Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Ангуучийг вэбээр ашиглая
Та энд байна: Нүүр arrow Компани
 
Компани
Спикер Групп ХХК нь Монголын програм хангамжийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компани билээ. Та энэ хэсгээс тус компанийн тухай мэдээлэл авах боломжтой. Хэрвээ танд энд байгаа мэдээлэл хангалтгүй байвал Харилцах хэсэг рүү орж бидэнтэй холбогдоорой.

Програм хангамж

Монголд програм хангамжийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компани тун цөөхөн билээ. Тэгвэл Спикер Групп ХХК нь 2001 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа юм.

Зарим бүтээлээс

Өнөөг хүртэл хөгжүүлсэн програмуудын заримаас нь дурдвал:
  • Ангууч - Монгол хэлний үг үсгийн алдаа засах програм
  • Толь 4.0 - Олон хэлний толь бичгийн програм
  • Бяцхан Тархи - Электрон толь бичиг
  • Баталгаа - Жижиг дунд аж ахуйн нэгжид зориулсан Санхүүгийн програм
  • Бяцхан толь - Гар утасны Java толь бичиг
Түүнчлэн.. Тус компани нь Монголын зах зээл дээр хамгийн нэр хүнд бүхий Компьютер Таймс сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Уг сэтгүүл нь хэвлэлтийн чанар, тоо, нүүр, мэдээллийн агуулга зэрэг бүхий л үзүүлэлтээрээ хол тасарсан юм.

Компьютер Таймс сэтгүүл

Монголчуудын төрөлх хэл нь монгол хэл учир англи дээрх програм хангамж, үйлдлийн систем, компьютертай харьцаж ажиллахад харьцангуй хүндрэл учирдаг. Тэгвэл монголын хэрэглэгчдийг компьютерийг амжиллттай хэрэглэж сурахад Компьютер Таймс том үүрэг гүйцэтгэдэг юм.

Хэрвээ

танд мэдээллийн технологитой холбоотой ямар нэгэн бэрхшээл гарсан бол бидэнд хандаарай. Бид таны бэрхшээлийг шийдэхэд ямар нэгэн аргаар заавал тусалж чадна гэдгээ амлаж байна.

Бид Монголын Мэдээллийн Технологийн Хэвлэл Мэдээллийн зах зээлд тасралтгүй 6 жил ажиллаж байгаа тул бүх компани, хувь хүмүүс, албан байгууллагуудтай холбоотой ажилладаг юм.

Бид тантай ч гэсэн бүх төрлөөр хамтран ажиллахад бэлэн байна.

Та мэдсэн үү?
Спикер Групп ХХК нь захиалгаар програм боловсруулах туршлагатай. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Java технологийг ашиглан гар утсан дээр програм хангамж бүтээх тал дээр мэргэшиж байгаа гэж ойлгож болно.

 

Сурталчилгаа

BSB 02

Нэвтрэх



Нууц үгээ мартсан уу?
Гишүүн биш үү? Бүртгүүлэх

Сурталчилгаа

cga.mn

Сурталчилгаа

BSB áàííåð 01