Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
MCS электроникс
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл arrow Тоглоом arrow Burnout Paradise
 
Burnout Paradise
Бичсэн Т.Жаргал   
Saturday, 2008 оны 08 сарын 30
box.jpgШатаж буй Парадайз бол автомашин сонирхогчдод зориулсан улаан галзуу тоглоом юм. Энэ тоглоомыг бас өөрөөр Burnout тоглоомын 5 дахь хувилбар ч гэдэг. Энэ тоглоом нь Criterion Games-ийн  Burnout цуврал тоглоомын шинэхэн хувилбар бөгөөд 2008 оны 1-р сарын 22-ноос Хойд Америк, 25-наас Европын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. Тоглоомыг PlayStation 3, Xbox 360 болон Microsoft Windows бүхий персонал компьютерт тоглох боломжтой. Энэ тоглоомын саунд трак нь Guns’n Roses хамтлагийн Парадайз сити хэмээх дуу болно. Энэ цуврал тоглоомын хамгийн гол онцлог нь тоглогч хүнд автомашинаар давхихын ид хав, өндөр хурдыг жинхэнэ сэтгэл зүрхэнд мэдрүүлэхэд орших юм. Асар хурдтайгаар хотын дундуур давхивал юу болох вэ, таминь. Яг л ийм зүйл энэ тоглоомд бий. Уралдаж байхдаа өрсөлдөгч нэгнээ шахах, онхолдуулах, замаас гаргах, хотын хөдөлгөөнд оролцох, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг сүлжих гэх мэт амьсгаа дээрдүүлсэн олон гайхамшиг бий. Хамгийн хэцүү эгзэгтэй агшинг амжилттай өнгөрч чадвал энэ тоглоомын амтыг мэдэрч байгаа нь тэр.

Хэрвээ машинтайгаа аймшигт осолд өртөж юу ч үгүй эвдэрч хэмхэрсэн үед яг юу болсныг маш удаанаар их эвтэйхэн танд давталтаар үзүүлнэ. Тоглоом дээр тэр байтугай хэн нь илүү аймшигтай осол гаргахаа үзэх горим бий. Энэ горимоор тоглож байх үед чи найзуудтайгаа уралдах бөгөөд аль болох өндөр хурд авч хамгийн их эвдрэхээр тооцож осол гаргах ёстой гэнэ дээ.
Burnout-ын анхны анги дээр маш цөөхөн машинууд байсан бол 2 дахь анги дээр уралдааны, цагдаагийн болон хуучны сонгодог машинууд нэмэгдсэн юм. Харин 3 дахь анги дээр ориг машинууд байхаа больж тоглоомын зохиогчдын бүтээсэн машинуудаар
уралдах болможтой. Харин шинэ ангиуд дээр машинууд нилээд их шинэчлэгджээ.

ОНЦЛОГ

Тоглоомын цувралыг гаргагч Критерион Гэймзийн Алекс Вардийн хувьд энэ Burnout series нь төгс шинэчлэгдсэн хувилбар гэнэ. Тэр хэлэхдээ “тоглоомын цоо шинэ тоглолтыг бүтээхийн тулд бид цоо шинэ тоглоом бүтээх шаардлагатай болсон” гэсэн юм. Яг амьдрал дээрх шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд 1 секундэд 60 кадраас илүү хөдөлгөөнт дүрс бүтээж байна гээд бод доо. Ер нь Burnout тоглоомууд маш өндөр кадрын систем ашигладаг. Тоглоом дээр гардаг гудамж болгонд болсон хамгийн хурдтай давхилт болон томоохон ослын статистик мэдээллүүд болон жолоочийн жолооны үнэмлэх болон зөвшөөрлийн тухай мэдээллүүдийг хадгалах боломжтой болсон байна. Өмнөх Burnout тоглоомын хувилбартай адилгүй нь Ослын горимыг Showtime (Шоутайм) гэж нэрлэх болсон байна. Монголчилбол Зугаа цэнгэлийн цаг гэж болох юм. Энэ горим руу тоглоомын аль ч хэсгээс, аль ч үед шууд орж болно.

Уралдааны үеэр тоглогчид зориулалтын дагуу ямар нэгэн зам авч болдог болсон байна. Хотын дотор тэнэж явахад танд нийт 120 гудамжны гэрэл дохио тааралдах учиртай. Аль дуртай дээрээ зогсож байгаад л тоглоомын уралаан болон бусад үйл явдлын өрнөлийг шууд эхлүүлж болно. Орчин тойрноо олон дахин өөрчилж болдог. Өмнөх хувилбараас тоглогч машинаа сонгоод хүч нэмэх хэсгийг авсан. Онлайн үйл явдлаар тоглох эсэхийг сонгодог болжээ. Эхлэх болон төгсөх үеийг 16 удаа харуулж болдог. Эвдрэлийн системийг нилээд их өөрчилжээ. Осол болсны дараа машин ямар байдалтай үлдэх вэ гэсэн 2 янзын төрөлтэй болсон байна. Хэрвээ тоглогч ур чадвар гарган машиныхаа 4-н дугуй болон гол рамыг хадгалж үлдэж чадвал ямбий ч гэсэн машинаараа цаашаа уралдаж болох юм. Үүнийг driveaway гэж нэрлэдэг. Монголчилбол цааш давхих гэсэн утгатай юм. Харин тоглогчийн машин дугуйнуудаа алдах, хөдөлгүүр нь хэтэрхий их гэмтэх, тоглоомын хүчинтэй хэсгээс гартал ниссэн бол машиныг жагсаалаас гарсанд тооцох бөгөөд бусад машинууд бүгд гэмтэж жагсаалаас гарахыг хүлээх ёстой болно.

Машин болгон нь өөрийн спонсорын кодтой байна. Ганцаар тоглох хэсэгт сургагчийн зөвшөөрөл болон ганц машинтай даалгавар өгөгдөнө. Ялах болгонд илүү өндөр ангилал руу орох зөвшөөрөл авна. (E-class), D-class, C-class, B-class, A-class, Burnout Paradise (S-class), Burnout Elite (SS-class) up to Criterion Elite (SSS-class)  Илүү өндөр ангилал руу ороод дуусах тоолонд бүх юм чинь шинэчлэгддэг. Тоглоом дээрх машинууд бүгдээрээ бодитой амьдрал дээр байдаг машинууд юм. Машины өнгөө сольж болдог. Тоглож байх үед автоматаар бензин дүүргэж, бас засварлаж өгдөг ба эвдрэлийн хязгаарыг уртасгаж өгдөг. Бусад тоглогчдыг өөрийн найзууд болгон баг бүрдүүлэх боломжтой.


ҮЙЛ ЯВДЛЫН ТӨРЛYYД

Уралдаан гэсэн горимоор орсон бол чамаас гадна ядаж нэг өрсөлдөгч байх ёстой. Тоглогч уралдах замаа сонгох бөгөөд мэдээж барианд түрүүлж хүрсэн нь ялагч болно. Энэ горим нь онлайн боломжтой цорын ганц горим юм. Өөрөөр хэлбэл нэтээр холбогдон дэлхийн тоглогчидтой тоглож болно гэсэн үг. Хилэнт зам буюу Road rage горимоор орсон тохиолдолд цагийн хязгаарлалттай байх бөгөөд зам дагуу товлосон цэгүүд байна. Цаг дуусахаас өмнө тухайн товлосон цэгт хүрэх учиртай. Товлосон цэгт хүрч дөнгөсөн бол цаг дахин эхэлнэ. Мэдээж цэгтээ амжиж хүрэхийн тулд яаж ийгээд л улаан галзуу давхих хэрэгтэй болно доо. Тэмдэглэгдсэн хүн буюу Marked man горимоор орсон бол чи хотын тухайн нэг цэгт очих ёстой болно. Хамгийн гайхалтай нь дор хаяж нэг өрсөлдөгч чамд садаа болохыг оролдоно.

Яаж ийгээд л ямбий ч гэсэн машинтайгаа очих л хэрэгтэй дээ. Хэт их эвдчихвэл мэдээж нам зогсохоос өөр аргагүй болно шүү дээ. Бааштай давхих гэсэн горим нь өгөгдсөн оноонд хүрэхийн тулд чи янз бүрийн чадваруудыг гаргах ёстой. Өндөрт үсрэх, хэт хурдан давхиж өндөр хурд үзүүлэх, шарваж давхих өөрөөр хэлбэл дрифт хийх гэх мэтийн үзүүлбэрүүдийг амжилттай хийх ёстой болно. Шатаж буй зам бол энэ тоглоомын хамгийн онцгой горим юм. Чамд тусгай машин өгөх бөгөөд заасан газар заасан цагт амжиж очих ёстой. Тоглогч хожих аваас машинаа бүрэн сайжруулах боломжтой. Ингэснээр илүү хурдтай, илүү хүчтэй, илүү гоёмсог, илүү бат бөх машинтэй болно гэсэн үг. Энэ тоглоомд хэд хэдэн өргөтгөл хийгдсэн. Мотоциклоор уралддаг болон шөнийн уралдаан гэх мэтийг нэмж 2008 оны 4-р сард худалдаанд гаргасан байна.


Зургийн галлерей:

Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?
Зураг дээр дарж нээнэ үү?


Видео Трайлер:



  • Болд2008-12-05 10:30:32
    Энэ зөвхөн мөргөлддөг юм уу, эсвэл уралддаг
    юм уу?

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

BSB 02

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

cga.mn