Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
BSB 02
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Ярилцлага arrow ALIENWARE гэж юу вэ?
 
ALIENWARE гэж юу вэ?
Бичсэн Ò.Æàðãàë   
Friday, 2008 оны 08 сарын 29
Дэлхийн ихэнх хэрэглэгчдэд зориулсан бараа үйлдвэрлэгч гэж байхад зөвхөн элитүүдэд зориулсан бараа үйлдвэрлэдэг тусгай компани гэж бас бий. Тэгвэл компьютер болон зөөврийн компьютер үйлдвэрлэгчид дотор бас ийм үйлдвэрлэгч бий. Ширээний компьютерийн ертөнцөд ийм бараа үйлдвэрлэдэг компанийг Alienware гэдэг. Alienware бол Америкийн компьютер болон түүний дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани бөгөөд Dell корпорацийн охин компани болж явдаг юм. Энэ компанийн гол зорилго бол дээд зэрэглэлийн чанартай, өндөр гүйцэтгэл бүхий видео тоглоомын компьютер, графикийн тусгай зориулалттай ширээний болон зөөврийн компьютер бүтээх явдал юм. Ер нь бол хамгийн дэгжин, өндөр хүчин чадалтай компьютер хэрэглэхийг хүссэн хангалттай мөнгөтэй хэрэглэгчид бол эдний гол худалдан авагчид байдаг. Alienware нь бэлэн компьютер худалдахаас гадна дагалдах хэрэгслийг бүтээж зардаг. Тухайлбал өндөр зэрэглэлийн чихэвч, компьютерийн хулгана, дэлгэц, гар зэргийг дурдаж болно. Лас Вегаст болсон 2008 оны Consumer Electronics Show дээр жинхэнэ аварга бөгөөд тансаг хэрэглээ гэж юу байдгийг яруу тодоор харуулсан байна. Alienware компанийг нь 1996 онд Nelson Gonzalez, Alex Aguila нар үүсэн байгуулжээ. Гол толгой офис нь Флорида мужийн Kendall хотод байрладаг байна.

ТҮҮХ

1996 онд байгуулагдсан цагаасаа эхлээд л хамгийн өндөр хүчин чадалтай ширээний компьютер, notebook, workstation угсарч ирсэн байна. Alien гэдэг нь Харь Гаригийн Хүн гэсэн үг юм. Тухайн үед The X Files кино жинхэнэ хит болж байсан бөгөөд компанийг үүсгэн байгуулагчид уг киног шимтэн үздэг байсан гэдэг. Иймээс компаниа Alienware гэж нэрлэсэн юм. Түүнчлэн бүтээгдэхүүнүүдийнх нь загварууд нь дандаа иймэрхүү сэдэвтэй. Брэнд нэрүүд нь Area-51 (51-р район), Hangar 18 (Нисэх онгоцны байр 18), m15 болон Аврора гэсэн нэртэй байдаг. Alienware нь анхнаасаа л зөвхөн хамгийн шилдэг компьютерийг үйлдвэрлэх зорилго тавьсан юм. Иймээс тэдний бүтээгдэхүүнүүд нь тухайн үеийнхээ хамгийн шилдэг техник хангамжуудыг хэрэглэсэн байдаг боловч энэ нь тэдний бүтээгдэхүүнүүд маш үнэтэй болохын гол шалтгаан юм.

Иймээс тэдний нэр жирийн компьютерийн ертөнцөд ерөөсөө харагддаггүй билээ. Тэдний гол зах зээл бол тоглоомын зах зээл гэж өөрсдөө хэлдэг. Ийм өндөр зэрэглэлийн тоглоомын тоног төхөөрөмжүүд нь зах зээлд өргөн хэмжээгээр худалдаалагдаж чаддаггүй. Иймээс компани бүтээгдэхүүнээ борлуулах өвөрмөц арга барилыг хэрэглэдэг. Тэд компьютерийнхаа бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгийн нарийн шалгуураар авдаг бөгөөд тэдний компьютерт бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь бараг л нэр хүндийн асуудал байдаг гэнэ шүү. Энэ компанийн бүтээгдэхүүн нь хамгийн шилдэг хүчин чадалтай байхаас гадна тэдний алдартай бас нэг зүйл нь маш өвөрмөц дизайнд нь байдаг. Тэдний загварыг хальт хараад л мэдэх болно. Яг л Ferrari шиг..

АЖИЛЛАГАА

Мэдээж улс орон болгонд баян өөрөөр хэлбэл хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг үнэ хайрлахгүй авах сонирхолтой худалдан авагчид байдаг тул Alienware нь 2002 оноос өөрийн салбаруудаа Европ, Ази, Африкт нээж эхэлсэн байна. Компани жилд дунджаар 170 сая долларын борлуулалт хийдэг аварга болсон бөгөөд энэ бүхэнд Австрали, Канад, Франц, Герман, Их Британи, Коста Рика зэрэг баян орнуудад хийсэн худалдаа нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Коста Рика оронд дуудлагын төвөө ажиллуулдаг бөгөөд энэ төв нь дэлхий даяарх элдэв гомдол, дэмжлэг туслалцааг утсаар үзүүлдэг байна. Мэдээж маш үнэтэй компьютер зардаг тул худалдан авагчид нь ярвагар хүмүүс байдаг нь тодорхой. Тэд нэг л юм болохгүй бол утсаа шүүрч авдаг зантай хүмүүс. Иймээс Alienware нь дуудлагын төвдөө маш их мөнгө зарцуулдаг бөгөөд асар их ач холбогдол өгдөг байна. Тэд бас AlienExchange (Alien Солилцоо) гэсэн хөтөлбөртэй бөгөөд энэ нь хуучин Alienware компьютераа авчирч өгөн оронд нь шинэ компьютерийг хямд үнээр худалдаж авах боломжийг олгодог юм байна.


ӨРСӨЛДӨГ-ЧИД

Сайн өрсөлдөгчгүй бол ямар ч бизнес хол явахгүй өөрөөр хэлбэл хөгжихгүй нь тодорхой юм. Мэдээж Alienware-д эвгүй өрсөлдөгчид хэд хэд бий. Falcon Northwest, Velocity Micro, VoodooPC зэргийг дурдаж болох юм. VoodooPC нь өнөөдөр Dell кордорацийн ширүүн өрсөлдөгч болоод байгаа. Бас Hewlett-Packard нь иймэрхүү тансаг компьютер үйлдвэрлэлээр сүүлийн жилүүдэд ширүүн дайралт хийж буй. Dell корпораци Alienware-ийг худалдан авахаас өмнө бас Dell корпорацитай өрсөлддөг байсан бөгөөд тэдний XPS гэсэн тоглоомын систем нь тэдэнд ихээхэн бэрхшээл учруулдаг байжээ.


ХУДАЛДАА ХИЙГДСЭН НЬ

2-хон жилийн өмнө буюу 2006 оны 3-р сарын 22-нд Dell корпораци нь Alienware-ийг худалдан авахаар болжээ. Alienware маань өөрөө багагүй нүсэр бүтэцтэй байсан тул худалдан авах процесс амаргүй байжээ. 2008 оны 4-р сард Alienware нь Dell корпорацийн Тоглоомын брэндүүдийг хариуцаж ажиллахаар болжээ. Тэгэхээр удахгүй монгол оронд маань Alienware-ийн тансаг гоё компьютерууд орж ирж магадгүй л юм.


ALIENWARE

Одоо компанийн зарим нэг өвөрмөц мэдээллийг хүргэе.
  • Компани дэлхий даяар 700 гаруй ажилтнуудтай гэнэ.
  • Alienware Video Array Технологи
  • Тусгай метал өнгүүд
  • Зөвхөн Alien-ы маш гоёмсог дэлгэцийн загвар (Desktop Theme Manager 4.0)
  • Alienware-ийн шингэн хөргөх технологи
  • ALX Өндөр Гүйцэтгэлийн Систем
  • Зөөврийн Компьютер дахь хэрэглэгч сольж болох график
  • Шагнал бүхий Системийн интеграци
  • AlienIce хэмээх сонгодог загварын Видео хөргөх систем
  • AlienAutopsy хэмээх Автоматчлагдсан Техникийн туслалцаа үзүүлэх систем
  • Alien Factory хэмээх үйлдлийн систем болоод драйвер програмуудыг автоматаар суулгах систем
  • Alien Adrenaline хэмээх видеоны гүйцэтгэлийг дээд зэргээр дэмжих систем
Энэ бүхэн Alienware-ийг хамгийн давтагдашгүй болгосон нь гарцаагүй юм.

 

Сурталчилгаа

Acer компьютерийн худалдаа

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
бусад...

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа