Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
MCS электроникс
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Ярилцлага arrow Н.Дїгэрсїрэн
 
Н.Дїгэрсїрэн
Бичсэн Компьютер таймс   
Thursday, 2008 оны 08 сарын 28
1nvvr.jpgМэдээллийн технологийн салбарт олон олон шинэлэг зїйлїїдийг хийсэн хїн манай зочноор уригдлаа. Банкны тєлбєрийн картыг анхлан бий болгож, брэнд компьютерийг Монголчуудад танилцуулсан гээд Бодь Электроникс ХХК-ийн энэ салбарт хийсэн ажил их. Одоо хийж байгаа ажил ч их байна. Компьютер Таймсын энэ удаагийн зочин бол тус компанийн захирал Н.Дїгэрсїрэн юм.
1a.jpg-Та эхлээд єєрийгєє танилцуулахгїй юу. Ямар мэргэжилтэй вэ, хаана хаана ажиллаж байсан бэ?
-Би арван жилийн дунд сургуулиа тєгсєєд, Политехникийн дээд сургуульд орж, Радио холбооны мэргэжлээр тєгссєн. Тєгсєєд сургуульдаа 3-4 жил орчим багшилсан. Тэгээд дараа нь сургуульд яваад, 1994 оноос бизнесийн салбар буюу бизнесийн байгууллагад  орж ажилласан л даа. Тэр їед Ардын банк гэж байсан, тэр банканд анх компьютерийн инженерээр орж байсан юм. Дараа нь 1997 онд Бодь Интернэшнл буюу Бодь компьютер ХХК-д инженерээр орж одоо хїртэл ажиллаж байна.

-Та тєлбєрийн картын системийг Монголд анх оруулж ирсэн. Банкны системийг бодсон ч тэр, хїмїїсийн сэтгэхїйг ч бодсон амаргїй ажил байсан байх даа?
-Ардын банканд ажиллаж байхдаа банкны системд шинэ технологи нэвтрїїлэх хїсэл эрмэлзлэлтэй байлаа. Тэгээд Ардын банкны захирлууд дээр тєлбєрийн картын системийн талаар тєсєл бичиж орж байсан юм. Тухайн їед байсан Цэрэндорж захирал болон бусад захирлууд ч бодлогын хувьд дэмжиж, 1995 оноос Ардын банк Монгол улсад анх удаа тєлбєрийн карт гэж гаргасан. Мэдээж бодож тооцоогїй юм маш их байсан л даа. Одоо энэ банкуудын хэрэглэж байгаа АТМ бэлэн мєнгєний машин ч гэсэн Монголд анх 1995 онд орж ирж байлаа. Машинтай болоод, хэрэглэгчтэй болоод, хїмїїс цалингаа карт руугаа хийгээд тэгээд тэр картаа барьж очоод АТМ-с мєнгєє авах, тэр картаараа гїйлгээ хийх зэрэг хэмжээнд л тєлбєрийн картын систем їїсэж байлаа. Одоотой харьцуулбал цєєхєн хэдэн газар картаар гїйлгээ хийж байсан. Цаашдаа эрчимтэй явах байсан ч Ардын банк улс тєрийн шалтгаанаар хоёр хуваагдаж салаад энэ ажил зогссон.

Дараа нь би Бодь Компьютер ХХК-д орсон. Энд орохдоо, миний зорилго бол картын системийг Монголд нэвтрїїлэх, ер нь иймэрхїї ажил хийх сонирхолтой гэдгээ  компанийн удирдлагуудад амласан ч гэх юмуу хэлсэн.  Удирдлагууд ч намайг дэмжсэн. Ингээд бид нар мєн адил судалгаа хийж, тухайн їед Голомт банкийг тїшиглэж маш хурднаар олон хувилбаруудтай тєсєл гаргасан. Дотоодын карт, цахим банкны карт, эсвэл олон банкуудыг нийлїїлсэн дундын їйлчилгээний карт гэх мэт олон янзын тєслїїд гаргасан. Тэр дундаас аль оновчтойг нь сонгоод хэрэгжїїлэх нь чухал байлаа.  Хамгийн амжилтанд хїрэх картын систем гэвэл зєвхєн Монголчууд ч биш, гадны хїн ч ирээд їйлчлїїлж болох, монголчууд єєрсдєє ч гадаадад очоод їйлчлїїлж болох картын систем байлаа.

Ийм картын систем бол олон улсын стандарт болчихсон Мастер, Виза картын систем юм. Їїнийг Монголд оруулж ирье гэж шийдээд бид нар маш их ажил хийсэн. Энэ бол зїгээр нэг ярьж хэлэлцээд, эрхийг нь аваад ороод ирдэг бизнес биш. Монгол улсын банк санхїїгийн системийн найдвартай ажиллагаа,  Мастер, Виза гэдэг брэнд нэрийн ємнє хїлээж байгаа хариуцлага, тэр шалгуур бїхэнд нь бэлтгэж, давж гарч байж энэ системийг нэвтрїїлэх эрхийг авсан. Эрхийг аваад 1999 оноос Голомт банк анх удаагаа belen bus tol­bor tootsoonii system bolokh  МастерCard картыг нэвтрїїлсэн. Мастерcard картыг нэвтрїїлсэн їйл явдал бол банкны системд хувьсал болсон гэж їздэг. Одооны байдалтай харьцуулан жишихэд, манайд їїрэн телефон орж ирсэнтэй яг л адил юм. 
Монголын банкуудыг гадаадын банкуудад танилцуулж, монголын бизнес эрхлэгчдийг, монгол хїмїїсийг гадаадын бизнес эрхлэгчид ч юмуу, гадаадын їйлчилгээний байгууллагууд хїлээж авах бїрэн боломжтой болсон. Єєрєєр хэлбэл карттай болсноор Монголчууд бэлэн мєнгє барьж тоолж явдаг їеэсээ салж, илїї  боловсронгуй болсон.

-Гэхдээ хїмїїс шууд хїлээж авахгїйгээр єєр сэтгэхїйтэй байсан байх?
-Мэдээж тухайн їеийн хїмїїсийн сэтгэхїйд мєнгє нь халаасанд нь л байвал найдвартай болохоос биш, юу нь мэдэгдэхгїй хуванцарт миний мєнгє байна гэсэн сэтгэхїй байхгїй байсан. Таны цалин энэ дотор орчихсон гэхээр зарим хїмїїс, итгэхгїй, ойлгохгїй банкин дээр гїйж очоод нєгєє картаасаа мєнгєє авч байж сая санаа нь амардаг. Картын давуу талыг нэг єдєр лекц уншаад мэдээж ойлгочихгїй, амьдралд хэрэгжээд, хїмїїс ашиглаж байж бага багаар мэдэрсээр байгаад їнэхээр хэрэгтэй юм байна гэж ойлгоно.

Ер нь аливаа нэг юм нэвтрэхэд бїгдийг нь системтэйгээр шийдэж байж шинэ юм бий болдог. Банкны картын систем чинь бїхэл бїтэн дэд бїтцийг шинээр бий болгож байж орж ирнэ. Тэр дэд бїтцийг шууд бий болгоод ажиллана гэвэл их зардал гарна. Мэдээж бизнесийн байгууллага зардлаа багасгах ёстой учраас тїїнийг маш бага, аажмаар шийдэж, хїмїїсийг дасгаж, дэд бїтцээ бий болгох хэрэгтэй байсан. Эхлээд картаа ашиглан їнэтэй ресторанаар їйлчлїїлдэг хэрэгтэй байсан бол дараа нь жирийн ресторанаар, сїїлдээ цайны газрууд ч тэр картаар їйлчилдэг болох жишээтэй. Дэлгїїр ч гэсэн эхлээд том том дэлгїїр байснаа одоо ихэнх сїлжээ дэлгїїрїїд їйлчилдэг боллоо.

-Мастер картын систем оруулж ирсэн гэхээр яг юу юу орж ирэх вэ? Жишээ нь, одоо хїмїїс ийм карт авъя гэвэл эндээ їйлдвэрлэж байгаа юу?
-Систем орж ирнэ гэдэг чинь машин нь ч гэсэн орж ирнэ гэсэн їг. Ер нь бїх юм нь орж ирж байгаа юм. Хамгийн тїрїїнд, Монголын Голомт банк карт гаргалаа гэхэд дэлхийн бїх банк мэдэх ёстой. Мастер, Виза картын тєв нь бусад гишїїн банкууддаа мэдээлэл єгснєєр бїх банкнууд мэддэг болж, гїйлгээ хийх эрх їїснэ. Тэр картууд тусгай 16  оронтой кодтой байгаа. Эхний найман дугаарыг шинээр зохиогоод, энэ бол Монгол улсын Голомт банкны картыг илэрхийлнэ гээд тогтчихож байгаа юм. Тэгээд арын дугаарууд нь бол харилцагчийн дугаар гээд янз бїрийн хувийн мэдээллийг илтгэдэг. Тэгэхээр мэдээж тэр бїх банкнууд хїлээн зєвшєєрнє, ингэснээрээ тэр картыг мэддэг болно. Їїний дараа картаа бид нар хэрэглэгчдэдээ єгєхийн тулд стандарт карт ямар байх ёстой тїїнийх нь дагуу эндээ хэвлэж гаргаж єгнє. 

Тэрнээс гадна хамгийн гол юм нь тєлбєр тооцооны систем яаж явах вэ гэдэг зїйл. Програмчлалын асуудал гэсэн їг л дээ. Гэхдээ энэ бол нэг стандартын дагуу байдаг. Тїїнийг нь бид оруулж ирээд, нягтлан бодох бїртгэлийн програм дээр ажилладаг шиг хїмїїсээ сургана. Татварын алба, Монгол банк, Сангийн яаманд картын гїйлгээний талаар тайлан гаргаж єгєх ёстой. Тэгвэл тэр картын гїйлгээний програм чинь энэ бїгдэд нийцэж, хєрвєж ажилладаг байх ёстой. Ингээд энэ бїгдийг холбож, нийцїїлж байж карт Монголд орж ирж байгаа юм. Энэ бол маш их ажил. Зїгээр нэг дэлгїїрээс ч юмуу, хаанаас ч юм машин авчирч тавиад явчихдаг эд биш. Бїхэл бїтэн дэд бїтэц шаарддаг систем. Жишээ нь, байшин барилаа гэхэд тоосгоны їйлдвэр, газар ухдаг экскаватор, шугам хоолой, цахилгаан хэрэгтэй, барилгачин хэрэгтэй гэдэг шиг энэ бол яг л тийм.

 

Сурталчилгаа

BSB 02

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

BSB áàííåð 01

Сурталчилгаа

BSB áàííåð 01