Сэтгүүл
Видео мэдээ
Кофен дээр хэвлэгч машин | Кофен дээр хэвлэгч машин |
| Бичсэн Administrator | |
| Friday, 2008 оны 08 сарын 15 | |
|
Одоо бараг бүх зүйл дээр хэвлэдэг болж байна даа. Тэр байтугай кофен
дээр хүртэл хэвлэнэ гээч. Та жинэхэн мэргэжлийн төвшинд чанасан дээд
зэрэглэлийн кофе уудаг бол энэхүү урлагийг шууд ойлгох болно. Ихэнх
монголчуудын уудаг instant буюу уусдаг кофе бол ингэх боломжгүй. Харин
дээд зэрэглэлийн кофе дээр юм хэвлэж болдог. Үүнийг Latte Art гэдэг юм байна. Монголчилбол Сүүн Урлаг гэх юм уу даа. Хүний гараар хийх боломжгүй нарийн дүрслэлүүд, хээ угалзыг энэхүү хэвлэгч машинаар гаргаж болно. Мэдээж хээ гаргах зүйл нь өөрөө хүнсний зүйл буюу өтгөн сүү, шоколад, ванилин гэх мэт ер нь юу ч байж болно. Өнөөдөр хүн зүгээр нэг талх идэж кофе уудаг үе өнгөрчээ. Заавал гоё хээ угалз гаргасан кофе уух нь байна шүү дээ. Ийм хээтэй кофе уувал илүү амттай санагдаж магадгүй л юм. Баруунд ингэж тусгай машинаар хэвлэхээс гадна гар аргаар хээ оруулж болдог. Энэ бол бас л маш сонирхолтой урлаг, чадвар юм. Өрнөдийн орнуудад байдаг кофены газруудад ингэж үйлчлэхэд хүмүүс их дуртай байдаг гэнэ. Видео - Кофен дээр хэвлэх нь 3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved." |