Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Skyzone.mn
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Ярилцлага arrow Ч.Энхмэнд
 
Ч.Энхмэнд
Бичсэн Мөнхтулга   
Friday, 2008 оны 08 сарын 29
1nvvr.jpgСуурин утасны шинэ оператор үйлчилгээгээ эхлүүлээд байна. Интернэт протоколд суурилсан буюу шилэн кабелиар яриагаа дамжуулж, орчин үеийн өндөр шаардлагад нийцсэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэнэ гэсэн Скайнэтком ХХК- ын захирал бидний зочноор уригдлаа. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон жил ажилласан түүнтэй бид тун сонирхолтой зүйлүүдийг ярилцсан юм.
1a.jpg-Та Монголд пэйжерийг анхлан нэвтрүүлсэн хүмүүсийн нэг юм байна. Тэр үеийг дурсаач?
Тэр бол тухайн цаг үедээ том дэвшил байсан. Технологийн хэрэглээний том үсрэлт ч гэж болохоор зүйл байлаа. 1994 оны зун Монсоник группийн бүрэлдэхүүнд Монком компани гэж байгуулагдаад энэ үйлчилгээг нэвтрүүлсэн л дээ. Пэйжер чинь Мобикомын үйлчилгээ орж иртэл хүмүүсийн өргөн хэрэглээ байсан. Хөдөлгөөнт холбооны анхны төрөл шүү дээ. Эхлээд бид нар зөвхөн тоон код дамжуулдаг пэйжерийн үйлчилгээ эрхлээд, дараа нь кирилл үсэгтэй үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Жишээ нь, “Би чамд хайртай” гэж явуулъя гэхэд л 247 гэсэн тоон кодыг нь дамжуулдаг байсан. 45 гэхээр “очлоо” ч гэдэг юмуу. Тэр үед энэ кодны номыг гаргаад хэрэглэгчдэдээ өгч байсан л даа. Миний санаж байгаагаар ойролцоогоор 300 гаруй түгээмэл хэрэглэдэг код үгтэй байсан байх. 1996 оноос Мобикомын үйлчилгээ эхэлж гар утас орж ирээд, ганц Монголд ч биш, дэлхий даяар пэйжерийн үйлчилгээ зогсож эхэлсэн.

- Би лав пэйжерийн тухай рекламуудыг нь сайн санаж байна. Тэр үедээ л бараг байгаагүй их өвөрмөц рекламууд байсан?
Тэр үед чинь On&Off продакшны Ононбат, Тулгаа хоёр яг үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тэгээд манай рекламыг анх хийсэн. Тэд шинэлэг санаагаар сайн реклам хийсэн. Нөгөө байшингийн дээвэр дээрээс яг үсрэх гэж байхад нь 247 гэдэг буюу “Би чамд хайртай” гэдэг мессэж ирээд л, бөөн баяр болоод үсрэхээ больдог реклам байдаг шүү дээ. Тэрийг энэ продакшн хийсэн юм.

- Мэдээлэл, харилцаа холбооны салбар их хурдтай хөгжиж байгаа. Та их олон жил ажиллаж байгаа хүний хувьд өөр ямар онцлогуудыг хэлэх вэ?
Бусад салбартай харьцуулахад манай салбар бол өндөр технологийн салбар. Тийм болохоор хүмүүс өөрийгөө өдөр тутам цэнэглэж, өөрөө ажилдаа дуртай сэтгэлээ өгч ажиллаж байх ёстой. Тухайлбал миний үеийнхний Санкт- Петрбург хотод сурч байх үед зааж байсан технологи одоо бараг одоо хаана ч хэрэглэгдэхгүй болж байна. Өөр жишээ хэлье, холбооны инженерийн боловсрол эзэмшиж, сургууль төгсөөд өөр салбарт ажиллаж байгаад одоо эргээд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна гэсэн залуучууд ажилд орох гэж ирж байна л даа. Гэтэл тэдгээр залуус бас л тодорхой хэмжээгээр хоцрогдчихсон байна. Тэгэхээр яах аргагүй технологийн хөгжлийн үсрэнгүй үед ажиллаж амьдарч байгаагаа ойлгож, өөрөө л зогсохгүйгээр сайн ажиллах хэрэгтэй дээ.

- Скайнэтком ХХК- ын тухай танилцуулахгүй юу? Шилэн кабелийн үйлчилгээ эрхэлдэг Скайнэтворкс ХХК- ын дэргэд байгуулагдсан компани байх аа?
Ийм юм л даа. Өнгөрсөн 2007 оны 7- р сараас эхлээд МЦХ ХК- ыг хоёр хуваасан. Өмнө нь бол энэ компани Монгол улсын үндсэн сүлжээг Засгийн газраас түрээслээд, гэхдээ монополь эрхтэйгээр түрээсэлж байсан. Тэгээд өнгөрсөн 7- р сараас энэ байдлыг нь цуцалж, МУ- ын Засгийн газар, Кореа Телеком хоёр хэлэлцээр хийж, хуучин гэрээндээ нэмэлт оруулсан. Тэр нэмэлт нь юу байсан гэхээр, суурь сүлжээгээ Засгийн газар буцааж аваад, МЦХ ХК болохоор үйлчилгээний компани болсон. Харин тэр суурь сүлжээг эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ ямар агуулгатай юм гэхээр энэ салбарт хувийн олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ бүх хувийн компаниуд үндсэн сүлжээ рүү заавал ямар нэгэн хэлбэрээр очиж холбогдож, түрээсэлнэ. Тэгэхээр энэ боломжийг бүх компаниудад нээж өгсөн гэсэн үг л дээ. Үүнтэй холбогдуулаад сүлжээ, үйлчилгээ хоёр салангад байх ёстой гэсэн зарчим мөрдөгдөж эхэлсэн. Манай компанийн хувьд бол Скайнэтворкс ХХК шилэн кабелийн сүлжээ байгуулдаг компани, одоо гурван жил ажиллачихлаа. 2007 онд интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээг эрхлэгчийг шалгаруулах тендер ХХЗХ- ноос зарлагдаж бид энэ тендерт шалгарч дээр ярьсан нөхцөлийн дагуу Скайнетком ХХК гэсэн Скайнэтворкс ХХК- ын охин компанийг байгуулаад одоо үйлчилгээгээ хүргэж байна. Энэ нь Скайнэтворкс ХХК- ны шилэн кабелийг бусад үйлчилгээ эрхлэгчид түрээслэн ашиглах бололцоог илүү чөлөөтэй нээж өгч байгаа юм.
Манай хоёр компани бол нэг удирдлагатай, харин санхүүгийн хувьд тус тусдаа бүртгэл тооцоотой, орлого зарлага нь тусдаа, олон улсын хэллэгээрээ бол accounting separation гэдэг зарчмаар ажиллаж байгаа.

1d.jpg- Танайх нийслэл хотыг бүрэн хамарсан шилэн кабелийн сүлжээтэй гэдэг. Хотын зах руугаа хэр тавигдсан байдаг вэ?
Бид нарын зорилго бол байр бүрт шилэн кабель хүргэчихье гэсэн зорилготой. Одоогоор хот дотор 400- аад км шилэн кабель татсан байгаа. Хотод хоёр том цагираг үүсгэчихсэн, тэрнээсээ салбар дэд станцаа байгуулаад явж байна. Баруун тал руугаа Толгойт хүртэл, хойшоогоо Дэнжийн мянга, урагшаагаа Зайсан, зүүн тал нь Амгалан гээд ер нь гол гол байшин барилгууд шилэн кабельд холбогдчихсон. Шилэн кабельд холбогдсон бүх газрууд манай суурин утасны үйлчилгээг авч болно.

- Шилэн кабель татахад газар доогуур татдаг, харин манай газар доогуурх суваг дүүрчихсэн гэж байсан. Зарим газар руу агаараар татсан байдаг гэсэн. Ер нь яаж татах ёстой байдаг юм бэ? Бас ямар бэрхшээлтэй байдаг вэ?
Ер нь хотын газар доогуур бүхэл бүтэн ертөнц байж байгаа. Усны хоолой, бохирын хоолой, эрчим хүчний шугам, холбооны шугам гээд олон шугам хоолой бий. Хот төлөвлөлтөөр төлөвлөгдсөн холбооны шугам явна гэсэн яндангууд байдаг. Тэр яндангууд нь дүүрчихсэн байхгүй юу. Зарим газраа бас гайгүй. Хэсэг газар гайгүй явж байснаа нэг газар очоод бөглөрчихдөг ч юмуу, тийм хүндрэлүүд байна. Энэ сувагчлалыг арваад жилийн өмнө нэг янзалсан. Тэрнээс гадна бүх байшин руу сувагчлал маань хийгдэж чадаагүй. Одоо чинь төлөвлөлт муутай болсон. Байшингуудын завсар зай руу чихээд л нэг байшин барьчихдаг. Үүнтэй холбогдуулаад шилэн кабелиа агаараар татдаг, агаараар татах бол ганц манайд биш хаа сайгүй л байдаг зүйл. Саяхан Солонгосоос ирсэн нөхөд бас ирээд ярьж байсан. Салбар, жижиг гудамжнууд руу кабель татаж болохгүй агаараар татдаг гэж. Бид нар тэгээд Гэрэлтүүлэг чимэглэл, Цахилгаан Тээвэр компанитай гэрээтэй, тэдний шонг ашиглаад татаж байгаа.
Шилэн кабелийн тал дээр гадны нөлөөллүүд бас нэг хүндрэл учруулдаг. Зэс кабель шиг андуураад огтлоод аваад явчихдаг, гэтэл шилэн кабель маань “хаягдал төмөр” гэдэг утгаараа бол тэр бол ямар ч үнэгүй зүйл. Одоо сүүлийн хөрөөдөж үзээд, тэгээд зэс биш болохоор нь орхиод явчихдаг болсон байна лээ. Бас нэг зүйл бий. Хоёр байшингийн хооронд кабель татахаар байшингийн эзнээс ч юмуу, СӨХ- с ч юмуу зөвшөөрөл авдаг. Ихэнх нь ойлгодог хэдий ч хүндрэл учруулах ганц нэг тохиолдол байдаг.

 

Сурталчилгаа

Ангуучийг вэбээр ашиглая

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

Сурталчилгаа

BSB áàííåð 01