Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
BSB 03
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Зөвлөгөө arrow Интерактив ХХК зөвлөж байна
 
Интерактив ХХК зөвлөж байна
Бичсэн dondog   
Tuesday, 2008 оны 08 сарын 26
Та өөрийн байгууллагын үйл ажиллагаанд санхүү бүртгэлийн програм хангамж худалдан авахаар шийдсэн бол дараах зөвлөмжүүдийг анхаарвал илүүдэхгүй болов уу. Учир нь ийм төрлийн програм хангамжууд үнэ өндөр, тэгээд ч дотор нь харьцуулах ялгаа их байдаг. Энэ нь машин  авна гээд зах гараад эхэнд тааралдсан дурын машинаа худалдан авдаггүйтэй адил юм.
1. Нийтэд түгээмэл хэрэглэгддэг програм сонгох нь зүйтэй. Олон хэрэглэгч хэрэглээд ажиллахад хялбар, алдаа багатай болгосон байдаг бөгөөд олон хүний шаардлага хангасан тэр бүтээгдэхүүн таны ч шаардлагыг хангах магадлал өндөр.

2. Танайхтай ижил төрлийн  үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд чухам ямар системийг сонгож байна вэ? Тэрхүү систем нь өрсөлдөгчдийн тань шаардлагыг  илүү сайн тусгасан байх талтай.
3. Худалдан авч буй програм хангамж нь албан ёсны зөвшөөрөл лицензтэй эсэхийг тодруул. Тодорхой мэргэжлийн байгууллага шалгаж үзсэний үндсэн дээр ашиглах зөвшөөрөл олгодог тул хариуцлага хүлээх боломжтой гэсэн үг. Жишээ нь: Сангийн яамны зөвшөөрөл, лицензийг энд заавал дурдах шаардлагатай.
4. Уг програм хангамжийн цаашдын хөгжил, хандлагыг судлах хэрэгтэй. Мэдээллийн технологи өдөр ирэх бүр шинэчлэгдэн шинэ шинэ технологи боломжууд бий болж байна. Тэгэхээр таны сонгон авсан бүтээгдэхүүн хэдэн жил ашиглагдах вэ? Дараа нь цаашид бусадтай өрсөлдөн таны үйл ажиллагааг дэмжин хөгжиж чадах уу, дараагийн илүү боловсронгуй хувилбарыг танд санал болгож чадах уу гэх мэт чухал асуудлуудыг үргэлж анхаараарай. Microsoft компанийн Windows үйлдлийн систем гэхэд л хэрэглэгчдэдээ шинэ шинэ боломжуудыг нээсэн хувилбаруудыг 2-3 жил тутам гаргаж байна. Жишээ нь: Win­dows 98, Windows 2000, Windows XP, Windows Vista гэх мэт.
5. Таны сонгосон байгууллага худалдан авалтын дараах ашиглалтын үйлчилгээг хэр үзүүлж чадах вэ?. Ашиглалтын үйлчилгээний хурдан, удаан, үнэ өртөг гэх мэт. Үүнд жишээ татъя. Та ямар нэгэн програм худалдан авлаа гэж саная. Гэтэл танай байгууллагын компьютер вирустсэн, шатсан, эсвэл мэдээлэл нь ямар нэгэн хэлбэрээр уншигдахаа байсан тохиолдолд та өөрийн мэдээллээ ямар ч хамаагүй үнээр сэргээлгэх шаардлагатай болжээ. Энэ тохиолдолд мэдээллээ сэргээлгэхийн тулд засварын компанид компьютераа үзүүлж сэргээлгэх үү, эсвэл тухайн програмын компанид хандаж асуудлаа шийдүүлэх үү. Гэтэл ихэнх програмын компаниуд техникийн үйлчилгээ хийдэггүй болохоор ийм үед хэрхэх талаар тодруулах нь тун чухал.
6. Танай байгууллагын сонгосон систем таны бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр зохицон  томорч  шаардлагыг тань ханган ажиллаж чадах уу?  Өнөөдөр цөөн хүнтэй, жижиг хүрээнд ажиллаж байгаа ч маргааш томорч, үйл ажиллагаа өргөжихөд таны сонгосон систем өөрчлөлтөд тохирон ажиллаж, хөгжихийн хэрээр боломж нь ихсэж чаддаг байвал илүү амар, зардал багатай байх болно.
7. Та өөрийн бизнесийн хэсэг бүрийг задлан, сонгосон системтэйгээ тохирох эсэхээр харьцуулан үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд аль нэг орхигдуулсан жижиг зүйл ч гэсэн таны үйл ажиллагаанд цаашид уг системийг ашиглах боломжгүй болгодог тал байдаг.
8. Сонгон авах гэж буй систем тань өөр бусад системүүдтэй хэр зэрэг интеграци (холбогдон ажиллах боломж) хийгдэх боломжтой  вэ?.  Танай байгууллагад ашиглаж буй олон төрлийн програм хангамжууд нь хоорондоо холбогдон ажиллах боломжгүй бол ажлын уялдаа муу, хугацаа алдах, өртөг зардал өндөр гарах магадлалтай. Интеграцийг дотор нь байгууллагын доторх системүүдтэй, эсвэл гадны  системүүдтэй гэж ангилдаг.  Байгууллага доторх  жишээ нь: Ажиллагсдын цаг бүртгэлийг ашиглан цалин бодоход цаг бүртгэл, хүний нөөц, цалин, санхүү бүртгэлийн системүүд нь хоорондоо холбогдон ямар нэгэн давхар мэдээлэл оруулахгүйгээр нэг систем шиг холбогдон ажиллаж, холбогдох гүйлгээг санхүүгийн систем дээр автоматаар хийдэг байх ёстойг мартаж болохгүй.
9. Нягтлан бодох бүртгэлийн шинэ програм хангамж нэвтрүүлэхийн тулд тодорхой мөнгө болон хугацаа зарцуулагдах болно гэдгийг хүлээн зөвшөөр. Учир нь нуугдмал зардлууд нь таны системийн дутагдал болж бүтээмжийг бууруулж, ашгийг багасгаж, үүнээс улбаалан өрсөлдөх чадварыг бууруулж байдаг. Зөв систем нь үйл ажиллагааны үр өгөөжийг сайжруулах бөгөөд зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангадаг давуу талтайг сана. Бизнесийн олон байгууллагууд сүүлийн үеийн автоматчилагдсан системийг сонгож, Нягтлан бодох бүртгэлийн бүхий л ажиллагааг хурдасгах, бизнесийн хурд болон ашгаа өсгөхөд ашиглаж байна. Сайн систем нь хөрөнгө оруулалтын зардлаа эргэн нөхөх давуу талуудтай гэдгийг санацгаая.
10. Ирээдүйн электрон бизнесийн боломжуудад тохируулан түүнийг дэмжихээр бүтээгдсэн програм хангамж нь стратегийн чухал давуу талуудыг олгох болно. Одоо хэдий электрон бизнес нь таны чухал шаардлагуудын нэг биш хэдий боловч электрон бизнесийг дэмжих боломж бүхий нягтлан бодох бүртгэлийн програм хангамж хай. Тооцох орон зайнууд нь бизнесээс – хэрэглэгчдэд /B2C/, бизнесээс – бизнест/B2B/ худалдах буюу худалдаж авах, ажилчдыг интернэт, browser-д тулгуурласан програмууд, хөдөлгөөнт болон утасгүй програм зэрэг рүү хөрвөн өргөжих боломжтой програмаар хангах явдал юм. Э-бизнест тулгуурласан програм хангамж нийлүүлэгч компани сонгох нь таны байгууллагын хувьсан өөрчлөгдөж буй стратегийн бодлоготой нийцэх болно.
11. Танд магад шинэ системээ суурилуулахын тулд нэмэлт төхөөрөмж хэрэгтэй болно. Гэхдээ системийн үзүүлэлт нь ерөнхийдөө төхөөрөмж биш програм хангамжаас шалтгаалдаг учир та програм хангамжаа эхэнд сонгоод харин түүний дараа төхөөрөмжөө програм хангамжийн дагуу эсвэл зөвлөгчийн хэлснээр сонгох хэрэгтэй.
12. Шинжилгээ болон сайжруулалтад хөрөнгө оруулдаг програм хангамж нийлүүлэгчийг хай. Сайн компани техник технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг ба шинэ бүтээгдэхүүн, шинэ онцлогийг ойр ойрхон бүтээдэг. Эдгээр компаниуд нь шинэ технологитой зэрэгцэн явдаг ба өөрийн үйлчлүүлэгчдээ ч ийм байлгах тал дээр анхаардаг. Програм нийлүүлэгч сайн компани нь ойр ойрхон сайжруулалтыг боломжийн үнээр түгээдэг.
13. Програмыг боловсруулан нийлүүлж байгаа компаниа сайтар судал. Тухайн компани энэ бизнест хэр удаан ажиллаж байгааг, түүнчлэн тэдний удаан хугацааны зорилго, худалдан авагчдад ямар тусламж үзүүлдэг талаар, сайжруулалт болон техник талаасаа ямар тусламж олгодгийг олж мэд.
14. Програм хангамж нь олонд алдартай учраас танд шууд тохирно гэж бодож болохгүй. Гэхдээ хэрвээ компани олон хэрэглэгчидтэй бол тэр компани зөв юм хийж байгаа нь ойлгомжтой. Олон хэрэглэгчтэй гэдэг нь хэрэглэгчдэд даатгалын гэрээтэй адил хүчинтэй байна. Та цаг хугацааны турш ялагдаагүй мөн таны сэтгэл ханамж өндөр байх, олон нийтээс сайн үнэлгээ авсан бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
15. Програмыг өөрийнх нь хийж чаддаг зүйлээр үнэл. Програм хангамжийн хязгаарлалтууд нь онцлогуудаас илүү ихээр нүдэнд өртдөг. Тус програм нь хамгийн ихдээ хэдэн хэрэглэгч, бараа материал болон гүйлгээ бүртгэж болохыг олж мэд. Ганц падаан эсвэл худалдааны захиалгад нь хэдэн мөр оруулах боломжтойг асууж лавла. Мөн хэдэн ширхэг хэрэглэгч програм хангамжид нэгэн зэрэг хандаж ажиллах чадвартайг асууж лавла.
Эдгээр зөвлөгөөг анхаарч байхад та ямар ч байсан нэг их алдахгүйгээр боломжийн систем худалдан авах байх гэдэг итгэж байна. Санхүүгийн сайн систем худалдан авах нь өөрийн бизнестээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг та бүү мартаарай. Бид хойшид ч танд ийм төрлийн зөвлөгөөг хүргэж байх болно.


САНХYY, НЯГТЛАН БОДОХ БYРТГЭЛИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

Интерактив Бизнесийн цогц шийдлүүдийн талаар
Интерактив компани нь 1996 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн компьютерийн програм хангамж, тэр дундаа санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн мэдээллийн систем боловсруулах чиглэлээр тасралтгүй дагнан ажилласаар өнөөдөр хуримтлуулсан туршлагатай, өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй, програм хангамж үйлдвэрлэлийн дотоод процесс, технологитой, Монгол орны өнцөг булан бүрт, олон зуун хэрэглэгч, харилцагчидтай, төр засаг, бизнесийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдаж чадсан, програм хангамжийн үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжиж байна.
Интерактив ХХК–н бүтээгдэхүүнүүд нь бүтэн 10 жилийн турш хөгжиж, 5 дахь удаагаа шинэчлэгдэн сайжирч байгаа бөгөөд хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох Interactive Diamond ERP, Interactive Emerald ERP, In­teractive Spinel ERP бизнесийн цогц шийдлүүд, Цаг бүртгэлийн систем, цалингийн систем, Санхүүгийн систем Pyramid 4.0, Рестораны удирдлага, Дэлгүүрийн борлуулалт, зураасан кодны POS систем, Зочид буудлын удирдлага, Хүний нөөцийн удирдлага, Вэб орчны програм хангамжийн шийдлүүд болон бусад захиалгат системүүдийг хийж гүйцэтгэн амжилттай ажиллаж байна.


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл..

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 17
Шуудангийн хайрцаг - 46/440
Утас: 315365, 320465  Факс: 320465
E-mail: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
www.interactive.mn


Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Acer компьютерийн худалдаа

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

Сурталчилгаа

cga.mn