Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Ангуучийг вэбээр ашиглая
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Ярилцлага arrow Д.Болор
 
Д.Болор
Бичсэн Компьютер таймс   
Wednesday, 2008 оны 08 сарын 27
1nvvr.jpgМэдээллийн технологийн салбарын 2007 оны шилдэг манлайлагч болсон Мобиком Корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирал, Ньютел ХХК-ын Гїйцэтгэх захирал Д.Болор энэ удаад бидний зочноор уригдлаа. Їїрэн телефоны зах зээл болон мэдээллийн технологийн хєгжил зэрэг олон зїйлийн талаар тїїнтэй ярилцсан юм.
1a.jpg-Юуны ємнє Мэдээллийн технологийн салбарын оны манлайлагч болсонд баяр хїргэе. Та эхлээд єєрийгєє танилцуулахгїй юу, Хаана ямар сургууль тєгссєн, ямар мэргэжилтэй вэ?
-Баярлалаа. Энэ єргємжлєл бол зєвхєн намайг биш манай ажилсаг хамт олныг їнэлсэн їнэлгээ гэж бодож байна. Би нийслэлийн 10 жилийн 24-р сургуулийг тєгсєєд Политехникийн Дээд Сургуульд элсэн орж цахилгаан холбооны инженер  мэргэжлээр суралцаж тєгссєн. Тїїнээс хойш одоог хїртэл холбоо мэдээллийн салбартаа 24 жил тасралтгїй ажиллаж байна.

-Тєгсєєд хамгийн анх хаана, ямар ажил хийж эхлэв?
-Тєгсєєд анх би хуучнаар Холбооны Яамны харъяа Телефон Радио Ашиглалтын Хороонд хуваарилагдан ирж ажил хєдєлмєрийн гараагаа эхэлсэн. Одоогийнхоор бол Монголын Цахилгаан холбоо ХК-ий Холболтын байгууламжийн ашиглалтын газарт.

- Ньютел Компанид хэзээнээс ажиллаж байгаа билээ?
-Ньютел ХХК-даа 2003 оноос ажиллаж эхэлсэн. Ньютел ХХК нь Мобиком Корпорацийн хувь хэрэглэгчийн борлуулалт їйлчилгээний компани юм.

-Ньютел ХХК-нд анх ажлаа эхлэхдээ юунд нь анхаарч, юунаас нь эхэлбэл дээр гэж бодож байсан бэ?
-Ньютел ХХК бол їїрэн телефоны зах зээл дээр їйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Бид нар ажлаа эхлэхдээ гол нь борлуулалтын сїлжээгээ  єргєтгєе, їйлчилгээнийхээ чанарыг сайжруулъя гэсэн томоохон зорилго тавьсан. 2003 оны эхэнд  50 орчим борлуулалтын цэгтэй байсан. Бид нар  борлуулалтын сїлжээнийхээ бодлогоо єєрчлєєд,  гурван жилийн дотор 1000 гаруй їндсэн гэрээт борлуулагчтай болсон. Жил гаруйн ємнєєс хєдєлгєєнт борлуулагчид бий болсон. Мобайл дилерїїд л дээ. Одоогоор улсын хэмжээнд нийт 9000 гаруй цэгээр Мобикомын бараа бїтээгдэхїїнийг хэрэглэгчдэд хїргэж байна. Компани хэрэглэгчийнхээ тоог олшруулъя, хэрэглэгчидтэйгээ ойр байя гэвэл борлуулалтын сїлжээ нь том байх ёстой. Єєрєєр хэлбэл бїтээгдэхїїн, їйлчилгээнїїд нь хэрэглэгчдийнхээ хажууд нь байж байх ёстой гэсэн зорилгыг тавиад їїнийгээ биелїїлэх гэж бид ажилласан. Ингээд борлуулалтын сїлжээний хувьд бид улсын хэмжээнд хамгийн том борлуулалтын сїлжээтэй болсон.
Їїний хажуугаар їйлчилгээний чанараа дээшлїїлэх зорилго байнга  тавигдаж ирсэн. Їйлчилгээний чанар сайн байж, хэрэглэгчид сэтгэл хангалуун байх ёстой.          

-Уг нь компаниуд зїгээр л борлуулалтын алба, хэлтэстэй л байдаг. Гэтэл танай бїтцийг харахад їйлчилгээ, борлуулалтын тусдаа албадтай байх юм. Учир нь юу вэ?
-Манай компанийн хувьд Хэрэглэгчийн їйлчилгээний алба, Борлуулалтын сїлжээний алба гэж хоёр тусдаа алба бий. Нэг алба їйлчилгээ борлуулалт хоёрыг хоёуланг нь жигд сайн авч явахад хэцїї байдаг. Хэрэглэгчийн їйлчилгээний алба бол цэвэр їйлчилгээний чанар, стандартыг мєрдїїлэх, хэрэгжїїлэх, хэвшїїлэхэд голлож анхаарч ажилладаг. Борлуулалтын сїлжээний алба бол бараа бїтээгдэхїїнээ яаж их хэмжээгээр борлуулах вэ гэдэгт голлож ажиллана. Энэ алба голдуу гэрээт борлуулагч нартайгаа ажилладаг юм. Манай нийт борлуулалтын 80 гаруй хувийг гэрээт борлуулагч нар хийдэг. 

-Байгууллагуудаа удирдахдаа юуг голчлон анхаардаг вэ. Энэ талаар туршлагаа хуваалцаач?
-Менежментийн хувьд бид орчин їеийн дэвшилттэй арга техникїїдийг их хэрэглэдэг. Гэхдээ байгууллага удирдаад явж байгаа хїн алсын хараа сайтай байх, зорилгоо зєв тодорхойлох, шударга зєв ажиллах,  санаачилга мэдрэмжтэй байх, хамт олны нэгдмэл байдал, багийн уур амьсгалыг сайн бїрдїїлэхэд их анхаарах хэрэгтэй байдаг. Манай компани багийн ажиллагаа  сайтай хамт олон. Бас хэрэглэгчээ дээдлэх ёстой ажилтнуудынхаа ажлын байрны нєхцєл, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдэж єгєх, ажилтнуудаа их урам зоригтой байлгах зэрэг олон ажил байна. Їїнээс гадна менежментийнхээ їйл ажиллагаанд тєлєвлєх, ажлын гїйцэтгэлийг їнэлэх сайн арга хэрэгслїїдийг сайн хэрэглэх хэрэгтэй л дээ. Мэдээж бизнес амжилттай явагдахад сахилга бат, дэг журам ч нилээн хатуу байх ёстой. Ялангуяа їйлчилгээний байгууллагын хувьд доод албан тушаалаас эхлээд дарга захирлууд хїртэл бїх ажилтнууд єєрийгєє їйлчилгээний ажилтнууд гэж бодож явах ёстой.

-Та бас Мобиком корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирал. Олон нийтийг хамарсан ажлуудынхаа талаар ярихгїй юу?
- Энэ алба 2006 оны 3 сард Мобикомд шинээр байгуулагдсан. Мобиком Корпорацийн хувьд 11 жил їйл ажиллагаагаа явуулахдаа Мэдээлэл холбооны салбартаа тэргїїлэгч, манлайлагч нь болсон тєдийгїй, нийгэмдээ ихээхэн їїрэг гїйцэтгэдэг байгууллага болсон. Ялангуяа боловсрол, эрїїл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр олон тєсєл хєтєлбєрїїд хэрэгжїїлж, їїндээ 1 тэрбум 400-аад сая тєгрєг зарцуулаад байна.
Сїїлийн 2 жил хэрэгжїїлсэн 20 гаруй томоохон тєсєл, хєтєлбєрїїдээс дурьдвал, Бага ангийн сурагчдын “Їдийн цай” хєтєлбєрийг санаачлан санхїїжїїлж, эхлїїлсэн, одоо їндэсний хэмжээний хєтєлбєр болоод байна. Мєн 19 сургууль цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг санхїїжїїлж 30000 гаруй хїїхдийн сурч хїмїїжих нєхцєлийг сайжруулсан. 2007 онд мэдээллийн технологийн загвар дунд сургууль байгуулж, єрхийн эмнэлгїїдийн чадварыг нь сайжруулах чиглэлээр 80 орчим эмнэлэгт анхан шатны тусламж їзїїлэх сїїлийн їеийн багаж хэрэгсэл, ЭНЭШТєвд хїчилтєрєгчийн єтгєрїїлэгч аппарат 4 комыг авч єгч, оюутны хєнгєлєлттэй зээл хєтєлбєрєє эхлїїлсэн. Сїїлийн  хоёр жил дараалан Мобиком Корпораци нь Компанийн нийгмийн хариуцлагыг хамгийн сайн биелїїлдэг байгууллагаар  шалгарсан. 

-Мэдээллийн технологийн загвар дунд сургууль єнгєрсєн намраас  байгуулагдсан. Эхний їр дїн нь хэзээнээс харагдаж эхлэх вэ?
-Загвар сургуулийн їр дїн ирэх оноос харагдана. Мэдээж бусад ердийн сургуулиас єєр хєтєлбєрєєр явж байгаа. Энэ сургуулийн сурагчид  11-р ангиа тєгсєхдєє мэдээллийн технологийн боловсролын тївшин нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа 2-р курсийн оюутантай адил байхаар хєтєлбєр боловсруулж, шилдэг багш нар ажиллаж байгаа. Сурагч болгон їзїїлэлт сайтай єндєр хурдны интернэт холболттой компьютертай.       

-Єєр сургуулиудыг бас ийм болгоход танайх дэмжих її?
-Манай хандив тэтгэлгийн бодлого нь цаашид їргэлжлэх,  нийгэмд сайн їр дїнгээ єгєх тєсєл хєтєлбєрїїдийг  санаачлан эхлэлийг  нь тавихад чиглэдэг. Энэ сургуулийг тєгссєн хїїхдїїд цаашид дээд сургуульд їргэлжлэн суралцаж сайн програмистууд болж програм хангамжийн їйлдвэрлэлийг хєгжїїлэхэд хувь нэмрээ оруулах нь гарцаагїй. Энэ тєслийн хувьд эхний сургуулийг зєв байгуулаад їр дїн нь гараад ирэхээр тєр засгаас дэмжээд аваад явах байх.

-Ирэх онд нийгмийн салбарт єєр ямар ажлууд хийгдэх вэ?
-Ирэх онд энэ загвар сургуулийнхаа тєсєл, “Оюутны хєнгєлєлттэй зээл” хєтєлбєрєє їргэлжлїїлнэ. Оюутны хєнгєлєлттэй зээл хєтєлбєр нь жилийн 6% хїїтэй бєгєєд залуусаа  оюутан байхаас нь зах зээлийн харилцаанд сургах зорилготой. Зээлд хамрагдсан оюутнуудыг зээлээ тєлєхийн тулд хичээлийн бус цагаар, зуны амралтаараа манайд ажиллах боломжийг ч гаргаж єгч байгаа. Бид инженерийн салбарын оюутнуудыг энэ зээлд тїлхїї хамруулах юмсан гэж бодож байна. Яагаад гэвэл улс орны хєгжилд инженерийн, хєдєє аж ахуйн чиглэлийн боловсролтой хїмїїс маш их хэрэгтэй байна. Шинэ онд байгаль орчноо хамгаалах чиглэлээр томоохон тєсєл хэрэгжїїлэхээр бэлтгэл ажлаа эхлээд байна. Мєн эрїїл мэндийн чиглэлээр ч тєслїїд хэрэгжїїлнэ л дээ.
     
-Єнгєрсєн онд оюутны сургалтын зээлийг хичнээн оюутанд олгосон бэ?
-2007 онд 40-єєд оюутан энэ зээлд хамрагдсан. Энэ жил зээлийн санхїїжилтээ нэмэгдїїлж, жил бїр 100 орчим оюутныг хамруулъя гэсэн бодолтой байгаа.

-Манай Улсад їїрэн телефоны дєрвєн оператор байгаа нь хангалттай юу?
-Мэдээлэл холбооны салбарын хувьд бодлого, зохицуулалт хангалтгїй хэмжээнд байгаа. Зах зээлийнхээ багтаамжаас хэтэрчихсэн олон оператор компаниуд їйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь зах зээлийн єрсєлдєєнийг ихэсгэж  хэрэглэгчдэд сонголт олон байх эерэг талтай хэдий ч оператор компаниудын хєрєнгє оруулалтын єгєєж муудах, їнийн єрсєлдєєнєєс болж яваандаа бизнес нь ашиггїй болж зарим нэг нь дампуурч ч магадгїй сєрєг їр дагавруудыг авчирна.  2,6-хан сая хїн амтай їїнээс їйлчилгээ авах боломжтой хэсэг нь сая гаруйхан байдаг. Жижиг орны хувьд  дєрвєн оператор  ихдэж байгаа. Удахгїй 5 дахь оператор ч гарах гэж байна. Бусад орны жишээ дурьдвал: 120 сая хїнтэй Японд 3 оператор, 1млрд 600 сая хїн амтай Хятад улсад 2 оператор ажиллаж байх жишээтэй.

1sa.jpg-Мобиком бол анхдагч оператор компани. Нэг хэсэг хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулсан гэж ярианд єртсєн. Тэр юу болсон бэ?
-Тухайн бизнест анхдагч, манлайлагч байна гэдэг их хэцїї. Єрсєлдєєн  жаахан буруу яваад байгаа учраас бие биенийхээ їйл ажиллагааг  харлуулах, бусдад буруу ойлгуулах гэх мэт зїйлїїд тодорхой хэмжээгээр байдаг л даа. Єнгєрсєн оны хавар “Нийгмийн толь” сониноос хэзээ ч олж авсан юм, хуучин хэрэглэгчийн баазын талаар яриа хєєрєє гаргаж хэрэглэгчдийг нилээд бухимдуулсан. Гэхдээ бид їїний учрыг олсон. Холбооны компаниудын хувьд хамгийн чухал зїйл бол хэрэглэгчийн нууцыг хадгалах явдал юм. Бид хэрэглэгчээсээ уучлал гуйж, Холбооны компаниудын хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ бол тухайн байгууллагын їйл ажиллагаанд бага ч гэсэн сєрєг нєлєє їзїїлэх, хэрэглэгчдэд итгэл алдах байдалд оруулах муу талтай. Мобиком улс орны эдийн засагт єєрийн хувь нэмрээ оруулж жил болгон 30 гаруй миллиард тєгрєг зєвхєн орлогын татварт тєлж байх жишээтэй. Мєн Мобиком 15000 орчим хїнийг ажлын байр болон нэмэлт орлоготой байлгаж байгаа.

-Танай хэрэглэгчийн мэдээллийн бааз тэгээд найдвартай юу? Гадагшаа алдагдах аюул одоо байхгїй юу?
-Тэр хуучин мэдээллийн бааз бол  4,5 жилийн ємнєх юм билээ. Одоо бол баталгаатай. Олон давхар хамгаалалтын системїїд хийчихсэн байгаа. Гадагшаа алдагдана гэсэн юм одоо байхгїй.

-Одоо хамгийн сїїлийн байдлаар хичнээн хэрэглэгчтэй болсон бэ?
-750 гаруй мянган хэрэглэгчтэй боллоо.
-Мобикомын тарифыг єндєр гэж хїмїїс ярьдаг.

- 2006 оны 3 сараас нь эхлээд ярианы тарифаа 30-40%-аар бууруулсан. Одоо їндсэндээ оператор компаниудын сїлжээн доторх ярианы тарифууд ойролцоо болчихсон байгаа. Харин Мобикомын сїлжээнээс бусад сїлжээ рїї ярих тарифаа багасгая гэдэг саналаа ХХЗХ-д тавьж тодорхой хэмжээгээр багасгаж 90Ґ болгосон.

-Мобиком ирэх онд ямар ямар шинэ їйлчилгээ гаргах вэ?
-2007 онд олон шинэ їйлчилгээг гаргалаа. HiTone, урьдчилсан тєлбєрт хэрэглэгчдийн мессэж роуминг їйлчилгээ, телемаркетингийн їйлчилгээг гаргаж, байгууллагын цогц їйлчилгээг байгууллагуудад санал болголоо.  Дээрээс нь Мобайл банкинг їйлчилгээг оны эцсээр гаргалаа. Теди тєв маань хэрэглэгчийн цагийн хэмнэсэн нэг цэгийн худалдааны тєв байсан бол интернэт худалдааны www.tedy.mn сайтаа хэрэглээнд нэвтрїїллээ. Шинэ ондоо хамгийн сїїлийн їеийн технологи, їйлчилгээнїїдийг бий болгох нь ойлгомжтой. Гол нь энэ оныг бид нар їйлчилгээний чиглэлээр чанарын хувьд том дэвшил гарсан жил болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Мобикомын борлуулалт їйлчилгээний Ньютел ХХК-ний хувьд їйлчилгээний салбарт загвар компани болгох тєслийг хэрэгжїїлээд явж байгаа. Энэ тєслийг Азийн бїтээмжийн байгууллага, Їндэсний бїтээмж хєгжлийн тєвтэй хамтраад хэрэгжїїлж байгаа юм. Энэ тєслийн їр дїнд Ньютел ХХК-ын їйлчилгээнд Сингапурын стандарт нэвтрэх юм. Єєрєєр хэлбэл, Сингапур шиг єндєр тївшний їйлчилгээг їзїїлдэг болно. Энэ бол хэрэглэгчдэдээ барьж байгаа бас нэг том бэлэг юм. 

-Дэлхий нийтэд бол мэдээллийн технологи, харилцаа холбооны хєгжил маш хурдацтай хєгжиж байгаа. Манайд ч гэсэн ялгаагїй. Та энэ салбар, хєгжлийн талаар єєрийн бодлоо хэлнэ її?
-Саяхныг болтол Холбоо Мэдээллийн салбар тусдаа хєгждєг байсан бол  мэдээллийн технологи дэлхий даяар хурдтай хєгжиж холбооны салбарт хїчтэй нэвтэрснээр одоо їндсэндээ технологийн хувьд нэг салбар болсон. Холбооны бїх техник технологи мэдээллийн технологи дээр суурилагдаж, хуучны холбооны техник хэрэгсэл їндсэндээ ашиглагдахаа больж байна. Манай орны хувьд 1995 оноос  холбооны салбар асар хурдацтайгаар хєгжиж цахилгаан холбооны сїлжээний хуучин аналоги тєхєєрємжїїд бїхэлдээ тоон технологиор солигдсон. Манай орон эдийн засаг, нийгмийн хєгжлєєрєє  буурай хэдий ч  мэдээлэл, холбооны салбарын хєгжил бол дундаж хєгжилтэй орны хэмжээнд бараг хїрчихсэн. Мэдээллийн технологи бол хїний амьдралын бїхий л салбарыг хєгжих тїлхэц хєшїїрэг нь боллоо. Угаасаа дэлхий нийтийн хандлага ч ийм байгаа.Тэгээд ч МУ-ын Засгийн Газар, Мэдээлэл Холбооны салбарыг тэргїїлэх салбарын нэг гээд зарласан.

 -Гар утас бол хїмїїсийн амьдралд олон єєрчлєлтийг авчирч байна. Хїмїїс гар утсаараа ярьж, мэдээ авч, дуу сонсож байна. Та єєрєє гар утсаа ярихаас єєрєєр юунд ашигладаг вэ?
-Гар утасны хэрэглээ улам л єссєєр байна. Хїмїїс єглєє босоод л  Мобимедиа їйлчилгээгээрээ биоритм, єдрийн зурхай, цаг агаарын мэдээ, шинэ ирсэн мэдээнїїдээ харна. Одоо ингээд тєлбєр тооцоо хийгээд эхэлж байна. Англи хэл хїртэл сурч болж байна. Толь бичиг, шашны ном айлтгал, телевизийн мэдээ, бїх тєрлийн їнэ ханшуудын мэдээ байгаа. Дээрээс нь гар утасны хялбаршуулсан интернэт ажиллаж байна. Гар утаснаасаа ая дуу болон хураангуйлсан сонгодог уран зохиол, єгїїллэг сонсож, Караоке дуу дуулж, ая дууны болон зурган мэндчилгээ илгээж, тоглоом тоглож  байна. Цаашдаа ч олон їйлчилгээ нэмэгдэж, телевиз киногоо їзэж, дэлгїїрийн бараа захиалга болон бїх тєрлийн тєлбєр тооцоогоо хийдэг болно. Ингэхээр гар утас чинь харилцаа холбооны хэрэглїїрээс гадна танин мэдэхїй, бизнесийн том  багаж хэрэгсэл болчхож байгаа юм.  Миний хувьд Мобимедиа, GPRS їйлчилгээг илїї ашигладаг, гол гол мэдээллїїдийг гар утсаараа авдаг.

-Таны гар утас ямар загварынх вэ?
-Энэ бол НокиаN95 гээд сїїлийн їеийн загвар.

-Нокиа-ийн албан ёсны баталгаат засварын тєвийг ажиллуулдаг байх аа?
-Тийм, манай Ньютел Компанийн ТEDY Тєв дээр Нокиагийн албан ёсны  засварын тєв ажилладаг. Шинэ утаснуудынхаа програм хангамж, сэлбэг хэрэгслийг шууд Нокиагаас  авдаг юм.

-Та ажлын ачаалал ихтэй юм, хєдєє их явах юм аа?
-Ажлын ачаалал их талдаа. Їйлчилгээний ажил чинь угаасаа нилээн их цаг шаарддаг ажил. Дээрээс нь Мобикомын ОНХАлбаны ажил бас багагїй цаг авна. Давхар ажил хийж байгаа болохоор чєлєєт цаг тааруухан л гарна. Гэхдээ мэдээж хэрэг гэр бїл їр хїїхдэдээ зориулж тодорхой хэмжээний цаг гаргалгїй яахав, тэгээд бага ч гэсэн цагийг эрїїл мэнддээ зориулах ёстой. Ер нь тэгээд хїн завгїй байх тусмаа цагийн їнэ цэнийг илїї мэдэрч цагаа зохицуулж ажлаа амжуулж чаддаг. Сумуудад шинээр їйлчилгээ нээгдэхэд очно. Хєдєє олон салбар бий, тэднийхээ ажил тєрлийг  хянаж шалгах  ажлаар ч явна.

-Одоо нийт хичнээн сумдад їйлчилгээгээ хїргээд байгаа билээ? Оны ємнє лав хоёр гурван сум нэмэгдсэн байх аа?
-Нийтдээ 180 гаруй хот,сум, суурин газарт манай сїлжээ орлоо. Энэ жил бид дахиад 90-ээд суманд сїлжээ оруулахаар тєлєвлєж ажлаа эхлээд байна.

-Хэрэглэгч болон залууст хандаад та єєрийн їгээ хэлэхгїй юу? Їїгээр ярилцлагаа дуусгая?
-Нийт хэрэглэгчдэдээ болон бидэнтэй хамтарч ажилладаг, биднийг дэмждэг байгууллага, хїмїїст шинэ оны мэнд хїргэж, ажил тєрєл нь эрч хїч амжилт ололтоор арвин, амьдрал нь аз жаргал, баяр баяслаар дїїрэн байхыг хїсье. Мэдээллийн технологийн салбар бол их ирээдїйтэй, яваандаа улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулах салбар. Тэгэхээр хїїхэд залуучууддаа хэлэхэд, мэдээллийн технологийн мэргэжлийг багаасаа сонирхоод, дэлхийд асар хурдан хєгжиж байгаа энэ салбарт мэргэжил эзэмшиж ажиллах юм бол єєрийн чинь ирээдїй сайхан байна. Монголын хїїхэд залуусын хувьд биеэ л дайчилбал, чадварлаг програмист, мэдээллийн технологийн мэргэжилтнїїд болох авьяас чадвар бїрэн бий. Одоо їед хїн мэдээллээ хялбархан замаар олоод авдаг болсноос ном унших юм нь жаахан багадаад байна уу гэж санагддаг. Ингээд ном эрдмийг дээдэлж яваарай гэж хїїхэд залуустаа захья.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хїсье.
-Танд ч бас баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

MCS электроникс

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

BSB áàííåð 01