Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Ангуучийг вэбээр ашиглая
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Тоглоом arrow FIFA 06
 
FIFA 06
Бичсэн Т.Жаргал   
Friday, 2008 оны 09 сарын 26
box.jpgТа хэрвээ WORLD CUP ХӨЛ БӨМБӨГИЙН ТОГЛООМЫГ СОНИРХОЖ БАЙВАЛ доорхийг уншина уу.
Хөл бөмбөгийн хамгийн шилдэг баяр наадам
Анх хараад та тоглоомын хурд ямар сайжирсныг, өөрчлөгдсөнийг мэдрэх болно. Мөн хурдтай үйлдлүүд Жишээ нь: бөмбөгийг урд нь хаяж өгөхөд өөрөө гүйж авч гоол хийнэ. Тэгэхээр энэ нь сайн хийгдсэн pass болон shoot хийх хөдөлгөөнд оруулсан хэсэг юм. Гоол хийсэн тамирчин яаж баярлаж эмоци гаргах нь ойлгомжтой түүнийг мэдээж маш сайн хийсэн. Сайн болсон гоолыг та аз гэж бодож болохгүй энэ бол тухайн тамирчны ур чадварын үзүүлэлт юм. Компьютертэй тоглох үед тоглоомын горимыг хэцүү болгосон тохиолдолд тэрээр маш чадварлаг тоглолт үзүүлэх болно, түүний өөдөөс гоол хийнэ гэдэг амаргүй даваа.

2006 оны 4-р сарын 18:  Тоглох байдал, график, дуу, үзэмж зэрэг нь World Cup-д компьютерийн тоглоомны хувьд үнэхээр онцгой болж чаджээ. Энэ тоглоомонд Хөл бөмбөгийн ододыг маш сайн гаргаж өгсөн бөгөөд тэнд маш чанартай хийгдсэн хөл бөмбөгийн талбай, албан ёсны цэнгэлдэх хүрээлэн, зохион байгуулагч улс, шалгарсан тоглогчид болон шилдэг багуудыг маш сайн гаргаж өгчээ. Энэ жилийн хамгийн сайн нь болох 2006 World Cup-ийг зохиох эрхийг алдарт EA-компани авсан. Мэдээж эцсийн шалгаралтаар цомын төлөө 32-орон өрсөлддөг, гэвч FIFA-д 100 гаруй клубууд, багууд болон маш олон зүйлийн тоглох цэсүүд байдаг. Иймд EA бүгдийг өөрчилсөн юм.

Мөн 24-н нууц тоглогч нар өөрсдийн багтаа нууцлагдсан байгаа. Гэхдээ зарим үе үеийн шилдэг багуудыг тоглоомонд оруулах гэсэн боловч EA тэр лицензийг авч чадаагүй учир нэрийг бага зэрэг өөрчилсөн Жишээ нь: ’84 Miami Dolphins баг QB#13? гэх мэт.
Та хүсвэл шинэ цэс рүү орж өнгөрсөн цаг руу орж 40-н дэлхийн аваргын цомд орж хөл бөмбөгийн шинэ түүх бичиж болно. Энэ нь хөл бөмбөгийн тоглоомын уламжлалыг шинээр өөрчилсөн юм. FIFA-гаас олон тоглогч тоглох горимыг сайжруулж өгсөн, мөн Online-аар тоглож болохыг багтааж өгсөн. Хөл бөмбөгийн gamer-үүдийн сайн мэдэх хамгийн сайн gameplay-тэй тоглоом болох Konami-гийн Winning Eleven бөгөөд түүний энэ gameplay-г шинэ тохируулгандаа суурилуулснаар EA-гийн World Cup маш хүчирхэгжиж чаджээ.

Удирдлага Winning Eleven шиг хэт олон хөдөлгөөнүүд байдаггүй, бөгөөд зөвхөн тал нь агуулагдана. Ийм болохоор бүх насныхан тоглоход дөхөм байдаг.
Богино кросс, багийн тамирчнаа дуудах, гүйлгэх тактикаа өөрчлөх, нэг, хоёр зэрэг дамжуулалт цохилт хийснийхээ дараа хагас хамгаалагчаа дуудах зэрэг гайхалтай үйлдлүүдийг багтааж өгчээ. Дахин хэлэхэд үүнд багагүй арга барил нэмэгдэж тоглоомыг бүр илүү сонирхолтой болгожээ.  Мөн тэнд хамгийн сонирхолтой нь оддын царай дүрс, хэлбэр, хөдөлгөөн, шинэ цохилтын механизм ба торгуулийн цохилтууд.
Тоглох явцад David Beckham-ийн дамжуулалт хийх, Ronaldinho- шүлсээ хаях, Michael Owen-ий хурд хийх, Alessandro Del Piero-гийн цохилт, Alessandro Nesta-гийн гоол хийчихээд үзүүлэх үйлдэл, Jan Koller-ийн багаа авч яваа байдал Pablo Cesar Aimar, Hernan Crespo хоёрын урт кросс гэх мэт шилдэг үйлдлүүдийг харах боломжтой.
Тухайн тамирчны үзүүлэлтүүд тоглоомын явцад шууд нөлөөлнө.

World Cup бол үнэхээр сайн графиктай харагдана. Камерийн байрлал сайтай бөгөөд, талбайн орчин тойрон, байгалийн үзэгдэл, бороон дусал, нарны туяаны тусгал, үзэгчдийн гоол оруулсны дараах эмоци үнэхээр гайхалтай. Өөрийн дуртай багаа авч тоглож байгаа тохиолдолд тоглолт эхлэхийн өмнө тухайн улсынх нь төрийн дуулал эгшиглэнэ. Мөн практик дотор жижиг тоглоомууд байх бөгөөд таны ур чадвар сайжирах болно. Xbox 360 дээр гарах хувилбар нь харагдах байдал дуу тохируулга бусад бүх платформуудаас илүү байна, харин PS2, Xbox, PC, Gamecube нарууд хоорондоо ижил хүчин чадалтай байна.

ТӨГСГӨЛД

2006 FIFA World Cup Герман цэнгэлдэх хүрээлэнд өрнөх бүх л багууд болон маш олон төрлийн нэмэлт цэсүүдээс сонгон тоглох боломжтой. Хүсвэл та өөрийн багаа зохиож бүх л зүйлсийг нь бэлдэх боломжтой. Жишээ нь: Өмсгөл,   тоглогчдын нэрс, багийн зохион байгуулалт г.м. Үүнээс гадна цэнгэлдэх доторх уур амьсгал, 127-н улсын төрийн дуулал агуулагдана. Энэхүү тоглоом нь энэхүү консолуудынхаа сайн төгсгөл болно.

Зургийн галлерей:

Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?


Видео Трайлер:



Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Acer компьютерийн худалдаа

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.06.28
бусад...

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

cga.mn