Skip to content
Сайтыг ивээн тэтгэсэн:
Skyzone.mn
Та энд байна: Нүүр arrow Тойм arrow Фото аппарат (SLR)
 
Canon Rebel XSi (450D) 
Sunday, 2008 оны 10 сарын 26
10 оноо
8.8
Фото аппарат (SLR)
Мэдрэгч (Sensor): 12.2 megapixels
Зургийн хэмжээ (max): Fine JPEG 2256 x 1504 - 1.6 MB, Normal JPEG 3088 x 2056 - 1.3 MB, Normal JPEG 4272 x 2848 - 2.2 MB, Fine JPEG 3088 x 2056 - 2.5 MB, Fine JPEG 4272 x 2848 - 4.3 MB, RAW 4272 x 2848 - 15.3 MB, Normal JPEG 2256 x 1504 - 0.8 MB
Мэдрэгч (Sensitivity): ISO 100-1600, ISO auto (100-800)
LCD монитор: LCD display - TFT active matrix - 3 in - Color
Дэлгэцэд харагдах мэдээлэл:
AF-in-focus, Metering system, Flash charge completion, High-speed sync indicator, ISO sensitivity, Aperture, Memory card status, Exposure mode, AE lock, Exposure compensation, Shutter speed, White balance, Red-eye reduction

Карт: MultiMediaCard, SD Memory Card
Батарей: 1 ширхэг Li-ion rechargeable battery - 1080 mAh
Дэлгүүр
Борлуулж байгаа газар: MCS Электроникс
Rebel XTi бол монголчуудын мэддэгээр бол EOS 450D юм. Монгол дахь албан ёсны дистрибьютер MCS Электроникс оруулж ирэн борлуулж байгаа. Үндсэндээ шинэхэн загвар гэж ойлгож болно. Гэвч тэрээр дэлхий даяар фото зурагчдын хүлээж байсан шиг дорвитой олон өөрчлөлтийг оруулж чадаагүй. Тэгэхээр та 400D аппаратыг авахад болохгүй юмгүй л гэсэн үг. Гэвч тэрний өмнөх загвар болох Rebel XT-г бодвол хамаагүй сайжирчээ.

canon_rebel_xsi_010.jpgТүүний гаднах байдлыг ерөнхийд л дүгнэж хэлбэл яг л өмнөхтэйгөө адилхан, ямар ч илүү дутуу юмгүй, энгийн загвартай. Дуу алдаж шагшихаар юу ч байхгүй. Гэвч түүний дотор талд нилээд юм өөрчлөгджээ. Тэр тусмаа гүйцэтгэл болоод зургийн чанарын хувьд мэдэгдэхүйц ахиц гарсан бөгөөд фото зургийн аппаратын хувьд хамгийн чухал зүйл энэ биш гэж үү?

Ерөнхийдөө DSLR фото аппаратууд тас хар өнгөтэй байдгийг та мэдэх болсон байх. Тэгвэл энэхүү хар өнгөнөөс Canon фирмийнхэн уйдаад байгаа бололтой, сүүлийн үеийн загварууддаа мөнгөлөг саарал өнгийг бас санал болгох болжээ. Ингэснээр бусад фирмүүдийн аппаратаас ялгарах болж байгаа юм. Гэвч та уламжлалт хар өнгөндөө дуртай бол мэдээж хар өнгө бол үндсэн өнгө шүү дээ.

Энэ загвар нь стандарт дуран болох EF-S 18-55 мм-ийн f/3.5-5.6 IS гэсэн дурантай ирдэг. IS гэдэг нь Image Stabilizer буюу Дүрс Тогтворжуулагч гэсэн үг шүү дээ. Энэ дуран бол энгийн хүмүүст боломжийн боловч дундаж болон мэргэжлийн зурагчдад мэдээж гологдох дуран шүү дээ. Тэгэхээр зарим загварууд хос дурантай зардаг бол энэ загвараас та ийм юм горьдох аргагүй юм байна.

XTi загвараас бодвол үл ялиг том болсон бөгөөд XSi нь батарейгүйгээр 450 грамм жинтэй. 129 x 98 x 62 мм харьцаатай хэмжээстэй юм байна. Тэрээр сайжруулсан гөлгөр хуванцар гадаргуутай боловч барихад дажгүй чанга мэдрэмж төрүүлнэ. Түүний хамгийн сайхан нэг шинэчлэлт нь 3 инчийн том LCD дэлгэц юм. Зургаа сайн гарсан эсэхийг хянахад аль болох том л LCD байвал сайн шүү дээ.

Canon аппаратуудын нэг онцлог болох баруун гарт бүх л товчийг шавааруулдаг явдал энэ удаад бүр ч лавширчээ. Өөрөөр хэлбэл баруун гарт тань бүх удирдлага төвлөрсөн байна. Хэрвээ солгой хүн байвал ч жаахан төвөгтэй л юм даа. Гэвч нэг их удалгүй дасчих биз дээ.

canon_rebel_xsi_011.jpgТовчнууд нь хоорондоо үл ялиг ялгаатай учраас та нилээд туршлагатай болоод ирэхээрээ товчнууд руу харахгүйгээр ялгаж салган хуруугаараа тэмтчин олж дарах боломжтой болно. Яахав нэг талаасаа хоёр гараар удирдахгүй нэг гараар бүх тохиргоогоо хийх боломжтой нь бас давуу тал болно л доо. Зүүн гартаа аппаратаа лав сайн атгасан байхад түүнийг унагаах, гэмтээх, хаях, шүүрүүлэх магадлал багасах юм.

XSi дээрх бас нэг чухал давуу тал бол My Menu хэмээх цэсний систем юм. Та байнга хэрэглэдэг өөрийн тохиргоонуудаа My Menu дотор хадгалах боломжтой бөгөөд ингэснээр тухайн нөхцөлд байдалд бушуухан шиг шаардлагатай тохиргоогоо тавих боломжтой болно. Ерөнхий сайдын зургийг авах гэж байхдаа Алив та гараа барьсан чигээрээ түр хүлээгээч гэж хэлэлтэй биш дээ. Ийм л үед My Menu-ийн хэрэг гарна даа.

Гэвч Canon-ы цэсэнд илэрдэг нөгөө л дутагдлууд яг хэвээрээ байгаа нь харамсалтай. Жишээ нь 2 баганатай тохиргоон дээр ажиллаж байхад зүүнээс баруун багана руу шилжихийн тулд заавал зүүн талын бүх цэсээр дамжиж ёроолд нь хүртэл гүйх шаардлагатай байдаг нь жаахан тэнэг л юм.

canon_rebel_xsi_012.jpgГэхдээ XSi-ийн зарим үзүүлэлтүүд нь үнэхээр сайхан гэдгийг дуулгая. Тухайлбал 12 megapixel-ийн нягтралын талаар та юу хэлэх вэ? Хэдхэн жилийн өмнө ийм өндөр нягтралыг төсөөлөх ч аргагүй байлаа шүү дээ. Бас хэрэглэгч удирдах боломжтой 9 цэгийн автомат фокус нь зургийг тод сайхан авахад тусална.

Бас CompactFlash картны оронд илүү хүчирхэг карт болох SDHC-ийг ашиглах болсон нь илүү их багтаамж, өндөр хурдтай ажиллах боломжийг олгосон нь сайн хэрэг биш гэж үү.

Мэргэжлийн сайн аппарат болох 1D Mark III дээр байдаг Highlight Tone Priority хэмээх системийг суулгаснаар хэт гэрэлтэй орчны зургийг авах үед нарийн деталиудыг тод сайхан гаргаж чадна. Тэгэхээр 450D-д үнэтэй аппаратын нэг боломж байгаа гэсэн үг байх нь. Түүнчлэн Canon-ы Auto Light Optimizer бий. Энэ нь зургийн гэрэлтэлт болоод контраст буюу ялгаралыг өөрөө автоматаар тохируулах боломж юм. Ингэснээр зураг бүр л сайхан гарах боломж бүрдэнэ. Энэ технологийг саяхан л 40D загвар дээр анх танилцуулж байсан бол ийнхүү бүхий л загварууд дээрээ суурилуулж эхэлсэн бололтой. Энэ технологи нь тэр тусмаа гэрэл муутай орчны хүний нүүрийг тод сайхан гаргахад онцгой нөлөөтэй байдаг юм.

Аль ч фото аппарат дээр гэрэл муутай байх үеийн хүний зургийг авах нь хамгийн хүнд даалгавар байдаг шүү дээ. Бусад стандарт үзүүлэлтүүд нь бараг ихэнх нь өмнөх Rebel-тэйгээ бараг л адил юм. Өмнөх загвар бол Rebel XS гэдгийг та ойлгож байгаа биз ээ.

Бусад байдлаар бол сүүлийн үед Sony, Pentax, Olympus зэрэг аппаратууд дээр санал болгоод байгаа супер боломжууд байхгүй. Гэвч эдгээр фирмүүд Canon, Nikon гэсэн аваргуудын хажуугаар дайрч орох гэж зовж байгаа болохоор илүү үзүүлэлттэй аппарат санал болгохоос өөр аргагүй шүү дээ. Тэгэхгүй бол тэдний аппаратыг хэн ч авахгүй юм.

Харин XSi дээрх нэг супер технологи бол Live View хэмээх горим юм. Өөрөөр хэлбэл та линзээр орж байгаа дүрсийг шууд LCD дэлгэц дээр харах боломжтой болж байна. Хуучин бол зөвхөн шагайвраар л харахаас өөр аргагүй байсан шүү дээ.

canon_rebel_xsi_013.jpgcanon_rebel_xsi_014.jpgcanon_rebel_xsi_015.jpgcanon_rebel_xsi_016.jpgcanon_rebel_xsi_017.jpg

Батарейны хувьд нэг бүтэн цэнэглэлтээр 600 зураг авах баталгааг 1050mAh-ийн чадалтай Литиум Ион батарей олгож байна. Гэвч та батарейтайгаа зөв харьцахгүй бол үүнээс бага зураг авах нь тодорхой. Таны аппарат батарейны дүүргэлтийг 3-н зураасаар хувааж харуулах болохоор та 3-н төвшинд л төсөөлөх болох нь дээ.

Харин шагайвраар харах үед фото зурагчинд хэрэгтэй мэдээллүүдийг ихэнх аппаратууд харуулдгийг та мэдэх байх. Энэ аппарат ч гэсэн мэдээж тэгнэ. ISO мэдрэгч, хурд, хөшиг нээгдэх боломж, автомат фокус зэргийг дурдаж болно.

EOS 450D-д хэд хэдэн шаардлагатай програм хангамжууд дагалдаж ирнэ. Тухайлбал Digital Photo Pprofessional (DPP) бол RAW зурагтай ажилладаг нилээд хүчирхэг програм шүү дээ. DPP нь аппаратын Dust буюу тоос шорооны харагдацыг устгадаг функц болон Зургийн горимтой ажилладаг функцүүдтэй хамтран ажиллаж чаддаг байна. Dust гэдэг нь линз дээр наалдсан толбо гэсэн үг шүү дээ. Түүнчлэн EOS Utility, Image/Zoom Browser, Photostitch гэсэн програмууд бас бий.

Эцэс сүүлд нь хэлэхэд Sony Alpha DSLR A200, Ninon D60 гэх мэтийн өрсөлдөгч аппаратуудыг бодвол арай л илүү юм байна. Үндсэндээ уг аппаратыг авлаа гэхэд харамсах зүйлгүй л болов уу.

КТ-ын тойм : Хүн бүхэнд нийцэх аппарат
8 хүн тоймыг тустай гэж үзжээ. Нийт 8 хүн.

Нийт үнэлгээ
8.8
1. Зургийн чанар
10.0
2. Батарей
8.0
3. Боломжууд
8.0
4. Ашиглахад хялбархан
9.0
5. Ерөнхий
9.0
Давуу тал:
- Мэдрэгч нь Noise буюу хэрэгцээгүй сул цэгүүдийг дүрслэхдээ их бага.
- Дүрсний чанар үнэхээр сайн
- Зураг авах хурд их өндөр
- JPEG боловсруулах удирдлагатай
- AF буюу Автомат Фокус нь их сайн ажиллагаатай
- Тохиргоог төрөл бүрээр өөрчлөх, хадгалах боломжтой

Сул тал:
- Хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн шиг тийм төгс сайхан биш
- Дагалдан ирэх линз нь тааруухан гэдгийг та шууд ойлгож байгаа биз ээ
- Супер гэгдээд байгаа Live View горимыг үнэндээ ашиглах ч юм уу, үгүй ч юмуу
- Хамгийн их ISO нь 1600
Энэ тойм танд тустай байв уу? yes     no




  • Үл таних хүн2009-01-01 18:56:47
  • erka_k112008-10-27 04:21:29
    хэхэхэ энэ биш бна
    аа
    http://www.usa.canon.com/consumer/controller
    ?act=ModelInfoAct&fcategoryid=139&modelid=16307


    энэ бна аа.

Сэтгэгдэл бичих

Нэр:

И-мэйл:
  шинэ сэтгэгдэлд мэйлээр мэдэгдэх эсэх
Гарчиг:


Сэтгэгдлээ бичнэ үү:
:D:):(:0:shock::confused:8):lol::x:P:oops::cry::evil::twisted::roll::wink::!::?::idea::arrow:

{security_image}  Нууц код *: 

3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

 

Сурталчилгаа

Acer компьютерийн худалдаа