Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Skyzone.mn
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Тоглоом arrow Battlefield 2
 
Battlefield 2
Бичсэн Т.Жаргал   
Friday, 2008 оны 09 сарын 26
box.jpgОРШИЛ: Алдарт Electronic Arts компанид үйлдвэрлэдэг Digital Illu­sion студийн бүтээл болох нэгдүгээр биеийн байлдаант тоглоом болох Байлдааны талбар 2 буюу Battlefield 2-ийг танилцуулъя. Battle­field 2-ийг та зөвхөн PC дээр тоглох боломжтой бөгөөд ганцаараа болон олон тоглогч холбож тоглох боломжтой. Battlefield 2-нь хамгийн сайн борлогдсон тоглоомоор шалгарч байсан. Энэхүү тоглоомыг 16 хүрсэн бүх тоглогчид тоглох боломжтой. ELECTRONIC ARTS КОМПАНИД ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Digital illusion  студийн бүтээл

ТОГЛООМЫН ТҮҮХ:

Тоглоом нь АНУ-гийн тэнгисийн цэргийн хүчин, Хятад үндэстний чөлөөлөх арми, Зүүний эвсэл гэсэн 3-н хүчирхэг бүлгүүдийн ирээдүй цагт болох дайн тэмцэлийг харуулдаг. АНУ-гийн тэнгисийн цэргийн хүчин аль алинтай нь тулалдах бөгөөд харин нөгөө 2-нь хоорондоо тулалдахгүй.  Battlefield-2-ийн зэвсэглэл өмнөх хувилбар болох Battlefield 1942-оосоо өөр буюу илүү орчин үеийнх: АНУ-н хүчин M1 Abrams танк болон M4 Carbine ашиглана, харин Хятадууд Оросын Soviet-ийн хуулбар бүхий зэвсэглэлтэй, бусад хүчнүүд ихэвчлэн оросын зэвсэглэлүүдийг ашиглана AK-101 гэх мэт.
Battlefield 2-т нэг багт 7-н анги байдаг.
Үүнд: Явган цэргүүд, автомат болон гар бөмбөгтэй байлддаг. Тэд нар утаат бөмбөг хаяж хамтрагчидаа халхлаж чадна.
Мэргэн буудагч: Дайснуудыг маш холоос ганц буудалтаар устгаж чадна.
Spec Ops: C4 минь тавьж гүүр, тээврийн хэрэгсэл, жагсаалаар яваа цэргүүдийг хялбархан устгаж чадна.
Инженерүүд: Тэд өөрсдийн шидэт гэмээр багаж хэрэгсэлтэй, тэд эвдэрсэн байлдааны хэрэгслэлүүдийг засаж чадах бөгөөд дайсны минийг ажиллагаагүй болгож чадна.
Эмч: Мэдээж дайны үед ямар үүрэг гүйцэтгэдэг билээ тэр үүргээ гүйцэтгэж явган цэргүүдийг эмчилнэ.
Тусламжийн цэргүүд хөнгөн автомат хэрэглэх бөгөөд тэд анхны тусламж болон сумны тусламж үзүүлнэ.
Танк эсэргүүцэгч цэргүүд хуяг дуулга өмсгөлтэй бөгөөд хагас автомат буу болон танк эсэргүүцэгч пуужинтай явдаг.

ЗЭВСЭГЛЭЛ:

BF2-ийн зэвсэглэл амьдрал дээр байдаг жинхэнэ зэвсэгүүд байдаг бөгөөд цөөн хэд нь жинхэнэтэй төстэй зэвсэгүүд байдаг. Таны цол нэмэгдсэнээр шинэ зэвсэгүүдийг хэрэглэж болох бөгөөд та устгасан цэргүүдийнхээ зэвсэгийг авч болдогоороо илүү сонирхолтой. Дээр хэлсэн ангиуд бүгд үндсэн буу болох гар буутай тоглоомыг эхлэх бөгөөд харин Spec Ops болон Мэргэн буудагчид гар буу ашиглахгүй, харин зөвхөн хутга юм уу гар бөмбөг хэрэглэнэ. Сонирхолтой нь бүх ангиуд хоорондоо өөр өөрийн хийх ёстой ажлаа сайн хийхээс гадна танк эсэргүүцэгч цэргүүд бусад ангиудаасаа илүү спортлог байдаг жишээ нь тэд хантаазтай 9-н секунд гүйж чадах бол явган цэргүүд 8-н секуд гүйж чадна. Тэсрэлт дэлбэрэлтэд өртсөн цэргүүдийн хөдөлгөөн эрс удааширдаг бөгөөд байлдах чадвар эрс муудах нь зүй ёсны хэрэг. 
Мэдээж байлдааны талбар дээр эдгээр ангиудын өөр өөрийн гэсэн чадваруудыг ашигласнаар байлдааны үед давуу талыг олж авдаг. Battle­field 2-т шинээр нэмэгдсэн нэг зүйл бол багийн болон хамтын ажиллагаа юм. Та өөрийн багуудаа тоглож байх явцдаа сольж байлдах боломжтой бөгөөд энэ нь Commandos-ийн хувилбаруудтай төстэй санагдаж болох юм.
Battlefield 2 бол Battlefield 1942-ийн үргэлжлэл бөгөөд өмнөх хувилбараа бодвол тоглоход илүү энгийн хялбар болсон юм. Физикийн хөдөлгөөн, гэрлийн хөдөлгөөнүүд, шинэ оюун ухаан зэргийг урьдныхаас илүү сайжруулсан.

ТЕХНИК ХЭРЭГСЭЛ:

BF2-т олон төрлийн машин техникүүд байдаг. Эдгээр нь амьдрал дээр байдаг цэргийн техник хэрэгслүүд боловч тоглоомонд эдгээритйг өөр өөр зорилгод ашиглах нь цөөнгүй. Бүх техникүүд ямар нэг замаар гэмтэх бөгөөд тэднийг инженер засч чадна. Нисдэг тэрэг болон онгоцнууд нисч яваад багана мод зэрэг өнднр юмс мөргөхөд тэд сөнөнө. Тоглогч машин техникүүд дэлбэрэх үед тэдний ойролцоо зогсож байх юм бол хүнд гэмтэл учирах бөгөөд тэд 2-дахиа дэлбэрж ч болно.
Таны хэр олон дайсан устгах болон хэрхэн байлдсанаас хамаарч  таны цэргийн цол нэмэгдэнэ. Таны цол нэмэгдэх бүрд шинээр түгжээтэй байсан зэвсгүүдийг хэрэглэж болох боломжтой болдог.
Даалгавраа биелүүлэх явцад танд тууз, тэмдэг, медаль зэргийг шагнал болгон өгөх болно.
Тууз болон тэмдгийг олж авахад илүү хялбар бөгөөд медаль авахад нилээн хэцүү бөгөөд тоглоомыг нилээн их тоглосны эцэст олдож болох юм.
Мөн та тоглож байгаа бичлэгээ Battlefield 2 recorder-оор хийж болно, гэхдээ таны хийх бичлэг зөвхөн 1mb дотор багтах ёстой.

НЭМЭЛТ:

BF2 нь анх 2005 оны 6-р сарын 21-ний өдөр худалдаанд гарснаас хойш 2,5 САџ хувь борлогджээ. BF2 нь  YAHOO GAMES! GAMESPY, COMPUTER GAM­ING WORLD-зэрэг мэдээллийн төвүүдээс с91%-ийн үзүүлэлттэй бөгөөд РС-ийн тоглоомуудын дунд 94%-ийн үзүүлэлттэй гарчээ.

ШАГНАЛ:

2005 оны тоглоом шүүмжлэгчдийн шагналаас нэтийн шилдэг олон тоглогчийн шагнал. РС тоглоомчдын төрөл дотроо 2005 оны шилдэг тоглоомоор шалгарч байжээ. Та BF2-ийн тоглохыг хүсвэл таны компьютер XP үйлдлийн системтэй,  1.7-с илүү хурдтай PENTIUM 4 байх бөгөөд 512 MB-ийн RAM 2.3 GB хатуу дискний зай, NVIDIA GEFORCE FX 5700-н  DISPLAY CARD-тай байх ёстой.

Зургийн галлерей:

Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?


Видео Трайлер:



  • joker2008-12-29 15:48:30
    яаж авах вэ
  • D  - ãî¸ òîãëîîì áàéíà2008-12-26 12:10:25
    ßíçòàé òîãëîîì áàéíà ø äýý
  • Hasar2008-12-25 19:55:11
    Дажгүй үзүүлэлт ш**рддаг юм бна.Боломжийн
    л.Дүүдээ авч огноо 8 настай.
  • ОЁО2008-12-17 18:45:14
    ЮУН СААК ГЭЖ ТЭНЭГТ
  • ОЁО  - HI2008-12-17 18:43:35
    ДАЖГҮЙ Л ТОГЛООМ БАЙНА.
  • Ганбаатар  - Саак шүү2008-12-05 10:25:28
    Би байлдаантай тоглоомуудад их дуртай.
    Үүнийг тоглох юмсан.

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Ангуучийг вэбээр ашиглая

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
бусад...

Сурталчилгаа

BSB áàííåð 01

Сурталчилгаа