Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
MCS электроникс
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Зөвлөгөө arrow Мэйл хаягийг хайх
 
Мэйл хаягийг хайх
Бичсэн dondog   
Tuesday, 2008 оны 08 сарын 26
Зарим хүнтэй холбогдож чадахгүй үед мэйл бичих нь хамгийн сайн арга болдог. Харин ганц зовлон байдаг нь мэйл хаягийг нь яаж мэдэх вэ гэсэн асуулт юм. Эсвэл хаягийн бүртгэл бүхий дэвтэр, номоо гээх, устгачих тохиолдол байж болно. Амьдрал дээр яг хясаж байгаа юм шиг аль тэртээх он жилүүдэд мартагдсан арван жилийн найз гэнэт хэрэг болох нь бий. Ер нь сүүлийн үед мэйл бичих нь харилцаа холбооны их тохиромжтой хэрэгсэл болох нь бий.

Харин мэйл хаягийг нь хэрхэн олох вэ гэдэг л асуудал юм. Гэвч хэд хэдэн зөвлөгөө байгааг анхааран үзнэ үү.

Найзууд, гэр бүл, хамт ажиллагсдаасаа лавлах

Үл мэдэгдэгчийн мэйл хаягийг олж авах хамгийн боломжийн арга бол түүнийг таньж мэдэх, эсвэл харьцдаг хүмүүсээс лавлах явдал юм. Тэр тусмаа найзууд, гэр бүлийнхэн, хамт ажиллагсад нь мэйл хаягийг дор нь хэлж өгнө. Тэд мэдэхгүй юмаа гэхэд ядаж мэддэг хүнийг нь зааж өгөх болно.

Мэйлүүд дотроо үзэх

Хэрвээ чи өмнө нь ямар нэг байдлаар харьцаж байсан бол өмнө явуулсан болон ирсэн мэйлүүд дотроо хайгаад үзээрэй. Байж байх магадлалтай шүү. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг байдаг даа.

Вэб сайт, форум, блогуудаар хайх

Тэр хүнийхээ хувийн вэб, форум, блогоор ороход мэйл хаяг нь заавал байх болно. Бас интернэтэд байдаг сонирхлын группүүдийн сайтуудаар ороход гишүүд дотор нь байж байх магадлалтай. Тухайлбал мэдээллийн технологийн ямар нэгэн компанийн мэйл хаягийг олохыг хүсэж байгаа бол энэ талын лавлах (директор) сайтуудаар хайхад гараад ирнэ.

Шууд жинхэнэ нэрээр нь хайх

Хэрвээ та тухайн хүнийхээ жинхэнэ нэрийг овогтой нь мэдэж байгаа бол шууд Google-дээд үз. Өөрөөр хэлбэл Google сайтаар хай гэсэн үг. Монгол нэрийн хувьд unicode-оор галиглаад хайхад ихэнхдээ л амжилттай гарч ирдэг. Гэхдээ таны хайж байгаа хүн интернэт дээр мэдээ материал тавьдаг, мэдээллийн технологийн салбарт ажилладаг эсвэл олны танил хүн байх аваас энэ арга амжилттай болох магадлал өндөр. Та яг одоо энэ аргыг туршаад үзээрэй. Тэртэй тэргүй ямар гарлагатай юм биш. Хэрвээ таны хайлтад олон хариу гарч ирвэл ажил, сургуулийг нь давхар өгч нарийвчилж болох юм.

“Гончигдорж” гээд Google-дэхэд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн тухай маш их материал гарч ирж байна. Тэгвэл надад энэ хүний тухай биш Т.Гончигдорж гэж хүний мэдээлэл хэрэгтэй байгаа бол “Т.Гончигдорж” гэж өгснөөр асуудлыг шийдэх болно. Лав л Арвайхээр хотын засаг дарга Т.Гончигдорж гэж хүний тухай материалтай вэб олдлоо.



Хэрвээ та хайж байгаа хүнийхээ царайг мэддэг бол “Зураг” дээр дарснаар зургийг нь гаргаж болно. Гончигдорж гэж нэрний тухайд мэдээж УИХ-ын гишүүний зураг түгээмэл гарах нь тодорхой.



  • jargaladmin  - Ñàíàëûã àâëàà2008-10-02 11:01:29
    Ñàíàëûã õ¿ëýýí àâëàà 11-ð ñàðûí ýõýýð ãàðàõ
    äóãààð äýýð ýíý õàðèóëòûã áè÷üå..
  • Oyunbold  - downlaod hiih argiig zaagaach please???2008-10-01 21:23:14
    Би танай байнгийн хэрэглэгч байна наа.
    тэгээд энэ бичлэгийн программ чинь их гоё
    юмаа бүр гайхчихлаа. кино триллерийг ямар
    аргаар нэтээс доунлауд хийж авч болох
    вэ.сурмаар байна. та үүнийг КТ-н хариулт
    буландаа заавал бичиж өгөөрэй. гуйя хаягийг
    нь ч юм уу хамгийн гол нь татах арга, хаяг ,
    тэгээд дурсний чанар чухал шүү ах эгч нараа
    энэ бол миний хобби бас танай сэтгүүлийг
    дугаар алгасалгүй углуулах юм

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Skyzone.mn

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
бусад...

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

BSB áàííåð 01