Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Anugaas.com 01
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Зөвлөгөө arrow Хайлтад вебээ оруулах нь
 
Хайлтад вебээ оруулах нь
Бичсэн dondog   
Tuesday, 2008 оны 08 сарын 26
nvvr21.jpgАсуулт: Би нэг жижигхээн компанитай бөгөөд саяхан нэг аятайхан вэб сайттай болсон юм. Тэгээд хүмүүсээс хайлтын системүүдэд вэбээ оруулах хэрэгтэй гэсэн үг сонслоо. Энэ юу гэсэн үг вэ, бас яаж оруулах вэ? Вэб сайттай болох бол орчин үед их амархан болсон гэдгийг бид бүгд мэддэг, гадарладаг болсон. Хэрхэн вэбтэй болох тухай өмнөх дугааруудад зөндөө л бичиж байсан. Тэгвэл энэ залуугийн асуусан асуулт үнэхээр их ач холбогдолтой ажээ.

1.jpgХайлтын системүүдэд вэбээ бүртгүүлэх нь
Google мэтийн хайлтын системүүдэд таны вэб гарч ирэхгүй байгаа бол вэбтэй болсны ч хэрэггүй. Ер нь олон зуун сая вэб хуудас байгаа тохиолдолд хэрэглэгчдийн вэбийг олдог цорын ганц арга бол хайлт хийх явдал шүү дээ. Янз бүрээр хайгаад байхад л вэб чинь гарч ирэхгүй байгаа бол таны вэбэд хэн ч зочлохгүй гэсэн үг.
Иймээс Google, Yahoo мэтийн алдартай хайлтын системүүдийн хайлтын үр дүнд дээгүүр жагсахын тулд вэб сайтууд ёстой л үхэлдэхээс ч буцахгүй тэмцэлддэг. Америкт зарим компанийн вэбийг Google-ийн хайлтын системд гаргахгүй болсноос хэсэг хугацааны дараа үг дуугүй дампуурсан гэж байгаа..!!
Тэгэхээр вэбтэй болсны дараа авах хамгийн чухал алхам бол вэбийнхээ хаяг болон агуулгыг хайлтын системүүдэд бүртгүүлж хайлтад оруулах явдал юм. Ингэхийн тулд хэд хэдэн арга хэрэглэж болох боловч хамгийн энгийн боловч үр дүнтэй нь вэбийнхээ хаягийг шууд илгээх явдал юм. Том хайлтын системүүд нь вэбийн хаяг хүлээж авдаг тусгай үйлчилгээтэй байдаг.
2.jpg
www.google.com/addurl
www.scrubtheweb.com/addurl.html
www.dmoz.org/add.html
docs.yahoo.com/info/suggest
www.altavista.com/addurl/default
search.aol.com/add.adp

Гэхдээ та энэ алхмыг их болгоомжтой хийгээрэй. Олон дахин вэбээ илгээх, утгагүй вэбийг илгээвэл хайлтын систем таныг тэр чигт нь хааж орхино. Яагаад гэвэл тэднийг мангартуулж вэбээ дээгүүрт гаргах гэж зальтай хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг тул хайлтын системийнхэн бас л олон янзын сөрөг арга хэмжээ авсан байдаг. Ер нь хайлтын системүүд дотроос Google нь онцгой өндөр байр суурьтай тул анхаарвал зохино. Бас Google-ын adwords хэмээх үйлчилгээг сонирхоорой. Энэ нь тухайн хайлтын үгэнд таарсан төлбөрт вэбийг онцгойлон харуулдаг үйлчилгээ юм. www.adwords.google.com гэсэн хаяг дээр бий.
Ингэсний эцэст таны вэб сайн хийцтэй, агуулга сайтай бол зочид оволзоод л эхэлнэ гэдэгт бүү эргэлзээрэй. Гол нь таны вэб өөрөө их сайн байх ёстой гэдгийг бүү мартаарай.1.2.jpg


Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

MCS электроникс

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

cga.mn