Сэтгүүл
Мэдээ мэдээлэл
USB флэш доторх пиво | USB флэш доторх пиво |
| Бичсэн Administrator | |||
| Saturday, 2008 оны 10 сарын 18 | |||
USB флэшээ зарахын тулд компаниуд ёстой хүний санаанд багтамгүй зүйлсийг сэдэж байна. Эндээс эрчүүдэд хамгийн их таалагдаж болзошгүй нэг USB байна аа. Нэвт харагдах хатуу хуванцар дотор хорхой хүргэм Budweiser пиво хөөстэйгөө савлаад байж байна гээд төсөөл дөө. Ийм юмыг харсан эрчүүд тэснэ гэж үү? Тэр тусмаа халуун өдөр хөөс нь сагсарсан сайхан Герман пиво харахад хичнээн их хорхой хүрэх бол..
Энэ бол нэг талаасаа Budweiser пивоны асар нарийн ухаанаар хийсэн рекламын пауз бол нөгөө талаас USB флэш үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн борлуулах сайхан боломж ажээ. Эсвэл уг бүтээгдэхүүнийг Budweiser захиалгаар үйлдвэрлүүлж хамтрагч түншүүддээ бэлэглэсэн ч байж болох юм. Уг флэшийг CNK promotions компани бүтээсэн байна. CNK бол иймэрхүү рекламын шинжтэй сонирхолтой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг дагнасан компани юм. Алив пивонд дурлагчидаа нэгийг олж аваарай. Эсвэл манай улсын АПУ мэтийн компаниуд захиалж хийлгээсэй. Тэгээд тэрнээсээ надад нэгийг өгөөсэй.
3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved." |
|||