. current_x хэмээх хувьсагч нь яг одоогийн байрлалын утгыг агуулах юм. Харин одоо буцааж хумихын тулд эсрэг ажиллагаатай функц бїтээнэ.

Їндсэндээ гол функцїїдээ байгуулчихлаа. Одоо эдгээр функцїїдээ шаардлагатай объектууд дээр нь тавьж єгєх хэрэгтэй. Эцэст нь, бидний урсаж гарч ирж байгаа товч дээр дарахад ямар нэгэн їйл явдал болох ёстой шїї дээ. Тэгэхгїй бол товчин дээр дарсны хэрэг юу билээ. Бидний тохиолдолд товчин дээр дарах їед Image Con­tainer маань зургаа сольж харуулах ёстой юм. Эдгээр нь харгалзан тухайн frame дээр оч гэж зааж єгсєн байгаа биз. Тэр frame дээр нь бид зургууд тавьж єгсєн шїї дээ. Одоо ингээд л киногоо туршиж болох юм. Бїх зїйлийг зєв хийсэн бол цэснїїд маань ажиллаж байх ёстой. Гэхдээ бид цэсээ илїї зєв ажиллагаатай болгохын тулд дахиад бага зэрэг засвар хийхэд болохгїй зїйлгїй. Бидний нууц товч маань бїхэл тайзыг бїрхэх тул бїх товчнууд цаана нь орчих аюултай. Ингэхээр їїнийг засахын тулд хэрэггїй болсон їед нь нууц товчоо тайзны гадуур гаргаад хэрэгтэй їед нь эргїїлж оруулж ирэх явдал юм. Одоо ингээд бїх зїйл боллоо. Гэвч чи єєрийнхєє хэрэгцээнд нийцїїлэн цаашид нилээд ихээр єєрчлєх шаардлагатай байж болох юм. Бидний хувьд ингээд дуусгая.


ЯРЬДАГ ТЄЛЄЄЛЄГЧ

Єнєєдєр вэб хийх нь энгийн зїйл болсон бєгєєд байгууллагууд байтугай хувь хїмїїс хїртэл єєрийн вэбийг бїтээх болсон. Тэгвэл вэб дээрээ ярьдаг тєлєєлєгчийн хїнээ байрлуулна гэхээр ямар санагдаж байна. Їнэхээр сонирхолтой биш гэж її? Тэгэхээр энд заах хичээл нь тийм ч амар биш боловч гарын дор материалуудаар ярьдаг агент бїтээх нь ихээхэн сонирхолтой арга юм. Энэ дасгалыг сайн хийж чадвал маш инээдтэй, хїний сонирхол татахуйц ярьдаг хїн бїтээж дєнгєнє. Бидэнд шаардлагатай зїйл гэвэл Macromedia Flash (одоо бол Adobe Flash) тэгээд програмыг эзэмшсэн ерєнхий мэдлэг байхад л болно. Бас дуу хоолойны бичлэг хийдэг энгийн ч болтугай програм хэрэгтэй.

Вэб дээрээ ямар тєрлийн хїн тавих гэж чи бодож байна вэ? Хэрвээ олон нийтийн болон арилжааны вэб сайт бол ухаалаг тєрхтэй, албан ёсны хувцастай эрэгтэй/эмэгтэй хїний дїрс харин хувь хїний вэб бол єєрийн чинь онцлогийг илэрхийлсэн гїнж эсвэл нохой ч байж болох юм шїї дээ. Харин бидний хувьд жаахан шог харагдах эрэгтэйг авч їзье. Flash-аа нээгээд 100х100 гэсэн баримт нээнэ. Гэхдээ “Show Frame” сонголтыг чагтална. Одоо бол дїрийнхээ их биеийг зурах шаардлагатай. Манай тохиолдолд цэвэр албан ёсны биш илїї энгийн боловч чєлєєтэй, бас инээдтэй, дотно сэтгэгдлийг тєрїїлхїйц дїр зурлаа. Энэ давхаргаа body гэж нэрлээрэй.
Дараагийн давхарга дээр очоод толгойг зурж эхэлнэ. Мэдээж чих, эрїї гэх зэргийг зурна. Ганц анхаарах зїйл бол толгойноос доош орж болохгїй. Зєвхєн толгой болон їсийг зурах хэрэгтэй. Одоохондоо сїїдэр нэмж болохгїй ба тєгсгєлд нэмэх болно. Энэ давхаргаа “head” гэж нэрлээрэй.

Дараагийн тєвшинд шинэ давхарга їїсгээд нїдийг тусгайлан зурна даа. Хэрвээ дїрээ дур булаам харагдуулахыг хїсвэл том алаг нїд хийвэл зїгээр. Харин манай тохиолдолд заавал тийм байх албагїй болохоор єргєн боловч єндєр биш нїд зурлаа. Харин эмэгтэй хїний хувьд бага зэргийн дугуй нїд, эрэгтэй хїнд дєрвєлжиндїї нїд нь тохиромжтой байдаг. Харин нїдний цєцгийг тусад нь зураарай. Гэхдээ шинэ давхарга дээр зурвал зїгээр байх. Харин одоо бол їсийг зуръя. Хэрвээ їсээ аль хэдийн зурчихсан бол энэ хэсгийг алгасаж болох л юм. Манай тохиолдолд їсийг тусдаа давхарга дээр зурлаа. Харин одоо амыг зурах ээлж. Гэхдээ ам маань хєдлєх учир аман дээр нилээд их анхаарал хандуулах шаардлагатай. Яг одоо бол жирийн буюу яриагїй їеийн амыг зурна. Манай тохиолдолд зїгээр їедээ инээмсэглэж байгаагаар зурлаа. За ингээд, їндсэн дїрээ зурж дууслаа. Дажгїй байгаа биз. (Ажлаа хадгалахаа мартаж болохгїй!) Харин одоо бол яриагаа хийцгээнэ дээ. Юуны ємнє тэр юу хэлэх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй.
  1. Тїїнийг анх ачаалах їед (3x)
  2. Тїїн дээр дарахад (3x)
Єєрєєр хэлбэл 3, 3-н бичлэг хийх бєгєєд тухайн їед аль нэг бичлэгийг санамсаргїйгээр сонгож яриулна.
1.1 Welcome to my website! (Миний вэбсайтад тавтай морил!)
1.2 Hey, you can call me Pluk! (Хєєе, чи намайг Pluk гэж дуудаж болно шїї!)
1.3 Hey, haven_t we met before! (Хєєе, бид ємнє нь уулзаж байл уу!)
2.1 Would you please stop touching me? (Надад хїрэхээ больчихгїй юу!)
2.2 I am Pluk_s agent, I_m afraid he couldn_t be here right now. (Би бол Pluk-ийн тєлєєлєгч ба тэр яг одоо энд байхгїй гэж айж байна.)
2.3 No, I_m not a true blonde. (Їгїй ээ, Би жинхэнэ хїн биш.)

Харин одоо эдгээр хэллэгїїдээ амьдаар хэлж бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд бичлэг хийсэн дуунуудаа Flash-ийн санд оруулна. Їїнийг тєвєггїй хийнэ гэж найдлаа. Харин одоо бол дуунуудаа кинондоо холбож єгнє. Єєрєєр хэлбэл эхлэнгїїт 3-н хэллэгийн аль нэгийг хэлнэ гэсэн їг. Шинэ давхарга їїсгээд _Script_ гэж нэрлээд эхний Frame дээр дараах ActionScript-ийг бичиж єгнє. "sound1", "sound2", “sound3” гэдэг нь frame-їїдийн нэр юм. Тэгэхээр бїх давхарга дээр 3 key­frame їїсгэх бєгєєд эдгээр нэрїїдийг єгєх ёстой. Їїнийг хийхдээ frame-ээ сонгоод Proper­ties хавтан дээрээс Frame Label гэсэн хэсэгт бичнэ. Frame-їїдээ нэмчихсэн бол дахиад frame нэмнэ. (F5) Энэ нь нїдийг анивчихад туслах юм. Харин одоо бол бид амыг хєдєлгєєнд оруулна. Энэ нь дїр маань ямар нэгэн юм ярьж байгааг илтгэх учиртай. Ам нь огт хєдлєхгїй мєртлєє яриад байвал утгагїй шїї дээ. Ам бїхий давхаргаа сонгоод бїх frame-ийг keyframe болгоорой.

Ингээд frame болгон дээр амныхаа байрлалыг сольж зурна. Єєрєєр хэлбэл ярьж байгаа мэт. Їїнийг их амархан эсвэл маш хэцїїгээр хийж болох юм. Амархан арга нь амыг шинээр л зураад гїйцээ. Гэхдээ том ангайсан, хагас жимийсэн гэх мэтээр зурна. Хэцїї нь гэвэл їсэг болгоныг хэлэхэд уруул ямар байрлалтай байна, яг тэрїїгээр зурна гэсэн їг. Хэрвээ ингэж хийж чадвал жинхэнээсээ ярьж байгаа мэт харагдах учиртай. Гэхдээ амыг яриатайгаа хослуулахад маш хэцїї юм. Манай жишээн дээр хїнд аргыг сонголоо. 5 дахь frame дээр манай ам “W” гэж хэлэх бєгєєд зурган дээр W зурсан байна. 6 дахь дээр “E”-г хэлнэ. Энэ мэтээр зурсаар “Welcome” болно. Харин їгийн хооронд хоосон зай гарвал анхны амаа зурах учиртай. Энэ мэтээр бїх їгэн дээрээ зурах юм. Их хїнд мэт санагдавч элдэв юм бодолгїйгээр ажилдаа шууд ороод цаг алдалгїй хийхэд 15 минут л зарцуулсан юм даа. Гэтэл халширч суусаар байтал 15 минут єнгєрчихлєє шїї дээ. Хэрвээ чи илїї хурдтай бас ухаалаг ажиллаж чаддаг бол 5 минутад ч амжуулж болох л юм.

Ажлаа хадгалахыг зєвлєж байна!
За ингээд ам, яриа маань бараг болчихлоо. Харин одоо бол ерєнхий тайз дээрээ очиж мань эр дээр дарахад хийх їйлдлийг бичих хэрэгтэй. Sound-тай _Script_ хэмээх давхарга дээрээ бид дахиад keyframe нэмэх ба дараах кодыг бичнэ.
Тэгэхээр бидэнд _wait_ гэсэн frame хэрэг болох нь. Бїх давхарга дээр keyframe нэмээд _wait_ гэсэн нэр єгнє. Тїїндээ дараах кодыг єгнє. Одоо бид _button_ нэмж єєр дуу гаргах боломжийг бїрдїїлнэ. Шинэ давхарга їїсгээд нийт талбайг эзэлсэн box їїсгэнэ. Їїнийгээ F8 дарж button болгоорой. Энэ хайрцагтаа код бичиж єгнє. Хайрцгаа сонгоод код бичихийг хїсэж байгаа frame-ээ сонгоод дараах кодыг бичнэ.
Харин энэ хайрцгаа харагдуулахгїйн тулд alpha-г нь 0 болгоно. Бид дээр эхлэлийн дуунууд дээр 3-н шинэ keyframe нэмснийг санаж байгаа байх. Яг тэрэн шиг “click1”, “click2”, “click3” гэсэн нэртэй frame-їїд нэмэх хэрэгтэй. Эдгээртээ бас гэсэн код нэмнэ.
За ингээд л гїйцээ. Нилээд хїнд байв уу? Гэхдээ л нилээд їр дїнтэй ажил хийсэн гэж найдаж байна. Тєлєєлєгчєє бїтээгээд вэб дээрээ тавиарай. Бас сэтгїїлийн Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар илгээхээ мартаж болохгїй. Сайн хийгдсэн бол бид CD дээр байрлуулах болно 


  • jargaladmin  - Хичээл2008-12-22 18:43:33
    Англи хэл дээрх хичээлүүд зөндөө байдаг.
  • Jamba  - hi all2008-12-22 17:49:40
    сайн байна уу? та бүхэн надад туслаач macromedia
    flash-8 дээр өөрөө оролдоод сурчих жишээ
    хичээл байвал тус болооч миний сонирхдог
    программ юмаа.өөрөө оролдоод сурна гэхэд
    нэг их амар программ биш юм шиг байна миний
    хувьд тэгээд та нарт хандаж байгаа маань
    энэ file хэлбэрээр байвал тавиад огч болохуу
    эсвэл миний mail hayag wow_jambaa@yahoo.com энэ хаягаар
    ч юмуу гуйж байна хариу Please.
  • duya  - Hi2008-12-03 15:26:18
    байнга уншдаг сэтгүүл мини КТ. Баырлалаа.
    Латэx ийн туxай мэдмээр бна. илтгэл дээр
    томüёî оруулахаä ç¿ãýýð ãýñýí.
  • өлзий  - КТ миний хамгийн дуртай сэтгүүл2008-11-28 00:22:28
    Сайн уу.намайг өлзий гэдэг.Би танай
    сэтгүүлийн пэн нь байналдаа. Би бараг танай
    сэтгүүлийн 20-иод дугаарийг авсан.Бараг
    цуглуулга болчоод байгаа л дөө. Би тань шиг
    программист болхыг хүсдэг л дээ.Энэ бол
    миний мөрөөдөл . Тиймээс би энэ мэргэжлийг
    эзэмшхийг хүсвэл ямар хичээлийг илүү
    сонгон судалвал дээр вэ. Юун дээр анахаарч
    яавал би болж чадах вэ. Та надтай холбоо
    барьж надад тусална уу. Миний утас 95555178 шүү
    энэ утсаар надтай заавал холбоо барина уу.
    Хүлэээж байя.
  • puulee  - hi2008-11-25 11:58:19
    ìàø ãî¸ áàéíà
  • jargaladmin  - Сайн уу?2008-11-02 23:13:31
    Кт сэтгүүл дээр програмын хичээлүүд,
    зөвлөмжүүд маш их гардаг. Иймээс та програм
    судлах ш**рдлагатай бол сэтгүүлээ байнга
    захиалж унших эсвэл худалдаж авч байхыг
    зөвлөж байна. Танд мэдэхгүй програм байгаа
    бол бидэнд хандаж болно шүү. КТ нь зөвхөн
    таны сэтгүүл гэдгийг бүү март. Танд юу
    хэрэгтэй байна тэрийг л нийтлэх болно.
    Үүний тулд та бид харилцаатай байх хэрэгтэй
    юм шүү дээ.
  • Үл таних хүн2008-11-02 18:12:27
    ёо ёстой их баярлалааааа. та нарт
    баярлалааааааа
  • Mongontsetseg  - Ñàéí áàéöãààíà óó2008-10-28 15:11:39
    ìàø ñàéõàí ñàíàãäàæ áàéíà. Áè ººðºº
    ìýäýýëëýëç¿éí áàãø ë äàà ýíý ïðîãðàìûã óðä
    íü ñàéí îéëãîäîãã¿é áàéëàà. îäîî áîë îéëãîæ
    áàéíà òàíàé ñýòã¿¿ëèéã áàéíãà àâ÷ õè÷ýýë
    ñóðãàëòàíäàà õýðýãëýäýã. òà á¿ãäýä àæëûí
    àìæèëò õ¿ñüå
  • temka2008-10-27 21:00:02
    маш их хэрэгтэй зуйл бна та нарт маш их
    баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

MCS электроникс

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа