Маш товчхон нэг жишээ авая.
Жишээлбэл хурдны замны зохицуулалт хяналтын төхөөрөмжүүдийг аваад үзэе.
Мэдээж маш олон төхөөрөмж буй. Үүнд замын трафикийн төлөвийг харуулах
самбарууд, хурдны зам руу орох гарах машины төлбөрийг авахтай холбоотой
төхөөрөмжүүд, явж ..
Өөрт таарсан нэгэн тохиолдлын тухай өөр сүлжээнд явуулснаа энд
хавсарган сонирхууллаа. Чухам яж ингэж спамддаг, Yahoo хүртэл яагаад
хамгаалж чадахгүй байгаа зэрэгт мэргэжлийн нөхөд илүү сайхан дүгнэлт
өгч өөрсдийн ажилд анхаарах буй заа. Ердийн хэрэглэгч мань ..
Мэдээлэлийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай шууд
холбоотой. Энэ бол агуулга нь гүн гүнзгийн том сэдэв юм. Нэгэнт энэ
сэдвээр асуудал хөндөгдсөн учраас нэг бодитой баримтыг дурьдахаас
аргагүй нь. Бид нарын зиндаархан онгирон хэрэглэх дуртай 11, 09 ..
iPhone-оороо авсан зургаа iPrint-ээрээ хэвлээд л... Зугаатай байх нь
ээ. Hp iPhone-д зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Утастайгаа
хэвлэгчээ WiFi холболтоор холбож 10Х15 хэмжээтэй зураг хэвлэх
боломжтой. Ингэхийн тулд утсандаа шинээр гарсан free аpplication..
USB хөгжүүлэгчдээс 2009 оны 1-р сар 8-10 хооронд утасгүй USB 1.0,
болоод өндөр хурдаар өгөгдөл дамжуулах шинэ USB 3.0-г танилцуулах гэж
байна. Wireless USB утасгүй холбооны “хэрэглээний хялбар” байдлаас
гадна утастай холбооны давуу тал болох өгөгдө..
Үүнийг уншиж байгаа та Х.Уэлсын “Үл үзэгдэгч хүн” зохиолыг уншиж байсан
бол түүн дээр биетүүд хэрхэн гэрлийг ойлгохоо байж, гэрлийг өөрөөрөө
шил адил нэвтрүүлэх талаар үл үзэгдэгч болсон эрдэмтний сонирхолтой
тайлбарын хэсэг байдгийг санахыг юуны ө..
Та бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болсон автомашин бидний
хэрэгцээнд нийцэхийн хажуугаар байгаль орчинд хохирол бага учруулж байх
нь тун чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Бид бүхний сайн мэдэх
цахилгаан, шатахуун хосолсон Hybrid төрлийн мотор..
Canon EOS 400D
|
| Friday, 2008 оны 07 сарын 04 | |||||||||||||||||||||||||
|
Фото аппарат (SLR) Мэдрэгч (Sensor): 10 megapixelЗургийн хэмжээ (max): 3888x2592 Мэдрэгч (Sensitivity): AUTO, 100 - 1600 LCD монитор: 2.5" TFT, ойрол. 230,000 цэг Карт: CompactFlash төрөл I / II Батарей: Дахин цэнэглэдэг Li-ion Battery NB-2LH (NB-2LH battery supplied), цаг ба тохиргооны тулд CR2016 Дэлгүүр Борлуулж байгаа газар:
MCS Электроникс •
Мигма Электроникс
ҮНЭ: ойрол. 999 990 төгрөг 400D-ийн хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйл бол түүний авсаархан байдал юм. Хэдийгээр түүнийг халаасандаа чихээд явахгүй ч гэсэн ийм их хүч чадлыг иймхэн саванд багтааж дөнгөсөн нь түүний гайхамшиг юм. Түүнийг жижигхээн цүнхэнд хийгээд явж болно. Аппарат нь EF-18-55мм-ийн дурантай ирэх бөгөөд түүнд өөр илүү хүчирхэг дуранг залгах боломжтой. EOS 400D-ийн дээд хэсэгт зураг авах товч байх юм. Түүнийг бага зэрэг хөдөлгөөд л хэрэгцээт үйлдлүүдээ хийж болно. Жишээ нь зураг авах хурд, хавхлагыг тааруулах гэх мэт. Бас дээд хэсэгт гэрэл залгах суурь байх бөгөөд зураг горим тааруулах том бөөрөнхий товч бас бий. Canon нь зураг авах горимоо үндсэн 2 хэсэгт хуваадаг Эхний энгийн хэсэг нь ихэнхдээ автомат горимтой байх бөгөөд үүнд Бүтэн автомат, Хөрөг, Газар нутаг, Макро, Спорт, Гэрэлгүйгээр хөрөг авах гэсэн горимууд орно.Хэрвээ танд цаг хугацаа маш давчуу байвал цүнхнээсээ аппаратаа бушуухан гаргаад л гялс горимоо тавингуутаа зургаа аваад эхлэгтүн. Гэхдээ эдгээр автомат горимуудын тохиргоог өөрчилж болдоггүй. Үйлдвэрээсээ хэрхэн зааж өгсөн яг тэрүүгээрээ л дуусна. Харин 2 дахь бүлэг хэсэг бол Creative горим буюу илүү бүтээлч хэсэг юм. Энд илүү гар аргаар тохируулах шаардлагатай зүйлс бий. AE, хавхлага тохируулах, aperture ээлж, manual exposure болон автомат depth гэх мэтийг тааруулна. Харин арын хэсэг нь зурагчны мэдэлд байдаг тул таны сонирхлыг татах нь лавтай. Тэнд 2.5 инчийн дажгүй том LCD дэлгэц бий. Энэ нь таны аппаратын бүхий л тохиргоо, үзүүлэлтийг танд харуулна. Shutter speed, aperture setting, ISO, white balance, фокус, файлын хэмжээ гэх мэтийг мэргэжлийн зурагчид бүгдийг мэдэж байх шаардлагатай. Эдгээр мэдээллүүд цагаан дэвсгэр дээр хар текстээр харагддаг. Харин батарейгаа гамнаж дэлгэцээ унтраахыг хүсвэл баруун дээд хэсэгт жижиг товч бий. ![]() Түүнчлэн EOS 400D-д автомат мэдрэгч байх бөгөөд та шагайвар руугаа нүдээ аваачих үед LCD дэлгэц автоматаар унтарна. Цэс удирдах товч, тоглуулах товч, exposure compensation удирдлага, drive горимын товч бас 4-н чиглэлт удирдлага бий. ISO, autofocus, metering, white balance гэсэн байнга хэрэглэгддэг тохиргоонуудыг хийхэд төвөггүй юм. Бас Compact Flash картыг халхалсан хаалт болон Батарейны хаалт бий. EOS 400D бол 10.1 megapixel нягтралтай юм. Тэрээр JPEG эсвэл RAW форматаар зураг авч чадах юм. 3-н янзын зураг шахах горим байх бөгөөд үүнд 9.8MB RAW (3888 x 2552 pixels) to 3.8MB JPEG (3888 x 2552) to 0.7MB JPEG (1936 x 1288) гэсэн тооцоо гарч байна. Мэдээж Canon нь RAW зургаа янзлах програмаар хангана. Өнгөний хувьд 2 янзын сонголт бий. SRGB ба Adobe RGB. ISO-ийн хувьд 100-1600 гэсэн хязгаартай бөгөөд зураг авах хурд нь 30-1/4000 секунд. 9 цэгийн автомат фокустай. 3-н горимд ажиллаж чадна. AI фокус, Нэг зураг, AI Servo. Бас 3-н янзын метрийн горим бий. Evaluative, centre-weighted and partial. EOS 400D нь Digic II процессортой бөгөөд 1 секундэд 3-н зураг авч боловсруулах чадалтай гэнэ. Яг энэ үргэлжилсэн зураг авалтаараа нийт 27 JPEG эсвэл 10 RAW зураг шулуухан авч дөнгөх юм байна. Харин үүний дараа зургаа хадгалахын тулд зогсохоос өөр аргагүй болно. Түүнчлэн гэрэл удирдах, завсрын шуугианыг арилгах нэмэлт олон функцүүдтэй. EOS 400D нь хүний гарт маш сайхан зохицдог. Зарим хүчирхэг аппаратууд маш том болхи байх нь бий. Харин 400D бол энэ тал дээр үнэхээр гаргуун юм. Хамгийн их хэрэглэгддэг товчнууд бүгд маш эвтэйхэн байрласан байх ажээ. Шагайвар нь боломжийн хэмжээтэй бөгөөд нүдний шилтэй хүн харахад ч саадгүй юм. Аппаратыг асаах болон унтраах үед 1 секунд хэртэй саатдаг нь мэдрэгчээ цэвэрлэх систем ажиллаж байгаа нь тэр. Энэ үед sensor мэдрэгчийн өмнө чичиргээ бүхий хамгаалагч ажиллах бөгөөд ингэснээр наалдан шороо тоос унах ёстой юм. Гайхалтай нь энэ систем тун сайн ажилладаг гээч. Хэрвээ энэ систем ажиллахыг хүлээж тэвчихгүй бол одоо яая гэхэв, зураг авах товчоо дарснаар алгасаж болно. EOS 400D-ийн ажиллагаа үнэхээр сайн гэдэгт эргэлзэхгүй байж болно. Маш сайн сонголт болно. Тэр тусмаа эхлэн сонирхогчид энэ аппаратыг авбал зохино. Зарим жишээ зургууд: Дээрх зургаас нарийн деталь болон зургийн чанарыг ажиглаж болох юм. Энэ үед 1 секундэд 3 зураг авах горим ажилласан юм. Машин маш хурдтай өнгөрсөн гэдгийг анхаараарай. Маш ойрхон дэлгэмэл маягаар авах болон дурангаар татаж авсан байдлыг үзүүлжээ. КТ-ын тойм : Мэргэжлийнхэн бас сонирхогчдод зориулав. 0 хүн тоймыг тустай гэж үзжээ. Нийт 0 хүн.
Сул тал: LCD-ийн 2-догч төлөв байхгүй. Линзийн ажиллагаа нь удаан, Spot метр байхгүй. Арын объектыг илрүүлэхдээ тааруухан.
Энэ тойм танд тустай байв уу?
Энэ тоймыг тайлагнах
Сүүлд шинэчлэгдсэн: Friday, 2008 оны 07 сарын 04 3.25 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved." |
|||||||||||||||||||||||||
| ||
| ||
| ||
|
| Файл | Огноо | |
| Virtual DJ Studio 5.301 | 03-1-2009 | |
| RealMon фонт | 23-12-2008 | |
| Picasa 3 | 27-11-2008 | |
| ERD Commander 2007 | 08-11-2008 | |
| Cyber Cafe Pro 5.25 | 04-11-2008 | |
| java - asuult bna...        оруулсан: 2008.12.23 |
| scanner        оруулсан: 2008.12.12 |
| ddd111        оруулсан: 2008.12.8 |
| Цоо шинэ...        оруулсан: 2008.12.7 |
| mp4        оруулсан: 2008.11.11 |
Зочилж орох... |
Зочилж орох... |
Зочилж орох... |