Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
BSB 02
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Ярилцлага arrow Монгол брэнд компьютер үйлдвэрлэгч
 
Монгол брэнд компьютер үйлдвэрлэгч
Бичсэн Батцэцэг   
Wednesday, 2008 оны 08 сарын 27
Компьютерийн бизнес амжилттай эрхэлж байгаа олон компаниуд бий. Зїгээр л гаднаас оруулж ирээд борлуулдаг байсан бол єнгєрсєн зунаас Монгол брэндийн компьютер зах зээлд гарч эхэлсэн билээ. Монголчууд компьютер їйлдвэрлэх болоогїй, зїгээр л гадаадын аль нэг компанитай тохиролцоод нэрээ бичїїлчихсэн хэрэг гэх хїн олон байсан. MGM брэндийн монгол компьютерийг їйлдвэрлэсэн Мигма-Электроникс компанийн ерєнхий захиралтай энэ талаар ярилцлаа.
Мэдээллийн технологи, компьютер бол манайд бол шинэ салбарт тооцогдоно. Яагаад заавал энэ чиглэлээр бизнес хийх болсон юм бэ?

Би МУИС-ийг Электроникийн инженерээр тєгссєн. Багаасаа л яман нэгэн юм зохион бїтээх сонирхолтой, зохион бїтээгч болно гэж боддог байлаа. Тийм болохоороо энэ мэргэжлийг эзэмшсэн. Энэ салбарын хувьд, нэгдїгээрт миний мэргэжилтэй холбоотой. Хоёрдугаарт дэлхий дахинд ч тэр, манайд ч тэр хамгийн хурдацтай хєгжиж байгаа сонирхолтой салбар.

Компьютер болон бусад тоног тєхєєрємжїїд бол манай улсын хувьд шинэ зїйл байсан. Тийм болохоор компьютерийн бизнес хийхэд эрсдэлтэй, хэцїї зїйл олон байсан биз? 

Мэдээж амар зїйл гэж хаа ч байхгїй. Маш олон бэрхшээлтэй учирч байлаа. Гэхдээ ямар нэг эрсдэл, алдагдлаас айж эмээлгїйгээр байнга шинэ зїйл нэвтрїїлэхийг зорилгоо болгож, тїїндээ урам орж ажилладаг.

Танай компани Монголын анхны брэнд компьютерийг їйлдвэрлэлээ. Санаа нь анх яаж гарсан юм бэ? Хамгийн хэцїї нь юу байсан бэ?

Манай компани монголчууддаа хэрэгтэй зїйл хийж бїтээхийг л зорилгоо болгож ажилладаг. Тэгээд ч монголынхоо нэрийг гаргасан ямар нэгэн юм хийхийг боддог байлаа. . Ер нь анх таван жилийн ємнє энэ санаагаа олж,  таван жилийнхээ туршлага, судалгаа дээр тулгуурлаж энэ бїтээгдэхїїнээ хийсэн. Ялангуяа сїїлийн гурван жилийн турш маш шаргуу ажиллаж, бїгдээрээ уйгагїй хєдєлмєрлєсєн. Хэцїї хэцїї зїйлїїд их, тухайлбал инженерийн шийдлїїд  хамгийн хэцїї нь байсан.

Ийм брэнд гаргах чадалтай єєр компаниуд олон бий, тэгтэл та бїхэн єрсчихлєє? Анх санаагаа олсноос хойш єдийг хїртэл ихэд нууцалсан биз?

Брэнд гаргана гэдэг маш их ажил, эрсдэл дагуулсан ажил юм. Тийм болохоор брэнд гаргахад их хугацаа шаардана. Харин бидний санаа болох бєхийн їндсэн зургаан цол, шатрын  їндсэн зургаан дїрс  таарч байгаа юм. Ер нь шатар, инженерийн шийдлїїд, єєр бусад маркетингийн  санаануудаа бол их хичээж нууцалсан шїї.

Монголчууд компьютер їйлдвэрлэлээ гэхээр ихэнх нь итгэхгїй байх шиг байна. Зїгээр л энд тэндээс авчирсан эд ангиудаа угсраа биз, юунд нь хєл болдог юм бэ гэж интернэтэд нэг хїн бичсэн байсан?

Энэ бол бид бїхний таван жилийн хєдєлмєрийн їр дїн, бїхэл бїтэн систем юм. Хэрэглэгчид маань хэрэглэж їзээд їр шимийг нь хїртээд ирэхээрээ ойлгох байх л даа. Анх 6-р сард нээлтээ хийснээс хойш бидэнд баяр хїргэсэн, талархсан хїмїїс тасрахгїй байгаа. Ер нь манай їйлдвэрийн философи бол “Бусад їйлдвэрїїд хэрэглэгчийг компьютертаа захируулж хийдэг, манай їйлдвэр бол хэрэглэгчийн хїсэлд компьютерийг захируулж їйлдвэрлэдэг”. 

Танай компьютерийн хулгана, гар, дэлгэц гээд нэг бїр дээр MGM гэдэг бичээс байгаа нь сайхан санагдаж байсан. Гэхдээ энийг ч бас хїмїїс урд  аваачаад захиалгаар бичїїлсэн юм шигээр ойлгоод байх шиг байсан?

Брэнд компьютерийг оруулж ирээд зарах нэг єєр, захиалж бичїїлэх нэг єєр. Гэтэл бид туршлага судалгаа гээд олон зїйл дээр хэдэн жил ажиллалаа.  Манайханд ямар ямар тоног тєхєєрємж хэрэгцээтэй байна, юуг анхаарах хэрэгтэйг бид маш сайн судалсан. Тэгэхээр бидний энэ гаргасан компьютерууд бол шууд бэлэн компьютер дээр MGM гэж захиалж бичїїлсэн тєдий зїйл биш. Эдгээрийн хоорондын ялгаа их бий. Жишээ нь компьютерийн кейборд дээр гэхэд л нэмэлт multimedia  товчлуур, кирилл їсэг суулгаж єгсєн. Энэ мэтчилэн дизайн дээр єєрчилсєн зїйл бий. Бас чанар дээр анхаарч ажилласан байгаа. Хулгана гэхэд л 4D болсон. Бас хулганын дизайны шийдлийг єєрсдєє гаргаж, зориулалтын дэвсгэрийг нь хїртэл хийж єгсєн. Дэлгэцийн тухайд ярих юм бол єнгє дїрслэлийн нягтрал нь Samsung-ийн дэлгэцээс ч єндєр нягтралтай болсон. Тэгэхээр бид нар зїгээр л бэлэн компьютер дээр шууд MGM гээд бичїїлчхээгїй байгаа биз дээ. 

Дотоод системийн хувьд бас олон шийдлийг та нар єєрсдєє шийдэж єгсєн її?

Дотоод системийн асуудал дээр халах, унтрах асуудлыг бїрмєсєн шийдэж єгсєн гэхэд болно. Энд чимээгїй технологи буюу extremely silent 28dB  болгож шийдсэн. Тэжээлийн хэсгийг ч бас 28dB хїртэл бууруулж, цахилгааны хэлбэлзлээс хамгаалж єгсєн. Дээр нь тоос шорооноос багасгах нэмэлт системийн сэнснїїд гэх мэт олон  асуудлыг шийдээд байна. Энэ утгаараа бидний гаргаад байгаа Монгол брэнд компьютер маань єєрийн гэсэн онцлогтой, дизайны шийдэлтэй жинхэнэ брэнд бїтээгдэхїїн гэдгийг хэлэх нь зїйтэй байх аа.

Яагаад заавал бєхийн цолоор компьютеруудаа нэрлэсэн юм бэ? Ер нь аливаа нэр оноож єгєхєд их хэцїї байдаг, та нарт ч бас тийм байсан уу?

Хурд  хїчний бэлэгдэл болгож  начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, гэж ангилан бєхийн цолнуудаар нэрлэсэн. Нєгєє талаасаа оюун ухаан технологийн бэлэгдэл болгож шатрыг сонгон авсан. Эдгээр нь нийтдээ манай MGM брэнд компьютерийн бэлэгдэл болж байгаа юм. Ер нь Монголчууд маань оюунлаг, эрч хїч ихтэй, хїчтэй хїмїїс. Тэгэхээр монгол хїн бїрийн оюун ухаан, биеийн хїчийг нэгтгэн сэргээгээд єгєх юм бол  амжилтад хурдан хїрнэ гэж би боддог. Энэ бїхэнд л хувь нэмэр оруулах їїднээс бєхийн цолоороо нэрлэгдсэн хїчтэй компьютер хэрэглээсэй, гэр бїл найз нєхдєєрєє шатраа тоглож оюун ухаанаа хєгжїїлээсэй гэж MGM компьютертаа шатраа  їнэгїйгээр дагалдуулж єгч байгаа.

Ер нь бид єєрсдєє компьютер їйлдвэрлэлээ гэхэд манайд зах зээл нь хэр байгаа бол? Худалдан авагчид байгаа л даа. Гэхдээ тэдний сэтгэл зїй гэж асар том зїйл байна, тэд монгол компьютер худалдан авахдаа хэр байх бол?

Угаасаа компьютерийг нэг їйлдвэрт бїгдийг їйлдвэрлэдэггїй, эд анги тус бїрээр нь єєр єєр улс оронд їйлдвэрлэдэг. Бид харин тухайн эд ангиудыг їйлдвэрлэж байгаа їйлдвэр, компаниудтай гэрээ хэлцэл хийж жишээ нь  Auras Technol­ogy, Universal Abit, Intel, Amd, Auras Technology, Universal Abit, Intel, Amd, Compucase interprise, Fida internatiobal, Klein Ross International гэх мэт технологийн салбартаа тэргїїлэгч Америк, Тайваны томоохон компаниудтай гэрээтэй ажилладаг. Юу гэхээр бид єєрсдийн туршлага, судалгааны ажлын їндсэн дээр гаргасан єєрсдийн инженерийн шийдэл болон монгол хэрэглэгчдийнхээ онцлог шаардлагад зориулан нэмэлт функцуудыг оруулан, тухайн компаниудаар эд ангиудаа хийлгэдэг. Харин хамгийн сїїлийн угсралт буюу брэнд гаргах їйлдвэрлэлийг монголдоо хийж байгаа юм. Ер нь хїмїїс єєртєє тохирсон компьютер л худалдаж авахаа бодно биз дээ. Мэдээж бид тэдний хэрэгцээ, шаардлагыг судалсны їндсэн дээр л энэ компьютеруудаа гаргасан.  3 жилийн баталгаа олгож, найдвартай ажиллагаа, єндєр їзїїлэлтийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаадаа бид  баяртай байгаа.  

Компьютерийн бизнес хийхэд юу хамгийн хэцїї байдаг вэ? Юуг илїї анхаарах хэрэгтэй байдаг юм болоо?

Мэдээллийн технологи бол тэргїїлэх салбар. Хамгийн хурдацтай хєгжиж, єєрчлєгддєг тул энэ салбарт бизнес эрхэлж байгаа хїн хамгийн гол нь маш мэдрэмтгий, мэдрэмжтэй, зах зээлийг урьдчилан харж чаддаг байх  хэрэгтэй.

Компьютерийн эд анги болон жижиг чип їйлдвэрлэх боломж манайд хангалттай бий гэж ярьдаг. Їїнийг та юу гэж боддог вэ? Ийм боломж їнэхээр манайд бий юу?

Энэ бол їнэхээр боломжтой зїйл. Миний мэддэг гадны їйлдвэрїїд одоо ачааллаа дийлдэггїй. Тэгэхээр тїїний зєвхєн нэг дамжлагыг нь монголдоо  оруулж ирээд л їйлдвэрлэл явуулаад эхлэх юм бол маш том ажил болно. Гэхдээ одоохондоо їїнийг хийхэд нєлєєлєх хїчин зїйлїїд олон бий, єєрєєр хэлбэл орчин нєхцєл арай бїрдээгїй байна. Ер нь бол энэ маш зєв асуулт юм. Монголчууд бид мэдээлэл технологийн салбарын зєвхєн хэрэглэгч байхаа болиод шинэ шинэ технологи гаргах, їйлдвэрлэх, брэнд гаргаж байж л энэ хєгжлєєс хоцрохгїй, дэлхий дахинтай хєл нийлїїлэн алхах  болно. Цаг їе ч тэгж шаардаад байна л даа.

Газрын баялаг хязгаартай, оюуны баялаг хязгааргїй гэдэг болохоор Монголын хєгжлийг авч явах гол салбаруудын нэг нь мэдээллийн технологи гэх болсон. Тэгэхээр энэ салбарт таныхаар дутагдалтай тал нь юу байна, давуутай тал нь бас юу байна?

Манайхан энэ салбарт их анхаарч, их ч зїйл хийж байна. Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар байгуулагдаад удаагїй байгаа ч зєв бодлого барьж, зєв чиглїїлж, их зїйл хийж байгаад таатай байна. Харин чанартай боловсон хїчний асуудал их чухал болоод байгаа шїї. 

Тэгэхээр цаашид энэ салбарынхан юуг анхаарч ажиллах ёстой юм шиг танд санагддаг вэ?

Хамгийн тїрїїнд боловсон хїчний асуудлыг шийдмээр байдаг. Їїнийг бїр дунд сургуулиас нь эхлээд анхаарах хэрэгтэй, анхаарч ч эхэлж байх шиг байна. Тэгээд их, дээд сургуулиудын сургалтын асуудлыг бас анхаарч дэмжиж єгєх хэрэгтэй гэж боддог. Бас гадаад оронд хїїхдїїдийг олноор нь сургавал бїр сайн байна. Хєгжиж байгаа шинэ салбар болохоор энэ салбарт сайн боловсон хїчнїїд маш хэрэгтэй. Бїр сайн сайн оюутнуудыг  тусгай сургууль байгуулаад бїхий л талаар нь дэмжиж сургаад, дэлхийд єрсєлдєх чадвар, чадалтай боловсон хїчинг олноор нь бэлтгэх хэрэгтэй.


  • Үл таних хүн2008-12-25 19:42:01

    keke
  • naraa  - zugeer yumoo2008-12-14 05:36:22
    монголд унэхээр ийм ком хийдэг юм бол
    залуучууд маани гадаадад хуний боол долоод
    суух хэрэг алга юм бишуу гэхдээ мэдээж тса
    лингийн унэлэмж чухал шуу тээ.баярлалаа та
    бухэд.ажилт хусиэ
  • ng  - gaihaj b.na2008-11-28 23:27:07
    тантай холбоогуй брэнд гэж yu
    вэ
    криллээр bichigdeed б.на tovch medehguigees
    sonsoyo
  • jargaladmin  - Сайн уу?2008-11-06 16:21:57
    g: Хаана Дүгэрсүрэн гэж байна вэ? Би хайгаад
    олсонгүй.
  • g  - Title bariin medeelel solih2008-11-06 15:07:40
    Ярилцлагын дээрхи гарчигийн нэр дээр нь
    Дүгэрсүрэн гэж байх юм, засварлана уу
  • b_purevjamts  - Sain bnu?2008-10-16 12:42:25
    Надад энэ ярилцлага маш сайхан санагдлаа.
    та бухэнд баярлалаа. бугдэд ажллын амжилт

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Ангуучийг вэбээр ашиглая

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
бусад...

Сурталчилгаа

BSB áàííåð 01

Сурталчилгаа