Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Skyzone.mn
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Видео мэдээ arrow 2008 оны шилдэг эрлийз машинууд
 
2008 оны шилдэг эрлийз машинууд
Бичсэн Administrator   
Friday, 2008 оны 08 сарын 15
Монголд түлшний үнэ 1700 руу дөхсөнөөс хойш хичнээн баян хүн хүртэл сандрах боллоо. Тэр тусмаа түлш их иддэг машинтай дундаж баячууд маш хүнд байдалд орж байна. Монголчууд болсон болоогүй жаахан мөнгөтэй болонгуутаа Ланд авч унадаг шүү дээ. Тэгвэл хагас жилийн өмнө 50 мянган төгрөгөнд түлш хийгээд 3-н өдөр явдаг байсан бол өнөөдөр нэг өдөр л явах болж байна. Мөн ч хэцүү еэ.

Тэгвэл дэлхий даяар өнөөдөр түлш бага зарцуулдаг машины эрэлд гарч байна. Тэр тусмаа авто машин үйлдвэрлэгчид эрлийз машинуудыг үйлдвэрлэхээр оролдож байна. Эрлийз гэдэг нь түлш болон цахилгаанаар хослон явдаг гэсэн үг л дээ.

Тэгвэл 2008 оны шилдэг 5-н машиныг сонирхоцгооё. Эхний байранд гарцаагүй Toyota Prius-ийн шинэ загвар орж байна. Энэ машиныг монголчууд сайн мэднэ. Эрлийз болохоор түлш бага хэрэглэдэг бөгөөд үүнд нь ч болж манайхан худалдаж авах дуртай. Одоо бол бүр их моодонд орох нь гарцаагүй. Тэгэхээр Prius бол монголд төдийгүй дэлхий даяар моодонд орж байна.

Дараагийн загвар бол Toyota Camry Hybrid машин боллоо. Энэ бол дундаж ангиллын шилдэг Седан тэрэг болж байна. Гаднаас нь харахад хичнээн гоё тэрэг байгааг хараач. Тэгээд шинэ технологи бүхий эрлийз тэрэг гэхээр ямар сайхан эд вэ?

3-р байрт Saturn Aura Green Line Hybrid орлоо. Энэ бол гэр бүлийн тэрэг гэсэн ангилалд тэргүүн байх эзэлж байгаа юм.

4-р байрт Saturn Vue Green Line Hybrid орж байгаа бөгөөд энэ нь шилдэг SUV болж байна. Бидний мэддэгээр Rav 4-тэй тун төстэй тэрэг ажээ.

Сүүлийн тэрэг бол Toyota Highlander Hybrid орж байгаа бөгөөд ингэснээр Toyota-ийн 3-н тэрэг эхний тавд орж байна. Өөрөөр хэлбэл Toyota нь шинэ үеийн тэрэг үйлдвэрлэлтээр маш хүчтэй явж байгаа ажээ. Highlander бол том SUV тэрэгний ангилалд орох бөгөөд бидний мэддэгээр ЖИП юм. Хаанаас нь ч харсан үнэхээр сайхан тэрэг байна. Хамгийн гол нь түлш бага хэрэглэх эрлийз горимтой гэхээр үнэхээр сайхан юм. Эдийн засагт хичнээн хэмнэлттэй гээч.

Видео - 2008 оны шилдэг 5-н эрлийз машинууд


Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Ангуучийг вэбээр ашиглая

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Сурталчилгаа

Сурталчилгаа

BSB áàííåð 01