Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
BSB 02
Та энд байна: Нүүр arrow Сэтгүүл
 
Сэтгүүл
Компьютер Таймс сэтгүүлийн мэдээ мэдээллийн хэсэгт тавтай морил. Эндээс та Монголын болоод Гадаадын сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд, зөвлөгөө, хичээл, блог ертөнц, нийтлэлүүд олж унших боломжтой.

Компьютер Таймс

Компьютер Таймс бол Монголын хамгийн шилдэг Мэдээллийн Технологийн сэтгүүл юм. Уг сэтгүүл нь зөвхөн салбартаа ч биш Монголын нийт сэтгүүлүүд дотроос эхний 1, 2-т явдаг нэгэнт тогтсон нэр хүндтэй хэвлэл юм.

Хэвлэлтийн чанар

Компьютер Таймс сэтгүүл нь хамгийн шилдэг хэвлэлтийн чанар бүхий сэтгүүл болон гарч байна. 2004 онд анхны дугаараа хэвлэн гаргаж байхад түүнийг өндөр чанартай хэвлэх зоригтой хэвлэлийн компани "Улаанбаатар Принт"-ээс өөр олдоогүй юм. Монголд ч өөр сайн хэвлэгдсэн сэтгүүл байгаагүй тул бид гадаадын сэтгүүл бариад л "яг үүн шиг хэвлэж чадах уу" гээд л явж байлаа.

  • "Улаанбаатар Принт" ХХК нь 2 өнгийн Heidelberg машинтай болсон.
  • "Улаанбаатар Принт" ХХК нь хамгийн гол нь маш сайн өнгө ялгалтын машинтай байсан юм. Уг машин нь шууд хавтан дээр лазераар шардаг.
  • Зарим тохиолдолд Хятад улсад хэвлүүлж байв. Хятадын сайн хэвлэлийн үйлдвэрүүд маш сайн хэвлэдэг боловч тээвэрлэлтийн зардал болоод хугацаа нь ихээхэн өндөр гардаг хүндрэлтэй.
  • 2007 онд "Улаанбаатар Принт" ХХК нь олон улсын хэвлэлийн стандартад нийцсэн 5-н өнгийн Heidelberg машин авснаар хэвлэлтийн чанарын тал дээр ямар ч асуудалгүй боллоо.
Үүнээс хойш монголд сайн чанартай хэвлэгдсэн сэтгүүлүүд олноор төрөн гарах болсон.

Хуудасны тоо

Хуудасны тоо бол сэтгүүлийн чухал шинж чанар юм. Гэвч хуудасны тоог хиймлээр нэмж болохгүй. Хэт их болгочихвол дотор нь бичигдэх мэдээ материалууд чанаргүй, эсвэл хэт хий хоосон шинжтэй болно. Мэдээж хэвлэлтийн зардал дагаад асар их нэмэгдэх тул сэтгүүл өөрөө оршин тогтнох аргагүй болно. Иймээс сэтгүүлийн хуудасны тоо уншигчийн тоо болоод олох ашиг орлоготой шууд хамааралтай байдаг.
Компьютер Таймс сэтгүүл нь 100 гаруй нүүртэй. Сүүлийн дугааруудад сул хоосон хэсэгхэн талбай ч олдохоо байсан юм. КТ-ын редакцийнхан одоо  мэдээллийн технологийн талаар гаргуун бичдэг болсон тул хамгийн шилдэг материалуудыг л түүж оруулдаг болжээ.

Хэвлэлтийн тоо болоод үнэ

КТ сэтгүүл нь улиралд 2 удаа хэвлэгдэн гардаг. Өөрөөр хэлбэл 3-н сард 2 удаа гэсэн үг. Сар болгон нэгийг гаргаж болох боловч ачаалал хэт нэмэгдэх улмаар чанаргүй сэтгүүл гарах аюултай. Монголын зарим сэтгүүлүүд 2 дугаарыг нэгтгэн нэг дугаар болгон гаргаж байгаа нь уншигчдаа дэндүү басамжилж байгаа мэт санагддаг юм. Кт нь хэзээ ч ийм явдал гаргахгүй.
Кт сэтгүүл нь хэвлэлтийн тоогоор монголд дээгүүр байр эзэлнэ. Нэг удаад 4000-5500 хувь хэвлэгддэг.

Танд зориулав.

Монголын интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор КТ сэтгүүл нь өнгөрсөн дугааруудынхаа материалуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр сайтдаа байрлуулж байхаар боллоо.
Гэхдээ шинэ болоод саяхны дугааруудын материалууд сайтад орохгүй бөгөөд ямар ч тохиолдолд таныг сэтгүүлээ захиалан уншиж байхыг зөвлөж байна. Энэ нь танд болон таны үр хүүхдэд оюуны хамгийн том хөрөнгө оруулалт болох бол бидэнд сэтгүүлээ цаашид улам чанартай, улам найдвартай гаргах үндэс суурь болох юм.
Хуудасны зүүн талд агуулгуудыг ангилж цэс үүсгэсэн байгааг та олж харна. Дуртай руугаа орон мэдээллээ уншаарай.
АНХААР! Зарим агуулгууд нь зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд харагддаг юм. Иймээс та бүх агуулгыг гээлгүй харахыг хүсвэл бүртгүүлж өөрийн эрхээрээ сайтад холбогдон орохыг зөвлөж байна.
Ямар ч тохиолдолд сайтын гишүүн болох нь танд ч, сайтад ч ашигтай. Учир нь бид сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон бусад зарын шинжтэй мэдээлэл сэлтийг гишүүдийнхээ мэйл хаягаар илгээж байнгын холбоотой байдаг. Ингэснээр та Монголын Мэдээллийн Технологийн ертөнцөд байнга амьд байж чадна.
Виртуаль сэтгүүл нь агуулгуудыг уншуулах зориулалтгүй гэдгийг анхаарна уу. Виртуаль сэтгүүлийг зөвхөн харж, тодорхой төсөөлөл авч болно. Түүнийг томруулах, чанартай харах боломжгүй.

Та мэдсэн үү?
Та болон танай байгууллага КТ сэтгүүлд мэдээ материал нийтлүүлэх, реклам байрлуулах боломжтой. Бид хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно. Та хэзээ ч гэсэн Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу мэйл бичиж болно.

 

Сурталчилгаа

Anugaas.com 01

Сонирхолтой ТОЙМУУД..

Sony Alpha A200 (7.4)
Canon Rebel XS (1000D) (7.6)
Canon EOS 400D (9.0)
Canon Rebel XSi (450D) (8.8)
Fujitsu Siemens ESPRIMO P3500 (8.8)

Шинэхэн файлууд..

Файл Огноо
Virtual DJ Studio 5.301 03-1-2009
RealMon фонт 23-12-2008
Picasa 3 27-11-2008
ERD Commander 2007 08-11-2008
Cyber Cafe Pro 5.25 04-11-2008

Өнөөдрийн wallpaper


Дээр нь дарна уу..
Суулгах заавар..

Форум..

conference_forum.jpg
Бэрхшээл тулгарсан уу?
Орох..

Шинэ ВИДЕО МЭДЭЭ


тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.21
тавигдсан: 08.11.06
тавигдсан: 08.11.05
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
тавигдсан: 08.08.14
бусад...

Сүүлийн зарууд..

java - asuult bna...
       оруулсан: 2008.12.23
scanner
       оруулсан: 2008.12.12
ddd111
       оруулсан: 2008.12.8
Цоо шинэ...
       оруулсан: 2008.12.7
mp4
       оруулсан: 2008.11.11

Бусад зарууд
Зар нэмэхийг хүсвэл тохирох категорит очно уу.

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Блогийн ТҮҮВЭР


тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.10.25
тавигдсан: 08.06.28
тавигдсан: 08.07.06
тавигдсан: 08.07.06
бусад...

Шилдэг хост

affiliate_link
БҮГД НИЙЛЭЭД 1 жилд $69,24

  • Зай: Хязгааргүй
  • Урсгал: Хязгааргүй
Төгс вэб хостыг сонирхож байвал энд дарна уу.

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа


Ангууч

Монгол хэлний үг үсгийн алдаа засах Ангууч програмын онлайн хувилбарыг та ашиглах боломжтой.
Энд дарна уу.

Хөрвүүлэгч

Unicode (Arial),  Ascii (Arial Mon) кирил үсгийн кодчлол хөрвүүлдэг багаж бий. Энэ багажаар арзайх үсгийг хөрвүүлнэ.
Энд дарна уу.

Хувиргагч

Тусгал програмын онлайн хувилбар буюу латин галигийг кирил үсэг рүү бас эсрэгээр хувиргах багаж юм.
Энд дарна уу.

Файлын сан

Файлын санд хамгийн хэрэгцээт файл, програм, номууд бий. Бидэнд файлаа илгээвэл сайт дээр тавих болно.
Энд дарна уу.

Сэтгүүлээ захиалах уу?

Компьютер Таймс бол сүүлийн 5 жилийн туршид тогтвортой хэвлэгдэн гарч байгаа цорын ганц сэтгүүл билээ. 90 нүүр бүрэн өнгөт, чанарын өндөр төвшинд хэвлэгдсэн, мэдээллийн технологийн хамгийн их агуулга бүхий сэтгүүлийг захиалан уншихыг уриалж байна. Та өөртөө болон үр хүүхэд, ажилтан албан хаагчдадаа заавал уншуулаарай. Орчин үед мэдээллийн технологийн мэдлэггүйгээр амжилт олох аргагүй билээ. Дэлгэрэнгүй

Нэвтрүүлгээ үзэх үү?

Монголчуудын компьютерийн мэдлэгт нэмэр болгох зорилгоор КТ сэтгүүл олон ажил хийж байгаагийн нэг нь Компьютер Таймс нэвтрүүлэг юм. Монголд цахиур хагалаад байгаа Боловсрол Суваг телевизээр Бямба гариг болгонд 20:20 минутаас КТ нэвтрүүлгийн цоо шинэ дугаарыг хүлээн авч үзээрэй. Нямд давтах болно. Мэдээ мэдээлэл, хичээл, бүтээгдэхүүн, ярилцлага, тоглоом гэсэн гайхалтай булангууд таныг хүлээж байна. Дэлгэрэнгүй